YEAR 2014
Dateline: 2006-12-07
marxism ба хятадын онцлогтой социализм

 

Хятадын философи гэхээр Кунз, Мэнз, Лаоз, Жуанз гэх эртний төлөөлөгчид болон дао буюу бумба, хятад дахь буддын гүн ухаан зэрэг санаанд бууна. 1949 оноос Марксизмаар замнах болсон энэ орон эртний түүх соёлын гүн нөлөөгөө хэрхэн яаж яваад марксизмаар өөрчлөв өө, үнэхээр өөрчлөгдөв үү, энэ нь хятадын оюун санааны хөгжилд ямар нөлөө үзүүлж байна гэдэг сонирхолтой юм.

 

Барууны колонийн бодлого 19-р зууны дунд үе гэхэд хятадын эх газарт хүрч 1840 онд хар тамхины дайн дэгдээсэнээр биелэлээ олсон бөгөөд БНХАУ байгуулагдах 1949 он хүртэл даруй 100 жил үргэлжилсэн юм. Ингэж хэдэн мянган жил бие...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2006-12-04
Roger Frederer - master of masters

 

Дохад жудо бөхийн эрэгтэйчvvдийн 81 кг-д барилдсан Д.Нямхvv алтан медаль, 66 кг-ын барилдаанаар Гавъяат тамирчин Х.Цагаанбаатар хоёр дахь алтан медалийг авч биднийгээ баярлуулж байна. Азид дундад азийнханаас бусад монголчуудаас илүү гараад байх чалхтай ард түмэн ховор байх л даа.

 

Тэмцээн гэснээс дээр нэг мэргэжлийн талбайн теннисний шилдэг наймын тэмцээн болсон доо, яагаав гэсэн . Хэзээ хойно хэдий ч бичмээр болоод. Дохагаас халдвар авсан юм байлгүй

2004 оноос хойш талбайн теннисийг эзэгнэж буй 26 настай Щвейцарь залуу Roger Frederer энэ удаад бас л “саахалтын зайтай” тасарч “түрүү м...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2006-11-27
дэлхийч

 

2 жилийн өмнө стерео кино театрт АНУ Оросын хамтарсан сансарын нислэгийн тухай баримтат киног үзсэн биш гэгээрэхээ шахаж билээ, гурвалсан дүрст орон зайд харуулдаг том хар шилнээс нь ч болсон юмуу уг киноноос үлдэж буй мэдрэмж ангид, бараг л өөрөө сансарт ниссэн шиг санагдаж цэнхэр дэлхийг “задгай сансараас ажиглан байхуйд” өөрийнхөө юу хийгээд, яг яах гээд яваад байгаагаа ойлгохоо болих нь бүү хэл хүн төрөлхтний хийж байгаа юмс, энэ бүх хэрүүл маргаан дайн байлдаан, биесээ харааж зовоож, бүтээсэн бүхэндээ бүдэрч явдаг “тулга тойрсон” утгатайхан амьдралтай хөөрхийлөлтэй ч амьтас юм уу гэмээ...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2006-11-27
чишшш

 

Great minds discuss ideas

Average minds discuss events

Small minds discuss people

гээд мань мэт нь cool царайлж хүн харын хов жив хэрүүл уруулыг албаар сонсохгүйхэн шиг тойрч гүйгээд, яалт ч үгүй чихрүү орчвол дор нь сэгсэрч хүчээр мартаж энэ тэр ... хүмүүсийн өдөр тутмын ярианы дийлэнх хувь нь хэн нэгэн хүний тухай, хөрш айлын авгай шарилжны харшилтай тухай, хүүхэд нь хулгиантсан, нөхөр нь сүүлэрсэн тухай, биеэрээ дүүрэн шивээстэй хүн үхээгүй байгаа тухай, баян дарга хөөрхөн мисстэй хормой хотоо сөхөлцсөн тухай ... эцэс замбараагүй, хэнд ч хэрэггүй хоосон мэдээлэлийг нүүрээ шарвалзуулж ...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2006-11-13
Golf

 

31 настай, ид алдаршиж яваа, Гольфд бол “нялхаараа” од АНУ-ын тамирчин Tiger Woods өчдөр Шанхайд дууссан 4 өдрийн тэмцээнд ирж оролцсон биш, чөтгөр гоймонд дурлаж, инга гольф үзэв. Барилцаад авах өрсөлдөгч, цохиод унагах тэмцэлдэгч, пасслаад шидчих хамтрагчгүйгээрээ гольф нь бусад спортыг бодвол өөрөө өөртэйгээ л өрсөлдөж тэмцэж, шаардлагатай үед биеэ хянаж барьж, чингэж чадваас сая ялж болох чухам нигуртай биеийн тамир сэтгэлийн дасгал болтой. Би ч спорт гоймон хоёрыг нэгмуу ялгаад байдымаа гэсэн. Гэхдээ л цагаан бөмбөг цохиж байгаа миний нүдэндэх Tiger Woods, хөтлөгчийн тайлбараар од гэж ...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2006-11-06
хүн чанар ба бөөрөнхий дэлхий

 

Уржигдар Crash үзэж хүн чанараа зүлгүүрдлээ, их ч донсоллоо, их ч уйллаа, "би өөрөө багш хүн" ...аой... одоо ч тэгээд Терминатор үзсэн ч "багш хөөн"... уяхан нялххан болж дээ, зайлуул. Залуу байхад гэрийхэн хороороо уйлдаг уянгын каног хүүхдийн санаа ухааны юм ярьсаар гөлгөр царайлж гүрийж дуусгадаг, аймшгийн киноны аллагыг pause-лж  байгаад шинждэг, ган хатуулаг ян төмөрлөг байж. Гэтэл өчдөр уншсан Дашбалбар гуайн “Мөн чанар байваас ...” http://mirror.biirbeh.com/modules.php?name=News&file=article&sid=76 шүлэг голруу урсаж, оройруу харваал яав даа... би нэг л биш ээ гэсн. Цагтаа, тархи нь ...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2006-10-31
солонгосын хойг

 

Хүйтэн дайны бүтээгдэхүүн болсон 38-р өргөрөг - хоёр солонгосын хуваагдал нь хүйтэн дайн дуусчихаад байхад одоо болтол хүйтэн дайны тэр сүүдрээсээ салаагүй яваа дэлхий дээрх цорын ганц газар болж глобал эринтэй золгожээ. Өлсөж туйлдсан ард түмнээ үзэл суртлаар хооллон, буу сум дарь бөмбөгөөр наадан суугаа угсаа залгамжилсан удирдагч Ким Чен-ир саяхан цөмийн зэвсэгээ туршин сүрийг бадруулсанаар бүхний харааг булааж дөнгөсөн ч эцсийн дүнд өөрсдөө л хохирогч болж, дэлхий дахинаар чичлүүлж загнуулж, эдийн засгийн хориг арга хэмжээ хүртэл авахуулж, муухай дээрээ улцайн, өнгөрсөн зуны үерээс бо...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2006-10-26
найз

 

Чи- хайрын хүчээр орчлонд мэндэлсэн
Чи- билгийн хүчээр хорвоог таньсан
Чи- мэдлэгийн хүчээр эрдэмд тэмүүлсэн
Чи- итгэлийн хүчээр амьдралд дурласан
Чи- энэ бүхнийг цогцлоох гэж 
Чи- эгэлгүй ертөнцөд давтагдашгүй оршин буй ...  

Э.Амин

 

PS: Амин найздаа талархаж явдагаа нуух юун. "Дэрээр зодоод дээрээс чинь жүүс асгана даа" гэдгийгээ бас pass-лаарай гэсн. Dear амжилт хүсэх!

...




. Сэтгэгдэл бичих

Dateline: 2006-10-19
...

  

Найдвар ... ийм ийм тийм тийм байгаасай, болоосой, ирээсэй, бүтээсэй ... найдаж байна, итгэж байна... Дурсамжаар or ирээдүйгээр хооллож амьдарсаар ... if энэ бүгдийг илгасаад яг одоогоороо байвал ертөнцийн шороо хөдөлгөгч зомби болчих аюултай. Бодож байгаагаа л хийгээд байвал бусдын өмнө галзуу солиотой амьтан болж харагдана, “нийтийн хэмжүүр”-ээр “ёс суртахуун”-гүй товарищ гэгдээд наад зах нь нэг ч найзгүй хоцорно. Хүнд хэлэхээс “ичмээр”, “эвгүйрхмээр” бодлуудыг даруй delete-лж боловсон сайхан иргэний дүртэйгээр унжсан утас шиг хүмүүсийн дунд ном тэврээд хэлхээтэй үсэгний тухай эцэс төгсг...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2006-10-12
хүүхэд нас минь

 

Амьдрал өө ингэччч ::пийлсопиос хуулах::

 

Мэндэллээ ... ::ээжийн бүүвэй сонсогдоно:: даанч санахгүй байнаа, би ч муу хүүхэд юм даа. Гэхдээ дүү төрөхөд ээж зөөлөн бүүвэйлж унтуулдаг байснаар “хорвоо дэлхийд сонсдог ээжийн бүүвэй анхны дуу”-г сонсчихсон шүү, дүү азгүй гар өлгий дотроо нам унтчихсан, яг тэртээх жилийн над мэт.

 

Ээж намайг төрүүлээд социалист 5 жилийн уралдаанд орох ёстой учраас 45 хонов уу үгүй юу нялх биетэй байж ажилдаа марш, аймаар юм, тэгэхгүй бол ажлын газар нь “гахай” зурдаг байх л даа. Би өлгийтэйгээ хөдөө эмээрүү нисэж, үнээний сүү, зөөхий, мойл жимстэй тосоор...

. Сэтгэгдэл бичих