YEAR 2014
Dateline: 2009-06-07
ЗЗЗЗ больсон

Зүүдэнд чи ирэхээ больсон

Зүүн хөхний товч ирвэгнэхээ больсон

Зүрх ёгхийн хөндүүрлэхээ больсон

Зөн совиндоо итгэж хууртагдахаа больсон

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2009-06-05
Удаж дээ

Хоног хугацаа маш хурдан өнгрөх юм аа. Хурдтай энэ хугацаан дотор ажилаа амжуулах гэж хэрэндээ л их зүдрэх нь дээ тэ.

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2009-06-04
Зам чанаж ууж, цахилгаанаар амьсгалах ирээдүй

Миний бодлоор бол одоо бидэнд ганц л чухал юм байна даа. Юун тэр эдийн засаг, юун тэр мөнгө л гэмээр байх юм. Уух ус, идэх хүнсээ ярьмаар байх юм. Ганган машины бензин, алаг даашинз, гялгар хар ботинк, үнэтэй брэндийн хослол байхгүй байлаа гээд хөл нүцгэн, алхаад, хөвөнтэй дээлээ нөхөж өмсөөд ч болсон үхэр малаа хариулаад явбал амьдарч болно. Уух усгүй, идэх хоолгүй бохирдоод, мөнгөн устаад, цианитдаад, цацраг идэвхит бодисоор хордоод, ширгээд дуусвал яаая гэж бодож байна даа...

Саяхан Их говийн дархан цаазат газарт Эдийн засгийн хямрал болсон тул гээд уул уурхайн олборлолт хийхийг зөвшөө...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2009-06-03
Санана даа, чи намайг санана


...хүнийг хэлэлтгүй би өөрөө...



. Сэтгэгдэл бичих

Dateline: 2009-06-03
Жинхэнэ эргүүтэлт

Хүн амьтан хоёр ер нь их ойртож байх шиг байна аа. Хоёулаа адилхан өвчтэй болоод байдаг. Хөгжил дэвшил, цаг хугацаа гэж.., нян, вирусууд нь хүртэл хөгжөөд хүн амьтангүй өвчлүүлж зовоодог болох гээд байх юм. Ер нь бол тэгээд ижил төстэй л нянгууд, ижилхэн сүүн тэжээл, мах биет болохоор адилхан л байлгүй яах вэ дээ. Гадаадын улс орнуудад чинь Хүн эмнэлэг, Мал эмнэлэг нь бараг л хамт байдаг юм гэнэ шүү дээ. Ер нь уг нь бол тийм биш юм аа гэхэд ядаж олигтойхон холбоо хамааралтай ажилламаар байгаа юм даа гэж цаагуур чинь жиг жуг гээд байна. Манайд ч тэгээд малын эмч хүний эмч хоёр нь байтугай хүний...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2009-06-02
ай...

шинэ бичлэг...бичих гэснээ болилоо, бас болиод үргэжлүүллээ дээ.

...айсан, алдахаас айсан эмээгээ. цагаа тулахаар нулимсаа зоргоор нь урсгахаас өөр ямар ч чадалгүйгээ мэдэрсэн. нулимсаа ч барьж чадахгүй өөртөө  гутарсан. ингэж айж байсангүй, одоо айдгаа авдартаа хийсэн. миний эмээ намайг орхих болоогүй, таньд үзүүлэх ёстой зөндөө их юм байхад.

...тайвширсан, хэд хоног эмлэгт сахихдаа ядарсанаа ч анзаарсангүй. гэртээ ирж нам унтаад өглөө нь аавын будаатай цайг уугаад хөлс гарахад л ядарч гэж бодлоо.

...тэтгэлэгт сургалтанд хамрагдах хүсэлтэнд эерэг хариу ирж...баярласымуу яасын мэдкү...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2009-05-28
Өнөөдрийн булчирхайнаас маргаашийн өөх

Татаж авах бол энд дараарай.

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2009-05-26

бага байхад өөрөөсөө том шахуу бидоноор ус зөөчдөг л байж билээ, багаар зөөвөл ахин дахин явах ядаргаа, тийм болохоор гүрийнэ шүү дээ, өөртөө таарсанаар бол 3 амраад л ирдэг газар томоор бол хичнээн ч амардийн бүү мэд. яагаад гэнэт санаанд орсон гэхээр одоо яг сэтгэлээ тэгэж авч явах хэрэгтэй болсон ч юм шиг...хувин дүүрэн усыг цалгиахгүйхэн шиг хүрэх газарт нь хүргэчмээр юм шиг. бүдэрч унаад асгачих вий..замаа сайн харах минь. ус авчирна гэж хүлээж байгаа хүний урмыг хугалмааргүй.

шөнө ойрд зүүдлээгүйгээрээ олон зүүд зүүдэллээ. хурим хийж байх юм, нөхөр минь танихгүй хүн. нөхрийн найзууд ц...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2009-05-22
KOF



All I do is sleep all day, and think of you
A memory of the cushion life I'm clinging to
The image of a mutual one, our haven
The sombre chords of our song, the fading

Love is no big truth
Driven by our genes, we are simple selfish beings
A symphony that's you
Joyously awaking the ignorant and sleeping
Passion and its brother hate, they come and go
Could easily be made to stay for longer though
Many people play this game so willingly
Do I have to be like them, or be lonely?

Love is no big truth
Driven by our genes, we are simple selfish beings
A symphony that's you
Joyou...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2009-05-20
Тэнэгтэхгүй л амьдрахсан...

Аль болох тэнэгтэхгүй амьдрах юмсан гэж боддог юм. Тамхи татаж уушгиа хордуулахгүй, ер нь л аль болох болохгүй муу гэсэн зүйлсээс хол явахыг хичээдэг. Тэглээ гээд ч амьдрал гэдэг агуу. Магадгүй сугалаанд 1 сая төгрөг хожиж ч мэднэ, эсвэл харанхуй шөнө алхаж яваад траншейны нүхэнд унаж ч мэднэ. Таашгүй.

Хүний амьдрал гэдэг хэдхэн хоромд олдож, бас хэдхэн хоромд алдагдаж оддог зүйл.
Тийм болохоор энэ амьралаа хайрлаж, өөрийгөө, өөрөөсөө үлдэх хүмүүсийг бас бодож явцгаая. Болохгүй, аминд эрсдэлтэй зүйлсийг 1%-ын магадлалтай байсан ч болж өгвөл үйлдэхгүй амьдарцгаая. Суудлын даруулгаа зүйлгүй ...

. Сэтгэгдэл бичих