YEAR 2014
Dateline: 2006-12-28
Бамбарууш

 

Бамбарууштайгаа баавгайтай чихэр хуваах юмсан. Хараад өхөөрдөхгүй байж чаддаггүй, өхөөрдөх тусам хайр хүрдэг, хайрлах тусам хазмаар болдог дэндүү эгдүүтэй тэр хөөрхөн бамбарууш даанч минийх биш, манай нагац эгчийн охиных байсан болохоор эгчийндээ очихдоо л хайртай бамбаруушаа тэвэрч, орох гарах болгондоо "хөтлөх" хосгүй боломж олддог байв даа, бөөрөнхий хөөрхөн чих, жүмбэгэр цэвэрхэн хошууг нь халтайтал чирж тоглоод өвөртөө хийж зөндөө эрхлүүлнэ... Цамцан дотуураа чихэж "жирэмсэн" болсоноо товчоо нэг нэгээр нь тайлж “хүүхдээ төрүүлээд” нялх нярай бамбаруушаа сүүгээр "угжиж", элгэндээ тэвэрч...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2006-12-21
Өглөөний цай

 

Уламжлал ёсоор өглөөний цайгаа аваад өрөөлүүгээ гэлдэрч явахдаа хоол хийлгүй хичнээн удаж шанага яаж барьдагийг заалгах дээрээ тулаад байгаагаа анзаарав. Их хотын нүргээнд чимээ нэмж, ажилдаа сургуульдаа яарч байгаа шоргоолжин хүмүүс замдаа өндөг, мантуун бууз, дүфүний цай, халуун зайдас мэтхэнээр явдал дундаа гялс хооллоод байдгийг санаж УБ-т яадаг билээ гэж бодтол өглөө бүх дэлгүүр, үйлчилгээний газрууд тас хаалттай, кафе гуанзууд бүр сураггүй, 24-ийхэнийг эс тооцвол. Өглөөний цайг гэртээ л зооглохоос өөр хувилбар байхгүй юм байна шд. Мань мэт нь яаж ийж байгаад л цагаа тулгадаг болохоор ...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2006-12-16
Багшийн сургааль

 

Оюутан ахуйд нэг лекц дээр өвгөн багшийн маань хэлсэн зүйрлэл их ончтой. ... Лекц бол талх юм хүүхдүүд минь. 30 ширхэг талхыг 30 хоногт идэх үүрэгтэй оюутан өдөрт нэг талх хэрчиж идээд сарын дараа гэхэд бүх талхаа идсэн байх ёстой гэж саная. Гэтэл манай оюутнууд талхаа идэхгүй явсаар байгаад нэг мэдсэн шалгалтын өмнөх 3 хоногт эсвэл бүр шалгалтын яг өмнөх өдөр гэнэт харсан 30 талх байж байдаг, талхаа яахав ийхэв болон сандарч аргагүйн эрхэнд учир зүггүй чихэж гарна, угаас 30 талх яаж л нэг өдрийн дотор гэдэс ходоодруу орохов дээ, чихээд орууллаа ч гэсэн хоол биш хямрал болж эмнэлэг явах бол...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2006-12-16
Хайрын тухай

 

Хайрын тухай ...

 

гэдэг кино байнаа... Токио, Тайбэй, Шанхайд өрнөж байгаа 3 хэсэгтэй, 3 янзын хосууд. (About love (2005.4))

-Бид чинь азиуд гэсэн шиг л нэг ч үнсэлцэхгүй (юун секс нүдний булай), холоос хараад л, авангард загварын хайраа өдөр болгон чекист стилиэр илэрхийлээд жигтэйхэн, энэ бол токиогийн урлаглаг хайр байлаа.

-Найз залуудаа хаягдсан булбарай туяхан охин бачуурсандаа алх хадаас цахилгаан хөрөө бариад юу юугүй өргөж даашгүй том номын тавиур хийгээд тавьчвал яахуу, унжийгаад уйлж суухын оронд бүтээлч, эдийн засагч, зах зээлч ... ийх зүгээр, хүмүүс дандаа ийм байвал айл...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2006-12-13
Чонын хэлсэн үг

өмнөтгөлд: Burnak андын бичлэгийг соёрхоно уу. Burnak-d амжилт хүсье.

 

Говь-Алтайд чоно галзуурсан бололтой

Б.ТӨГС (2006.11.03)

Тус аймгийн Тонхил суманд галзуурсан байж болзошгүй чоно хүн рүү дайрчээ. Нутгийн иргэд сэжигтэй чоныг өнгөрсөн сарын 31-нд устгасан байна.

Үхсэн чонын цуснаас дээж авч шинжилгээнд явуулсан аж. Чоныг галзуурсан  эсэхийг шинжилгээгээр эцэслэн тогтоогоогүй байгаа ч 200 гаруй мал, арав орчим нохойд вакцин тарьжээ. Шинжилгээний хариу ирэх долоо хоногт гарах юм байна.

… … …

by. Burnak

 

Чонын сүнс тэнгэрт халив. Бурхадын өмнө ...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2006-12-12
...

...

Бид айв, тэд цочив

Бут үсрэв, хааз нэмэгдэв

Арханд үлдсэн уул

Арга барагдахад дэндүү хол

 

Бид дөрвөн хөлтэй, тэд таван араатай

Буун дуу тас няс, салхи шуугина

Тарцгаая, ядаж нэг нь амьд үлдье

Тал руу биш уулаа л тэмцэнэ шүү гэх

 

Санаа уул даваад алга боловч

Салтаанд нь гэрэл туссан бие эндээ

Азгүй юм, би гэдэг боохой

Араас нэг машин нь дагачихаж

 

Бултаад ард гарлаа, бул чулууны ард хэвтэж үзлээ

Буудуулсан болж унаад зогсоход нь хурдалж үзлээ

Арын уул уг нь энүүхэнд байдаг

Аймшиг харин бүр ойрхон байдаг

 

Аахилж явахдаа аавыгаа бодсон гэвэл үнэмших үү

Архирч давхихд...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2006-12-10
Дурсамжийн тасархай

 

Ээж намайг 4-р ангид байхад “Франкийн Аннегийн өдрийн тэмдэглэл” гэдэг зузаан ном авч өгч байсан юм. Фашист германуудад хавчигдаж байгаа еврей гэр бүлийн бяцхан охин Аннегийн бодит өдрийн тэмдэглэл байлаа. Тэр номыг уншсаар байгаад Анне миний найз юм шиг санагддаг болсон байж билээ... тэр: “... өнөөдөр ээж миний дуртай хоолыг хийж байгаа, би дээврийн шатан дээр суугаад төмс арилгаж байхдаа хөрш айлын хөвгүүнтэй зөндөө юм ярьсан, эгч миний яриаг тоож сонсох биш, сонссоод ч ойлгохгүй, нүдээ том болгож харчаад дахиж ийм солиотой юм битгий ярьж бай гэж сургаад цааш алга болж өгнө, харин манай х...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2006-12-09
Эрээн саарал өдөр

 

Өглөө бослоо, өглөө ч гэж дээ өдрийн цайг өглөөнийхтэй хамтад нь залгих цагаар л сая шөнө дундаас хойш надад нухлуулсан орноос сангасваа үсээ гилбэсээр аргагүйн эрхэнд сугарлаа. Өнөөдөр бас л нар байхгүй, новш гэж, бүтэн сар бүрхэг өдрийн бороо мананд залуу сайхан насаа зарцуулж залхаж байшдээ. Гэхдээ жаргах нарны сацраг туяанд учиргүй баясдаг сайн санаатай, гэнэн хонгор, ухаантай царайлаг уран зохиолын идеал дүр би биш болохоор өөртөө ноогдсон өчүүхэн эд эсээ орчлонгийн олон хувиралд зориулаад байхыг угаасаа хүсдэг ч үгүй, зүгээр л өнөөдөр нар гарвал гарчаасай, үгүй бол болино л биз.

 

...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2006-12-09
Falling into you

http://www.youtube.com/watch?v=TxoOUT9nQCU

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2006-12-09
эротизм

 

Урьд шөнө хавьд байгаагүйгээрээ эротик зүүд зүүдэллээ. Сүүлийн үед баахан –измдсэн биш зүүдэндээ хүртэл сюрреализмаар хөвж эротизм хөгжүүлж балай авдаг юм даа. Сэтгэл судлалын god father Зигмунд Фройд авгайн айлдсанчлан хүмүүний төрөлх шинж болох либидо-эротик сэдэл нялх хүүхдэд хамгийн ихээр буюу 100 хувьтай байдаг гэх, энэ нь ээжийнхээ мөөмийг хөхөж байх эгшинээр илэрч цаашаа эрэгтэй хүүхдийн хувьд ээж нь, эмэгтэй хүүхдийн хувьд аав нь төсөөлөл дэх хайрын анхны объект болдог агаад өсөж томрох тусамаа тэгээд байгалийн жам нийгмийн харилцаагаар өөрт зохицох объектыг хайж олдог, ингэхдээ анх...

. Сэтгэгдэл бичих