YEAR 2014
Dateline: 2007-04-06
Чадвар

Би ойрын үед энэ үгийг их хэрэглэж ярьдаг болоод байгаа. Яагаад ч юм бүү мэд. Миний ярьж байгаа бүх юманд таараад л байгаа юм даа. Юм болгохыг илэрхийлэх 2 үгтэй болсон хэрэг. Чадвартай, чадваргүй. Би бол чадвартай бол чадвартай царайтай байх, чадваргүй бол чадваргүй гэдгээрээ л байхыг дэмждэг. 

Ямар чадваргүй юм бэ?

Өнөөдөр манай ажил дээр Монгол улсын том дарга ирлээ. Манайхан өчигдрөөс хойш энд тэндээс есөн шидийн юм барьж гүйлээ. Миний сандал их дажгүй сандал байдаг юм тэрийг минь бас аваад явчихлаа. Бүүр гаднаас баахан үзүүлэх материал,макет юу юу ч авчраад байгаа юм бэ? бүү мэд. Тэр то...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2007-04-06
Зүүд 3...

Зүүр түүрхэн бодлын үзүүрт бүдэг бадагхан санаа эргэлдэж, аниргүй тэгээд өнгөгүй бас үнэр ч үгүй зүүдний ертөнцөд зүрх сэтгэлээ эзэгнүүлэн би мөнөөх л эл хуль том танхимд, үй олон шургуулгын өмнө зогсож байна. Өнөөх л зүүд....

Анзааран харах агшинд тодрон гэрэлтэж, нэр хаягаа сэтгэлд шивнэх тэр л шургуулгануудаас бусад нь бодол санаад үл өртөн бүрэлзэх энэ газар надад "хий хоосон зайд хөвөх тоосны ширхэг агаар зүсэхийг сонсож болох мэт" аниргүй санагдана. 

Тийм ээ, аниргүй эзэгнэсэн зүүдэндээ би нам гүмхэн бодлоо уншин хэсэг зогслоо. Тэгээд шөнө болгон уншдаг тэр л шургуулгандаа дөхөн очиж, ...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2007-04-02
Life is like that

Ойрд сонин бичих онгод алга болсон байнаа. Би ч урьдын адил сайбэр лайфдаа амьдарсаар... намайг энд амьдарч байх хооронд зөндөө юм болоод өнгөрөөд байгаан байна.Барбаяр гэдэг блог найз маань Япон явж амьдрахаар болсон байна./ Ажа ажа Амжилт/ Хакухо гэдэг сумочин найз маань Япон авгайтай болсон байна./Өөр ямар ч авгай авах юм билээ/Би өнөөдөр Япон явах чаансаа алдчихдаг юм байна. /За яах вэ боломж дандаа байдаг энээ тэрээ гэсэн үгээр өөрийгөө аргалчихлаа./ Legacy найз маань блогоо хаасан байна. /Яажийгаан бол, хүн уншмаар байхад чинь/ Надад сайн байдаг нэг залуу АНУ-гаас 7 сард ирнэ гэж байтал,...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2007-04-02
О.Дашбалбарын : Яах юм бэ


I

Шаналахгүй юм бол сэтгэл зүрхээр яах юм
Шартахгүй юм бол хатуу архиар яах юм
Цэнгэхгүй юм бол гоо охидоор яах юм
Цэцэглэхгүй юм бол гоё моносоор яах юм
Анхилахгүй юм бол ум зандангаар яах юм
Амраглахгүй юм бол уяхан охидоор яах юм
Үнсэхгүй юм бол ягаахан уруулаар яах юм

Үгүйлэхгүй юм бол ялдамхан харцаар яах юм
Уйлахгүй юм бол усан нулимсаар яах юм
Уулзахгүй юм бол гүн уйтгараар яах юм
Тэврэхгүй юм бол хоёр гараар яах юм
Тэвчээргүй юм бол хайр сэтгэлээр яах юм
Тоглохгүй юм бол хаш шатраар яах юм
Тоосрохгүй юм бол харгуй замаар яах юм
Дэгдэхгүй юм бол туула...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2007-04-01
Сонсцгоо

Сонсоцгоо
Солиотой хүн ярьж байна
Сайхан бүсгүйд хоёр нүдээ өгчихсөн
Сохор хүн ярьж байна

Ар араасаа галд шатсан
Арван зургаан захидал амилж байна
Гурван зуун жаран тав хоног
Гунигт дарагдсан зүрх шивнэж байна

Хайр гэдэг нэр шигээн гоё биш
Хайрлана гэдэг хүсэл шигээн сайхан биш
Дурлал гэдэг чинь өөртөөн оноосон
Дуусашгүй гэгээн гуниг юм байна

Архи уугаад дуулдаг байсан бол уйлдаг боллоо
Аниргүй шөнөөр гуниг дэрлэж шүлэг бичдэг боллоо
Амьдрал гэдэг зовлон шиг бодогдож
Амраг бүсгүй минь бурхан шиг санагдаж

Хаврын салхийг сэтгэлээн дүүртэл залгичхаад
Хашгирч ч чадахгүй хо...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2007-03-28
Хаврын синдром, сэтгэл хөөрлийн хам шинж :D

Өнөөдөр сайхан өдөр болоод үргэлжлээд одоо орондоо орж нэг шонхор хамартай дагина зүүдлээд өндөрлөх гээд байжийна. Урин дулаан цаг ирээд, цас хайлж хотын гудамж шавар шавхайгаар дүүрэнч яагаад ч юм нэг л эрч хүч ороод, сэтгэл санаа сэргээд л гоё байна. Учир утгагүй ингэж сэргээд ирдэг нь нэг л ноотой ;)
Өчигдөр орой 3 хүртэл суучаад өнөө өглөө болжмор шиг жиргээл 7 болоогүй байхад орноосоо суга үсрэн босоод, ажил төрлүүд ч сайхан амжиж, өдөр нэг гайхамшгийг харж... Тиймээ өнөөдөр тийм өдөр байсан болохоор тийм байх... ямартай ч бурхнаас надад заяасан нэгэн сайхан өдөр байлаа :D

Бас нөгөө худлаа...


. Сэтгэгдэл бичих

Dateline: 2007-03-28
Гэцүү ч юмаа даа...

Амьдралаа гэж гэцүү ч юмаа даа, арзгар барзгар, төвгөр гүдгэр, сүүлийн үед банк манк нь дампууркээл, хадгаламж зээлийн хоршоонуудын хэрэг энэ тэр гээл..
Одоо сүүлийн хэдэн өдөр хүний наймаа энэ тэрийн талаар гараад л. Оройн мэдээгээр хүн аймар нэг буудал гараад тэрэнд нь янхнууд хонодын гэнээ, арай ч дээ, хонож өнжиж секс энэ тэр хийх нь битий хэл цухуймаарчгүй аймар юм байлээ. Гэхдээ тэгээл янхан манхан авдаг баагий нар ч ямар л олигтой юм байгаа аж.. За за гол сэдвээсээ хадуурцан явжийна. Харин тэр мэдээг уншсан хөтлөгч нь андуурсан уу, бэлдсэн сэтгүүлч нь шоудсан уу мэдкүй тэр бааранд 10-...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2007-03-24
Өчүүхэн юм даа...

Блогдох тухай блогдох нь Хүжий гийн блогоос...
гээд бичлэгийн сэтгэгдлүүдийг уншсан чинь жинхэн гэдэн хөдөлдөг байшд. Би ч уг нь нээх тэгж гэдэгнэж годгоноод байдаггүй угийн усан толгойтой, дүлий дүмбэ хог юмсан. Өчигдөр л бусдаас урам гуйхгүй энэ тэр гэсэн юм яриад л тэнэгтэж явсан хүн өнөөдөр яав нүдэндээ нулимс цийлэгнүүлцэн суужийшд. Үнэндээ тухтай блогоо бичихийн тулд, "ажил" "амьдрал" хоёроо заагтай байлгахын тулд өөрийгөө энэ сайтын админ биш гэж хүмүүст хэлдэг л дээ. Худлаа ярьдагт уучлана биз дээ. Хүү нь ч энэ сайтын вебмастер админ мөн нь мөн гэдгээ энэ дамшрамд дэлгий даа...
...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2007-03-23
Зүүд 2...

Дахиад л би зүүдэллээ. Мөнөөх л эл хуль цэлгэр том танхим..., үйл олон шургуулганы өмнө зогсож байх. Харанхуй бүүдэг тэр танхимд хаанаас ч юм нарны бүдэгхэн гэрэл ертөнцийн түмэн тоосыг өөртөө татсан мэт манантан, зурвасхийн тусна. Тэр гэрлийн үзүүрт нэгэн шургуулга, үнэндээ бол түүн дээрх гарчиг миний сонирхолыг татлаа. "Jije-д бичсэн миний мэссэжүүд".

Гайхалтай нь тэр шургуулгын бариул нь халцарч элэгдсэн байх юм. Яагаад, хэн дандаа үүнийг онгойлгон уншдаг юм бол... үгүй ээ энд чинь би л орж ирдэг, энэ чинь миний л зүүд шүү дээ. Тэгэхээр би зүүдлэх болгондоо зөвхөн энэ шургуулыг татдаг ...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2007-03-23
Зарим нэгэн програмын сурталчилгаа.


FAQ1:

Dear Technical Support:

Last year I upgraded from Girlfriend 7.0 to Wife 1.0 and noticed that the new program began unexpected child processing that took up a lot of space and valuable resources. No mention of this phenomenon was included in the product brochure.

In addition, Wife 1.0 installs itself into all other programs and launches during system initialization, where it monitors all other system activity. Applications such as Poker Night 10.3, Drunken Boys Night 2.5 and Saturday Football 5.0 no longer run, crashing the system whenever selected.

I cannot seem to kee...

. Сэтгэгдэл бичих