...Зүүд нойрон дундаа би өөрийгөө нэгэн том танхимд байгааг мэдэрлээ. Тэр танхимд дэс дараалуулан өрсөн шургуулганаас өөр харагдах зүйл огт байсангүй. Тэдгээр нь яг л асар том номын сан шиг. Шургуулга бүр оноосон нэртэй, сэдвээрээ үсгийн дарааллаар байрласан байв. Тээр дээр харагдах таазнаас шал хүрсэн эдгээр шургуулгууд хоёр тийшээ тасралтгүй үргэлжлэх мэт зах бараа нь үл харагдана. Шургуулгууд дээрх гарчиг олон янз. Намайг шургуулгуудад ойртон очиход хамгийн түрүүнд "Надад таалагдсан хүмүүс" гэсэн шургуулга анхаарлыг минь ихэд татав. Би шургуулгыг онгойлгон доторхи хуудсуудыг гүйлэн харанг...
Russel Crowe тоглосон A Good year гэдэг кино юм байна. Сая санаандгүй үзэж эхлээд салж чадалгүй үзчив. Нэг л гоё санагдчилаа.. Толгой доторхоо ер нь өөрийгөө нэг ресет хийе гэж бодоод явсан энэ киног үзцэн чинь нэг л сайхан болчихлоо. Нөгөө олон охидуудыг зүрхэн дотроосоо гаргаж чадчжийгаан биш биз дээ. Одоо нээх шүлэг мүлэг энэ тэр гэж далийж, янз бүрийн хүмүүс бодож давхихгүй. Нэгэнт фэн нь болцым чинь хааяа нэг зургийг нь үзчээл гүйжийе хэхэ
Энэ хүүхэн нь үнэхээр тасархаймаа : хихихи ...
Бас энд жирэмсэн үед тамхи архины хорын талаар тэр номноос хуулж тавилаа. Заавал уншаарай!
Тамхи
Тамхичин эцгүүд өөрийгөө ч бас өрөөлийг ч, хэвлийдээ бойжиж байгаа үрээ хүртэл хордуулж байна шүү дээ. Харин эмгэгтэй хүүхэд төрвөл хөөрхий эхнэртээ бурууг үүрүүлнэ. Таны татаж буй янжуурт байх никотин агаарт тархаж эхнэрээр чинь дамжин хэвлийдэх хүүхэд чинь түүгээр амьсгалж байдаг. Тамхичин эхнэрүүд ч үүнийг ойлго...
-Найзаа би чамд сэтгэлийн жолоо алдуурчээ.
-Найзаа чи юу л яриад байна даа? Найзаа
-Түшээд авна уу түлхээд хаяна уу өөрөө мэд дээ. Найзаа.
-Найзаа чи ямар зарчимгүй юм яриад байгаам бэ найзаа. Би чинь найз залуутай хүн шүү дээ. найзаа. Хоёулаа гоё найзууд байяаа найзаа.
-Чадахгүйээ найзаа. Чамайг дандаа санаад байхым байна шүү дээ найзаа. Дэргэд чинь байвал сэтгэлийн нүгэл үйлдээд хойд төрөлдөө эзгүй цөлд хонин гүрвэл болж төрөх байхаа гэж бодох юм.
-Үгүй найзаа чи их хөгжилтэй хүн шүү найзаа. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэж Ленин багш хэлсэн гэнэ лээ найзаа.
-Муу найз нь их...
Загвар засах хэсэг рүүгээ ороод
style type='text/css'> гэснийг хайж олоод доор нь
#b-navbar {
height:0px;
visibility:hidden;
display:none;
}
гэсэн кодыг нэмж оруулаад
гэснийг хайж олоод доор нь
гэсэн кодыг нэмж оруулаад
хадгалаад болоо.
Жишээ нь энийг нээгээд хар даа.
Засцгаая
Нэг л зүйлээ засцгаая. Энэ ганцхан надад ч биш бас нилээд олон Монголчуудад байдаг зан юм шиг...
Шүүмжлэлийг шууд тэрнээс нь бултах, өөрөөсөө холдуулах, өөрийгөө өмөөрөх байдлаар хүлээж авах юм. Ер нь энэ юу хэлээд байна гэдгийг нь сонсоод намайг муулж загнаж байсан ч тэрнийг нь сонсож өөртөө тусгаж, тэр хэмжээгээр дараагийн хүнд хэлүүлэхгүйгээр засаад явах хэрэгтэй юм байна.
...
Мэдэхгүйгээ хүнд харуулахгүй гэж томролгүй, мэдэхгүй зүйлээ асуудаг, сурдаг мэддэг болох, хүн бүр л мундаг дээд боловсролтой болох гэж зүтгэлгүй хийж чадах зүйлээ хамгийн мундагаар хийхийн төлөө хичээх, бас хүнийг дээр доор гэж ялгаж янз бүрээр харьцдагаа болих. Манай Монголчууд нүүрэн дээрээ 2 нүүртэй хүнд дургүй гэж ярьцгаадаг ч үнэндээ бол бараг ихэнх маань 2-оос дээш нүүртэй байхымаа...
Уг та хог ачигч байж болно, түүндээ гутрах хэрэггүй хамгийн мундаг сайн хог ачигч болохыг чармайх хэрэгтэй. Харин бусад хүмүүс хог ачигч ажлаа сайн хийж байвал тэр хүнийг хүндэлж, дэмжиж амьдарвал зүгээ...