Яагаад? "+"," -" тэмдэгнүүд зэрэгцэн оршиж байдаг юм бол?? Сайн, муу, хүсэл, хясал, хөөрхөн, муухай, г.м. Бяд буюу хүн төрөлхтөн 2 хязгаараас ангижирч чадахгүй байгаа учир өөрсөндөө зориулж гаргасан бяцхан тайлбар гэсэн үгсийг бурхан багшийн сургааль номон дээрээс уншсан. Тэгвэл дөнгөж өчигдөр орсон цас халтиргаа үүсгээд, халтиргааг багасгах элс, шороо дутмаг байгаа тухай мэдээг авч үзье. Дүүргүүдэд жилийн төсөвт багтаагаад их хэмжээний ?? мөнгийг уг ажилд зориулж хувиарладаг. Анхны цас орсон өдөр уг мэдээг цацуулж байгаа нь толгой нь эвтэйхэн ажилладаг дүүргүүдийн засаг дарга нарын ажил гэжу...
Яагаад гэвэл тэр бүргэд гэдэг чинь хэзээ ч тагтаа шиг амьдраагүй
Яагаад гэвэл тэр бүргэд гэдэг чинь хэзээ ч хэрээ шиг үхэхгүй
Бүргэд гэж хаанах үг юм бэ? Хэл шинжээч биш болхоор хэлж мэдэхгүй юм. Хаха би уул нь шүлэг ч л дээ. Гэхдээ бүргэд гэдэг үгийг сонсхоор хүчирхэг эрэмгий хамгийн гэсэн утгатай юм шиг санагддийн. Ингэж нэрлэгдсэн шувуу өндөр тэнгэрт дүүлэн нисэж, хүссэн амттанаа шүүрэн авч зооглодоггүй байсан сан бол энэ үг дээрх утгатай сонсогдохгүй ч байсан байж болох. Тахиа болох гэсэн бүргэд гэдэг нэгэн жижиг өгүүллэг санаанд орж байна. Энд тахиан дунд төрсөн бүргэд сэлж чадахгүй дэ...
Ойрд зүгээр орондоо орох завгүй ололдон булаалдсаар байтал өөртэйгээ ч ярьж амжихгүй юм. Өөртэйгээ юу ч ярилтай нь билээ. Цаг хугацааны үнэ цэнэ хэд байдаг юм бол? Амжвал тэр л биз амжихгүй бол тэр л биз гэж болдгүйн болуу. Гэхдээ цаг хугацаа гэдэг үнэхээр өчүүхэн богинохон юмаа, сая 25 хүрчээд нээх удаан амьдарцан юм шиг санагдаад байсан чинь, 25 жил гэдэг байтугай 2 дахин их амьдарсан байлаа ч асар богино гэдгийг мэдрэх шиг . Аймар завгүй, асар завгүй амьдрахиймсан. Завгүй гэдэг чинь их өрөөсгөл юу хийгээд завгүй гэдэг нь гол байх л даа. Сая мессенжерээр үнэн тэнэг асуулт сонссдог байшд. -М...
Үстэй малгайн дороос
Үстэй алчууран дороос
Уруул, нүд харагддаггүй болохоор
Өвөл чамд гунигтай санагддаг уу?
Өвөл надад гунигтай санагддаг
Цасанд даруулж бөхийсөн хүмүүс
Цантсан, бүрхүүлт, бүүдийсэн хүмүүс
Царайгаа харуулалгүй гудамжинд зөрөх
Царайлаг ч байж мэдэх хүмүүс
Өө, өвөл чамд гунигтай санагддаг уу?
Өвөл надад гунигтай санагддаг
Хүйтнээс нуугдсан дулаахан үг
Хүмүүсээс ичсэн нүцгэн мод...
Хаана байна аа, тэр улаан, ногоон
Хаа сайгүй л цагаан.. цагаан
Өвөл чамд гунигтай санагддаг уу?
Өвөл надад гунигтай ...
"Хүмүүс өөр хоорондоо хэл яриа, ашиг сонирхолоороо ойлголцохоос гадна үнэт зүйлс, эрхэмлэх зарчмаараа ярилцаж, нэгддэг" гэдэг. "Либертари лекц" эрх чөлөө, хувийн өмч, зах зээл, иргэний нийгэм, эрх зүйт ёс, хязгаарлагдмал засаг гэх мэт зарчим, үнэт зүйлээр ярилцаж-ойлголцох залуусыг урьж байна.
Монголын либертари сан, Нээлттэй Академиас хамтран жил бүр уламжлал болгон зохион явуулдаг "Либертари лекц" 2007.11.15-наас 2007.12.20-ны хооронд, долоо хоног бүрийн Пүрэв гарагт 17.00 цагаас МУИС-ын хичээлийн I байрны "дугуй танхим"-д болно.
Нийт 6 удаагийн цуврал лекцээр Нээлттэй Академийн судлаачид...
Ум мани бадми хум. Ж.Наранцацралт жолоочийн хамт аян замд явж байгаа осолд орж таалал төгсөв.Эх дэлхийдээ эргэж төрөөрэй.
Би лав өөрийгөө хүндэлдэг, "хүчтэй", "чадалтай" гоё бүсгүйчүүдэд дуртай л даа. Ер нь ихэнх залуучууд тийм байдаг байх. Хүн ялангуяа эмэгтэй хүн өөрийгөө хүндэлж байж л бусдаар хүндлүүлнэ.. Обод ( https://www.blogmn.net/obod )-ын бичсэн байсан шиг өөрийгөө хүндэлж чаддаггүй тийм охидууд бол хаа ч хэнд ч үнэ цэнэгүй л байдаг... Тамхи татахгүй, биеэ гоё авч явна гэдэг бол өөрийгөө хүндэлж чаддаг бас "чадалтай"...
Тамхи татдаг бүсгүйчүүдийг харахаар хичнээн сайхан...
Аль ч нийгэмд хүмүүсийн нэг хэсгийг эрх мэдэл, эд баялгаар тэтгээд нөгөөг нь доройтуулан эрхшээх "хүч" үйлчилж байдаг. Энэ хүчтэй тэмцсэнээс өөрийгөө нийгмээс тусгаарлан ганцаар алга болох нь хувь хүмүүст хавьгүй амар билээ. Гэсэн хэдий ч олон хувь хүн энэ амар замыг сонгохоос илүүтэйгүүр өөр хоорондоо ойлголцон нэгдэж, ашиг сонирхлыг хэрцүүлсэн дүрэм тогтоон энэхүү хүчийг хязгаарлан бүгдийг тэгш байлгах хуулийг бий болгосон. Тэдний бий болгосон тэр хууль өөрсдийнх нь эрх чөлөөг хамгаалж, засгийг хязгаарлах зорилготой.
Чезаре Беккариа
Хуульчид бүү уншаарай гэх сануулгатай "Хуульжсан хүн ба ...
Хагас сайнд Балхжав 2007 тоглолт үзэв. Жилээс жилд сайжраад байгаа юм уу? Би эсвэл энэ жил өндөр сэтгэгдэлтэй үзсэнээс боловуу? 9 дэх удаагаа хийж буй тоглолтоос би 5 -ыг үзсэн байна. Яагаад өндөр сэтгэгдэлтэй байсан бэ гэтэл түүний Өнөөдөр дээр гарсан ярилцлагыг уншсан, тоглолтын өмнөх бэлтгэл ажил энэ тэрээ ярьсан жирийн л нэг ярилцлага гэхдээ түүний ярилцлагаас би хөгшрөхөөс өтлөхөөс айж байгаа айдсыг олж харлаа. Олж харах ч гэж, зүгээр л тэгж санагдав. Азаар ч гэх юм уу би тэр хүнтэй нилээн дээр үеэс холбоотой явжээ. Намайг анх оюутны ширээн дээр төөрч явах үед дадлага хийх нэрийдлээр тэнд...
Бас л Жигжидсүрэн гуайн ярилцлагыг уншаад төрсөн бодол. Үнэхээр ухаантай сайхан хүн байна лээ, нэгийг уншаад ,нөгөөх эргэцүүлхээр үг бүр нь өөрийн гэсэн олон талтай. Би яадагч байсан маш их мөнгөтэй болох хэрэгтэй , зүгээр нэг хэрэгтэй ч бус маш их хэрэгтэй юм байна гэж бодсон. Би өөрөө хэдийгээр эрдэм шинжилгээний ажил хийгээд нэг зүйлийг улайран судлаад байж чадахгүй, эсвэл урлагын сайхан бүтээл бүтээж, яруу найраг зохиогоод, уран зураг зураад сууж чадахгүй байж магадгүй ч хэрвээ би мөнгөтэй болох юм бол чаддаг хүнд нь хийх боломж нөхцлийг олгох боломжтой болох юм шиг санагдсан. Тэдэнд талхн...