YEAR 2014
Dateline: 2006-08-20
Гүйж л байна..

Гүйж л байна..
За тэгээд дуртай юм, хийх ёстой юм гэдэг 2 зүйлийн ялгааг олж чадахгүй явсаар л...
Зоригтын блогийг уншаад бас дуртай юмаа хиймээр санагдавч эгчийн зөвлөгөө, бас өмнөх хийж байсан цаг гээд л...

За ямар ч байсан эртүүд тэнэж яваад нэг уран зохиолын ном олж авсан.. 南木圭士 Наги Кэйши гээд нэг Япон эмчийн бичсэн "医学生" гэдэг ном. Энэ хүн өөрийнхөө л тухай бичсэн бололтой юм. Ямар ч гэсэн дөнгөж эхлээд л явж байна. би гэдэг хүн хэдэн жилийн дараа уншиж дуусах юм байгаа юм бүү мэд хэхэхэ

Ямар ч байсан эхлэл нь эмч гэр бүлээс гаралтай нэг залуу сонирхол нь нийгмийн ухааны чиглэл боловч анага...





. Сэтгэгдэл бичих

Dateline: 2006-08-14

Зvгээр байсан зvрх зvсэгдээд
Зөвтгөөд бас буруутгаад
Зөрчилдөөд байна би өөртэйгөө
Зvгээр байж байгаад хашхирмаар
Зөрvvлж бас зодолдмоор
Байшин дээрээс vсэрмээр ч юм шиг
Баахан орилоод уйлмаар ч юм шиг
Яагаад байгаагаа мэдэх юм алга
Яах гээд байгаагаа ч ойлгох юм алга...

www.shuleg org

Юу ч бvv ярь, юу ч битгий дуугар
Зөвхөн амаа жимийгээд
Зvгээр л намайг орхи

Наад хөгжмөө унтраа
Над руу битгий залга
Намайг зvгээр тайван байлга

Анир чимээгvй байдлыг би мэдэрмээр байна
Айдас, баясал, гуниг, жаргалаа
Ар араас нь бодож би тунгаамаар байна...

Гэртээ би ганцаархнаа баймаар байна
Гэгээрэх гэж биш т...



















. Сэтгэгдэл бичих

Dateline: 2006-08-14
heart

I once had a heart
and it was true but
now it's gone from me to you

so take care of it
as I have done because
now you have two and I have none.

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2006-07-28
Их санасан газар 7 шөнө хоосон гэж...

За ямар ч байсан хариу нь ирж санаа амраав. Тэнцээгүй байна аа 
Хүлээх гэдэг нээрээ хэцүү ажил байлаа. Бүтээгүй гээд мэдсэн чинь сэтгэл амраад сайхан болчлоо. Уг нь бүтчихээсэй гэж маш их хүсэж байсан боловч...
Сүүлийн үед өөрийгөө 2сая500мянганы нэг гэдгээ ойлгож, юу ч чадахгүйгээ мэдэрч бусдыг хүндлэх хэрэгтэй, амаа татаж хирээ мэдэж явах хэрэгтэй ч юмуу гэж бодох боллоо... За гэхдээ ямар ч байсан ЭНТА-уудтайгаа нийлээд чадах юмаа хийгээд л явъя. Огт хийхгүй байснаас чадаагүй байсан ч гэсэн би жоохон ч гэсэн хийсэн шүү гэж бодоход дараа нь сэтгэл амар..
Тэгээд ч өөрийнхөө чадваргүй, муугаа мэдэ...


. Сэтгэгдэл бичих

Dateline: 2006-07-24
Сайхан гар ба шарсан тахиа

Хүмүүс сайхан гар, хүнд гар гээд байдаг, би гэдэг нээрээ сайхан гар юмаа. Сайхан гартай биш сайхан бүтэлгүй гар гэсэн үг шүү

Хэнэггүй, уулгамч нэг ийм тодорхойлолтыг эгчээсээ аваад энэ талаа бага ч болов засаж янзлахсан гэж бодовч урагш ахиж байгаа юм алгаа..

Саяхан л гэхэд бүлгийн мэйл листээр(group mailing list) ирсэн зарлалыг найздаа дамжуулах гэж байна гээд олон хүнтэй том мэйл листнээс ирсэн мэйлэнд нь анзааралгүй reply хийгээд буруу мэйлийг бусад руу цацчихлаа... Өмнө бас нэг охинд мэйл бичиж байгаад бас нэг лист рүү цацчихсан байсан.Яаж азаар хайрын захиа байгаагүй юм Хайрынхаа захиаг б...



. Сэтгэгдэл бичих

Dateline: 2006-07-24
Саравчилж харсан нь [xvv version]

20 жилийн дараа харь гаригийнхан ирээд мань тэд нартай найз болцон, анагараг гариг дээр амьдрал зохиох ажилд гар бие оролцоод явж байх ч юм билүү?  Одоо ч 20 жилийн дараах 1000 жил шиг хол санагдаж байгаа ч яг 20 жилийн дараах өнөөдөр өчигдөр шиг л санагдах байх даа... Чадах чинээгээрээ улс орныхоо төлөө хийж чадах юу байна бүгдийг хийгээд, ярьж чадах юу байна яриад, байгалиа хамгаалж жагсаал хийгээд...

за за мэдкүй ингээд бодоод байхаар дандаа л гутранги юм бодогдохым... эхнийхээрээ л байя ;) хэхэхэ

За тэгээд баруун кармандаа оригналь zippoтой, зүүндээ Швецарь тонгорогтой, Mercedess Benz ...



. Сэтгэгдэл бичих

Dateline: 2006-07-24
Lyrics - дууны үг

Nano ер нь 5G iPod-ууд бол өөрөө дууныхаа үгийг харах боломжтой байдаг. Ингэхдээ дуугаа тоглуулж байх үедээ голын товчийг хэд хэдэн удаа дарахад Lyrics хэсэгт очиход дууны тань үг гарч ирдэг. Дууны үгийг хэрхэн оруулах талаар энд бичье гэж бодлоо.

iTunes дээр бол дуун дээрээ очоод хулганыхаа баруун товчийг дараад Get Info гээд гарч ирсэн цонхны Lyrics хэсэгт дууныхаа үгийг оруулаад OK дарахад таний mp3 эсвэл mp4 файлд дууных нь үгийг хавсаргадаг. Энэ талаар apple-н сайтаас энд дарж уншиж болно.

Бас нэгэн нэлээн амар дууны үг оруулах арга бол WinAmp, Real Player, iTunes гээд нэлээн олон прогр...



. Сэтгэгдэл бичих

Dateline: 2006-07-24
Нохой

Мал эзнээ дуурайдаг
Малгай толгойгоо дуурайдаг гэдэг.



Хүн ер нь өөртэйгөө адилхан нохойнд дуртай байдаг гэсэн.  Херлуф Бидструпын нэг зураг байдаг даа эздүүд нь нохойтойгоо их адилхан хэхэхэ. Миний хувьд овчарк, тэр дотроо немц овчаркнд маш дуртай, бас Шотланд овчаркнд хайртай ;)

Сая нэг ийм Монгол сайт оллоо.
http://www.dog.mng.net/
Энд немц овчаркийн тухай ингэж бичжээ.

Немц овчарк гэж чухам яг юу вэ? Юуны тулд ийм хосгүй албаны нохдыг бий болгосныг мэдэхэд ойлгомжтой болно. Олон жилийн өмнө Германд хонь хамгаалдаг ноход байдаг байсан. Тиймээс энэ талаар та бүгдэд дэлгэрэнгүй өгүүлье.
Тэд өндөр...











. Сэтгэгдэл бичих

Dateline: 2006-07-23
саравчилж харсан нь

 

Өнөөдөр ...

Маргааш ...

Яг жилийн дараа ...

5 жилийн дараа ...

...

20 жилийн хойно

...

Хувийн кадрт хэн гэдэг “кино ший” бичигдэж, ямархан хүмүүстэй уулзаж, үйл явдлын хэлхээс яаж өрнөх бол? За энэ ч нээх сүртэй бодоод байх юм биш биз. Гэхдээ өнөөдрийн зураглалаа, 20 жилийн дараахтай харьцуулж үзье гэж бодъё, амьд арзайж байвал шүү дээ.

Халаас хоосон ч надад эрх чөлөө байна

Хамгийн гоё нь би залуу байна

Тийм болохоор одоогоор өдөр хоног тортон дээрх үсэг шиг, сүлд модны гэрэл шиг, бамбаруушны нүд шиг, бөгжний шигтгээ шиг, ботинкны үдээс шиг л байна, зүрхэндээ гунигтай, нүдэндээ н...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2006-07-21
Өөртөө сануулах нь...

5 сарын 28-ы бичлэгээс..

 Амжилтаар “цангадаг” хүний мөрдөх 20 дүрэм

1.Ажил хэрэгч зан. Цаг ягштал баримтлах, хурдан сэтгэх, төлөвлөсөн л бол хийх.
2.Сайхан зан, эелдэг харилцаа. Бусад хүмүүс бухимдаж байсан ч биеэ барьж, юу ч болоогүй юм шиг хандах чадвар.

3.Соёлтой зан. Гэхдээ эелдэг байна гээд хэт ичээж “хайлж”, дүр эсгэх хэрэггүй. Ийм хүнд хүмүүс хэтэрхий дургүй байдаг.

4.Бүх ажил, эд зүйл чинь дэс дараалан эмх цэгцтэй байх ёстой. Хамгийн наад зах нь хайсан юмаа шууд олохуйц, бүх зүйл чинь өөрийн гэсэн тогтсон байрлалтай байдаг.
5.Өөрийн гэсэн зарчим хуваарьтай байх. Та өөрөө...









. Сэтгэгдэл бичих