"АНУ-д Балтиморын хамгийн аймшигтай буюу харуудын амьдардаг зөвхөн өөрийн хуулиар амьдардаг дүүрэгт олон жилийн өмнө нэгэн судалгаа хийгджээ. Хотын их сургуулийн социологийн нэгэн профессор оюутнуудаа энэ дүүргийн нэгэн сургууль уруу илгээж хүүхэд бүрийн ирээдүйд үнэлгээ бичихийг хүсжээ.Бүх тайлангуудын хариу “найдваргүй” гэж гарч, мэдээж маргааш би амьд байх эсэх нь тодорхойгүй, хар арьстай, хар тамхичид ихтэй, хөвгүүд нь хүүхэд байхаасаа л ямар нэгэн гэмт хэргийн бүлэглэлд холбогдож, охид биеэ үнэлээд л нийгэм нь ч тэднийг хүлээн авахгүй, тэд ч өөрсдийн нийгмээс бусдыг хүлцэж чадахг...
Mөн хэрэв хатуу диск эвдэрсэн бол хамаагүй ажиллуулалгүй, дээр нь юм бичилгүй байж байгаад юмаа сэргээж авахыг оролдсон нь дээр. Үүний тулд энд дарж ороод нэлээнд доор сэтгэгдэлд байгаа аргаар гэх мэт сэргээдэг програм софтоор оролдоод үзэх хэрэгтэй.
Тэгээд болохгүй бо...
Ертөнцийн дэвжээнд гаргасан
Ерхөг найгасан талаас
Есөн гаригт хүргэсэн
Багш та, хүүхэд шуугисан их өргөөний эзэн юм.
Багш та, хүсэл долгилсон ирээдүйн замын эх юм.
Чийгтэй даавуугаар зүлгэсэн
Тод хар самбар дээр
Чихнээ яруу эгшгийг
Цагаан цэрдээр бичсэн
Чимэг болгон хайрлагдсан
Монгол гэдэг нэрийг
Цээжит зүрхний тольтод
Гэгээн гэрлээр сийлсэн
Эрдмийн түлхүүр ч багштайгаа
Эхэлж учирсан минь азтай
Эрдэний хайгуулч танхимдаа
Цэхэлж суусан минь золтой
... Өвлөөр ногоон гацуур
Сүлд модны чимэг гэж
Өнгийн олон амьтад
Сүж түүний дагуул гэж
Хоёр оны солбицол дээр
Цагаан сахалтай өвгөн
Хойчийн олон багачуулд
Захиас бэлэг өгдөг гэж
Аглаг хөдөөгийн сургуульд
Анх багш минь заасныг
Ангайн гайхаж явсан
Алдрай насаа мартаагүй ээ би
Ахмад үеийн багш нарт
Хийхгүй ажил гэж байгаагүй
Хөгжим баривал дуучин
Клубт очвол жүжигчин
Багт гарвал ухуулагч
Байшин барьвал инженер
Бүлээрсэн хүүхдэд эмч
Бүрэлгэсэ...
Агуй хонгилын ханан дахь мянган наст чулуун дээр
Арслан зааны цусаар бух гөрөөс зурж
Ангийн хишиг гуйж, есөн тэнгэрт мөргөсөөр
Анхны нумын хөвчийг алдалж татсан эр.
Би –
Хөвчин Монгол омогтны хөх толбот үрийг
Хөдөө хээрийн жаварт барсын арьсан дээр эх барьж
Гүрэлзэж байгаа хүйг нь хүрэл хутгаар эсгэж
Гүрэн их улсынхаа тулгын чулууг тулахдаа
Гантай хөө хуягаар өссөн биеэ чигжиж
Гянтат болд сэлмээр өрнө зүгийг чичиж
Гал усыг туучин тэнгэрийн хаяа хүрч
Галзуу догшин эзнийхээ нэрийг нэрлүүлсэн цэрэг.
Би –
Цайдам өргөн талаас шарга тахийг уургалж
Цавчим өндөр уулсаас сүрэг малыг буулгаж
Цас, бороо, шуургатай ширээсэн ган шиг тулсаар
Цагийн саалтанд уярсан чөлөөт талын нүүдэлчин.
Би –
Отог омгийн дажинд Онон, Хэрлэн цалгихад
Охин нойтон үрсээ хормой доороо нууж
Одоо – хожмын түүхэнд Монгол угсааг үлдээх гэж
Одтой тэнгэрийг орчтол тэмүүлж тэмцсэн ижий.
Би –
Хүннү - Шаньюгийн үеэс хүч тэнхээтэ...
Эх орноо гэсэн түүний сэтгэлийн галыг бөхөөх гээд хэн ч дийлээгүй. Түүнд эх орноо гэсэн сэтгэл, тэмцэхүйн их хурц ухаан, илтгэхүйн дээд авъяас чадвар тэнгэрээс заяажээ. Түүний уран бүтээлийн мөр бүхнээс эх оронч үнэр ханхалж, уншигч авхайг Монгол гэдэг аугаа сүр хүчит, үл мартагдах түүх рүү урин аваачна. Түүний Цогт тайж, Гүнж, Бэр цэцэг, үүрийн туяа... зохиолуудыг уншихад өөрийн эрхгүй цээжинд гал бадран Монгол оронд төрснөөрөө бахархах сэтгэл төрнө.Гурван тогооны үлгэрт гардагчлан Монголчууд бид даанч нэгийгээ дээш гаргах дургүй муухай хүмүүс юм даа. Энэ эрхэм хүмүнийг түүхэн сэдэвт зохиол их бичлээ, феодлын нийгмийг магтан дууллаа, үндсэрхэг үзэлтэн хэмээн “Цагаачийг цагаа хатгана, цагаан морийг ногоо хатгана” хэмээн харааж цагаантны оргодол бидэнд бүү саад бол гэж нүд үзүүрлэж байв.Тэрбээр хаана ч явсан эх орон юугаан нэхэн санагалздаг б...
Дуулж чаддаггүй мөртлөө дуунд дуртай би
Дуу дууны дундаас түүнд л дуртай гэж
Дуулим хээр талын ардын сайхан дууг
Дурланхан бахарханхан чагнанаа би
Босоо чихтэй шаргын нь ...
Ахиад би ямар залуу явах биш дээ
Хорин тав хүрчихлээ гэж
Гомдоллохоо болъё
Хор шар атаа хорслын цаана
Насаа нууж явъя
Дураараа л г...