YEAR 2014
Dateline: 2011-01-11
PlayOnLinux ашиглан зарим Windows програмыг Linux дээр хялбар суулгаж ажиллуулах

Линукс үйлдлийн систем дээр Windows-н програм ба тоглоомууд шууд сууж ажилладаггүй. WineHQ ашиглан виндөүсийн програм суулгаж ажиллуулж болдог ч нэлээд бэрхшээлтэй байдаг.
Харин PlayonLinux гэдэг жижиг программ энэ асуудлыг маш хялбар шийдэж өгсөн програм юм.
Энэ програмыг суулгаад програмаа сонгож, суулгацыг ажиллуулахад бүх асуудлыг шийдээд өгнө.

Хэрхэн суулгаж ашиглах вэ?
1-р алхам: Эхлээд Ubuntu Software Center-ээс PlayOnLinux хайж олоод суулгаж болно. Гэхдээ http://www.playonlinux.com/en/download.html хаягаар орж хамгийн сүүлийн хувилбарыг зааврын дагуу суулгаж хэрэглэх нь илүү байдаг...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2011-01-09
Бүтээлч олны лиценз

Та бүхэн энэхүү жижиг зураг бүхий дүрсийг хаа нэгтээ анзаарсан бол энэ нь тухайн оюуны өмчийн бүтээлийг хуулбарлах, ашиглахад зориулсан харилцааг зохицуулдаг нэг төрлийн зохиогчийн эрхийн лиценз юм. Бүтээлч олны лиценз хэмээх энэхүү олон улсын лицензийн талаар өнөөдөр та бүхэнд бага зэрэг мэдээлэл өгөхөөр энэхүү нийтлэлийг оруулж байна.
Энэ лицензийн гол агуулга нь зохиогч өөрөө зохиогчийн эрхийг зохицуулан хуулах зөвшөөрөл өгөх боломжтой юм. Доор "Хуулах бол хулгай биш" гээд хөөрхөн хүүхэлдэйн кино байгаа үзээрэй. Гэхдээ энэ нь хүний зөвшөөрөлгүй юмыг нь хуулахыг хэлээгүй. Харин энэ лицензийн ...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2010-12-02
Тэмцэл хэрэгтэй

Нэгэн нийтлэлийг сая уншиж суугаад бодлоо л доо. Нийгмийн халамж, нөгөө амласан мөнгийг өгөх нь буруу гэж ярисаар, гэтэл нөгөө хууль нь батлагдчихлаа. Одоо Монголын нийгэмд итгэх, цаашид амьдрах ямар ч итгэл найдвар бараг үгүй болж байна миний хувьд. Тэгээд бодлоо. Ингээд за батлагдсан одоо ингээд л өнгөрөө гээд хүлээгээд суух гэж үү?

http://sonin.mn/?p=102427 нийтлэл нэлээн жаахан сунжруу ч гэсэн маш сайн нийтлэл байна гэж бодлоо...
"Хятадаас орж ирдэг зөөлөн болон бусад хуванцар тоглоомыг бүгдийг нь монголдоо хийх боломжтой хэмээн тун аятайхан төсөл, төлөвлөгөө боловсруулчихаад гарааны хөрө...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2010-11-28
Эх нутаг, элгэн садан


Халимаг түмний тухай сайн мэддэггүй, ер нь дэлхий даяар тархан суугаа Монгол үндэстнийхээ тухай сайн мэддэггүй л дээ. Энэ киног үзээд нэлээд зүйлийг олж харлаа. Дуустал нь үзсэнийхээ дараа бас нэлээд зүйлийг ойлгож авсан гэж бодлоо. Бид заримдаа Өвөр Монголчуудаа, Буриадуудаа гадуурхана, хэл аялгаар нь гоочилно. Бүр дотооддоо хүртэл "Дөрвөд хүн хүн хүн биш дөрвөн шийр мах биш", "Булганыхан будилаантай, будаан дээрээ зодоонтой" гэх мэт хаанахын ямар санаатан яах гэж зохиож тараасан нь мэдэгдэхгүй мулгуу үгс хэлэлцэн биенээ чичлэлцэж, бүүр нэг нэгнээ Хятадын эрлийз, хурлийз гэж хоорондоо муудалц...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2010-11-27
Эрүүл үрс хөдөлгөөний шинэ мэдээ

Тусгаар тогтнолынхоо баярын өдөр Монголынхоо ирээдүйд хэсэг Монголчууд том бэлэг барилаа. Ийм сайхан зүйлийг эхлүүлэн ажил хэрэг болгосон Эрүүл үрс хөдөлгөөний санаачлагч залуус болон хандив өргөсөн бүх залуусаараа, бас бага боловч хандив, сэтгэлээрээ оролцсон өөрсдөөрөө бахархаж байна. 3 дахь аппарат бас удахгүй ирнэ гэсэн. Нийлж нэгдэж чадвал Монголчууд бид хүчтэй шүү
Хэрвээ та оролцоогүй бол дараа дараагийнхад нь гар бие оролцох нь нээлттэй юм билээ шүү

Зурагтын мэдээ болон дүрс бичлэгүүд:





...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2010-11-22
Сурталчилгаа байрлуулах

1 өдөрт зөвхөн Монголоос 3000-8000 орчим хүн тогтмол ханддаг хуудаснуудад зэрэг сурталчилгаагаа байрлуулах уу?
www.dusal.net нүүр хуудас  www.blogmn.net нүүр хуудас www.blogmn.net сайт дахь блогууд дээр харуулах www.dusal.blogmn.net блог сайтуудад харагдах 300х250 цэг болон 560x60 цэг хэмжээтэй сайтын толгой болон, хамгийн нүдэнд тусах хэсэгт байрласан сурталчилгааг та манай сайтуудад байрлуулах боломжтой. Үнэ: Солигдохгүй баннер өдөрт 1111₮ ба солигдох тохиолдолд солигдож буй баннерын тоонд хув...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2010-11-22
Мэдлэгийн бямба гариг

Монголын Линукс хэрэглэгчдийн LiMNux бүлгэмээс санаачлан нийт иргэд, Linux, нээлттэй эх сонирхогч, хэрэглэгчдэд зориулсан Нээлттэй програм хангамжууд, түүний хэрэглээг танилцуулах, хэрэглэгчдэд заавар зөвлөгөө өгөх зорилгоор сар бүр нэг удаа Мэдлэгийн Бямба Гариг арга хэмжээг зохион явуулж эхлээд байна.

Тус арга хэмжээг Улаанбаатар хотын нийтийн төв номын сан нь дэмжиж Уулзалт-сургалтын өрөөгөөр хангаж байгаа билээ. Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн хамт олондоо нийт залуусынхаа өмнөөс талархал илэр...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2010-11-14
Мөнхийн дэргэд ээж минь

Сүүтэй энгэрийг нь чичрээж уйлахад минь сэрүүн ээж минь
rnСуугаа хоносон шөнө нь одноос ч олон байгаа даа
rnЗулай дээр минь залбирсан бурхан ч юм уу даа ээж минь
rnЗаяа буяныг минь тэгшилсэн хорвоо юм уу даа ээж минь
rn
rnДууны сэжүүр аргадаж 
rnДуудахад нь ойрхон байя даа 
rnҮүлэн сүүдэр зайчилж 
rnҮнсэхэд нь ойрхон явъя даа
rn
rnНүүрэн дээр минь мандсан 
rnНаран юм уу даа ээж минь 
rnНүдээ нээхэд минь харагдсан
rnТэнгэр юм уу даа ээж минь
rn
rnЗулай дээр минь залбирсан бурхан ч юм уу даа ээж минь
rnЗая...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2010-11-10
Элэг аваад хаячихлаа :))

Арай ийм хошин шогт хүмүүс үнэнээсээ итгэдэг юм биш биз дээ. Ингэхээр нь Христийнхэнд дургүй хүрээд байдын... Ялангуяа өмхий Солонгосчууд...

...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2010-11-10
SharePod iТөхөөрөмжөөс хуулах програм

iPod дээрх зүйлсээ нөөцлөн хуулж авах, засах, дамжуулах боломж олгодог SharePod хэмээх нэгэн програмыг нэгэн зочин танилцуулжээ. Та ч бас туршаад үээрэй:

Татаж авах хаяг:
http://www.getsharepod.com/download/

Дэлгэцийн агшин зурагнууд:










...

. Сэтгэгдэл бичих