YEAR 2014
Dateline: 2006-09-24
цэцэг + амралт

 

Ойрдоо хийх, бичих зүйлээ бичихгүй, хий зовж суусаар байгаадаа улам шаналгаа царайлах шинжтэй, шөнө зүүдэлж ч байх шиг. Weekend болохоор баярлаж бариад, надад бол үнэндээ бүх өдөр weekend байгаа шд, жаргал даахгүйн зовлоон гэж ...

Энэ weekend-ээр шинэ ирсэн бичкэн найз нартайгаа дотносоод, шоппинг хийж, фитнест дэвхэрч, "болсон явдлууд" ярьж, кино үзэж, маруужин идсэнээ колагаар даруулж асар кайфтайгаар хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэгэнд суусан шиг л боллоо. 18 настай хүүхдүүд чинь цаанаа л хөөрхөн юмаа, эрэгтэй нь эмэгтэйгээ найрч байгаа нь гэсэн хальт ичингүйрэлттэй өөрийнхөө тухай...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2006-09-13
Андын захидал

.... төлөө сэтгэл чилээж явдаг эрхэм нэгэн андын захидлыг энд сонирхуулъяа. Найздаа амжилт хүсэв.

Их эрдэмтэнтэй уулзсан нь

 

Сайн байцгаана уу, эрхэм уншигчид аа! Алс далайн чанад дахь ногоон тивийн орноос мэндчилж байна. Та бүхэнтэйгээ анх удаа Монголын ард түмнийг үүх түүхээр минь мэдэх нэгэн аугаа хүмүүний тухай өгүүлэхээр сэтгэл шулуудан эчнээ уулзаж байна.  Бидний өгүүлэх энэ хүмүүний алдрыг Игорь де Рахевилц гэдэг.  Монголын түүх соёл судлаач түүнийг дэлхийн энтэй том эрдэмтэн гэдгийг дуулаагүй явсан бид  алс холын Австралид тийм аугаа хүмүүн  байдаг гэдгийг сонсоод гайхах, б...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2006-09-12
ө ү үсэг засагдав.

мини болон 4-р үеийн iPod-нд ө ү үсгүүдийг засаж оруулсан хэл суулгагч бэлэн болов.
Монгол хэл дээр мэдээлэл бүхий (mp3 tag) дууны нэр гэх мэт нь ө ү үсэг гардаггүй байсан энэ хувилбарт засагдсан.

Энд дарж шинэ хувилбар татна уу!
Энд дарж хэл суулгах зааврыг уншаарай! (Анх суулгаж байгаа, эсвэл мартсан бол заавал уншаарай!)

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2006-09-12
Эвдэрхий iPod засах

Өөрөө iPod-оо засах болон зайгаа солих зэргийг заасан нэгэн сайтыг танилцуулъя.
Англи хэл дээр. Хичээлийг орчуулж энэ блог дээр оруулж чадах хүн байвал холбоо барьж хамтрахыг хүсье!

http://www.ifixit.com/Guide/iPod/

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2006-09-11
Манай тогтолцоо

 

Саяхан Баабарын өгсөн ярилцлага хэмх авсан байналэй. http://www.sonin.mn/?p=1268 Мань эрийнхээр манай нийгмийн system error заагаад шинээр install-лдахаас нааш засрахаасаа өнгөрсөн хорвоо болж. Бурангуй баачка нарыг дээрээ залдаг дүүрчихсэн систем гэж манай тогтолцоог хэлдэг гэж байна л даа, ер нь манай тогтолцоо гэдэг нь чухам юу билээ? Улстөрийн талаас нь бичкэн анализ хийгээд үзье.

 

Монгол парламентийн засаглалтай, Засгийн газар унах тоолонгоор бид УИХ-ын сүр хүчийг ТВ-р тодорхой хардаг. Ерөнхийлөгчийн бүгд найрамдах засаг, Парламентын бүгд найрамдах засаг гэсэн хувилбараас манайх 90...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2006-09-09
бусдын аялалаас

 

Энд тэнд тэнэж явдаг бололтой нэг өмнөд нутгийн хятад залуу хавар 5 сарын эхээр Улаанбаатараар аялжээ. Орчин үеийн хятад залуусын монголын талаарх сэтгэгдээс ...

http://www.sohoxm.com/phpwind/read.php?tid=21561&fpage=1&toread=&page=3

 

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2006-09-09
Бясалгал

Худагийн мэлхий далайн томыг мэдэхгүй

Далайн мэлхий худагийн багыг мэдэхгүй (ардын зүйр цэцэн үгнээс)

 

-Бясалгана гэдэг бол завилж суугаад нүдээ анисан чигтээ юу ч бодохгүй байхыг хэлнэ.

-Хөл бөмбөг гэдэг бол эрээн бөмбөг өшиглөж хар хурдаараа гүйхийг хэлнэ.

Энэ хоёр тодорхойлолт нэг төвшинд дөхнө дөө (мэдэмхийрэх). Сүүлийн үед монголд аура орчин, эерэг, сөрөг энерги гэж их ярьдаг болж. Хүмүүс бие биерүүгээ бундан pass-лж, массалж, инээх, уйлах тоолондоо материйн төвшиний эгэл амьтан биш гэдгээ баталж байгаа болой. Тархи зүрхнээс гадна сүнс ч гэдэг юмуу бас тийм нэг “юм” байгаа бололт...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2006-09-08
Нэг хэлэлцүүлгээс...

Тийм л дээ. Ер нь шууд хоосон байж байгаад их мөнгө олох бол хэцүүм шиг байнаа. Энд чинь эрсдэл, бас Билл Гэйтс шиг аз хэрэгтэй. Хүн бүр мөнгөтэй болсон, асуудлаа шийдсэн хойноо дуртай юмаа хийнэ гэвэл хэцүү л болов уу.
шууд хоосон гараараа эхлээд шууд их мөнгө олдог ажил гэж... Жишээ нь тэр зам гэхэд л чи зээл авч байж л барих болох байх. Гэтэл ажилчдаа олж чадахгүй ч юмуу, сайн харж байгаагүйгээс болоод хэдэн нөхөр хөдөө зам барих материал, машин техникээс чинь зарж үрээд ууж байгаад хаяад алга болцгоовол гэцүүшд.
Эдийн засгийн сургуульд энийг бол заахгүй л дээ

би ч гэсэн өмнө нь тэ...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2006-09-04
зун цаг

 

Зун цаг зун цаг сайхан даа

Зугаатай цэнгэлтэй гоёхон доо ... (хүүхдийн дуунаас)

 

нар хур 50 50 хувьтай, өвсний толгой бүхэн нь инээд алдсан үзэгдэж харагдаагүй зун болж байгааг амтай болгон нь шагшиж буйг бодхул үзэсгэлэн гоо нь арван наймтай идэрхэн тунгалаг хүү шиг бүрэлджээ гэж сэтгээд нүдээр үзэж баясюу хэмээн шийдэж хөх богцоо үүрээд хөөрлийн манантайгаар монголоо зорив.

 

Наймдугаар сарын эхэн гэлээ ч цагаахан дагина Улаанбаатарын улиасны навчис нялхаараа, сэвэлзүүр салхинд гижигдүүлэн аалигүйтэж хөхрөлдөөд тэд надад тоогдож байгаагаа ч мэдэх сэхээ алга, агаар мандал гэж би бай...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2006-09-01
9 сарын нэгэнд

 

 

Хичээлийн шинэ жил эхлэхээр их сургуулийнхаа хаалгыг очиж нэг татмаар ч юм шиг. Оюутан болоод анх орж байхдаа сүрдмээр ч, нисмээр ч болж байлуу даа гэж. Цаг хугацаа яаж харваж өнгөрдөгийг хүн болсоор оюутнаас л мэдэрсэн бололтой. Хүүхэд насанд өдөр хоног өнгөрч өгөх биш, хурдан том болмоор байдаг, хичээлийн 40 минут хүртэл цагаа тулахаар... Их сургуульд харин арай л өөр өө, ядахнаа мөрөөдөн байж орж ирсэнийг хэлэхүү, лекц, даалгавар, реферат, шалгалт, шоу... ядаж байхад хайрын бурханаа харж баясах (завсарлага хүртэл үр дүнтэй шүү  ) хүн болж ялаа алчих санаатай л үзээд байтал нэг өглөө с...

. Сэтгэгдэл бичих