YEAR 2014
Dateline: 2007-12-17
Улаан малгайт Зулаанааг хайж байна :D

Тэнэгтээд л байх юм даа... Амьдрал урсаад л байна. Би гэж тэнэг... Өөрийгөө бодохоос л уур хүрээд байх юм... Юу ч чадахгүй, эрхийн тэнэг, мангар пацан...
...Гэхдээ заримдаа бодохоор бүгд хамаагүй ч санагдана... Зөвхөн өнөөдрөөрөө амьдрах гэж үү? Тэгэхээр адгуус амьтнаас ялгарах юу байгаан бол? Заавал ялгарах албагүй ч юм уу?
...Заримдаа бурханы зурсан зургаас жоохон хазайж амьдрах юмсан гэж бодох юм... далийрал...

...Уг нь ч ганц хүн л бүх улс орны хувь заяаг өөрчилж чадах юм шиг. Жишээ нь Жасрай гуай байна, Путин байна, одоо Мафийн толгойлогч энэ тэр гэгдээд байгаа хамар энэ тэр гэгдээд бай...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2007-12-13
Түгжээтэй саванд хийгээрэй.

7 хоногийн дотор бараг 10-аад хүүхэд эмийн хордлогоор ирж эмчлүүлдэг юм байна. Эцэг эхчүүд маань анхаарал болгоомжгүйгээс бага насны хүүхэддээ седуксен 10-20ш, димедрол 10ш-ийг уулгаад хордуулчихсан, витамин, даралтны эм гээд л янз бүрийн эм уулгачихаад... Зарим нь аз дутвал амь насаа алдах, тэнэгрэх, элэг бөөр болон бусад эрхтэнийг гэмтээх гээд л аюултай.
Уг нь бол анхнаасаа л түгжээтэй саванд хийгээд хүүхэд хүрэхгүй, харанхуй сэрүүн газар хадгалах ёстой.

Аав нь ууж байгаад орхисон, эмээ нь уух гээд тавьсан байсан гээд л эмнүүдээ уулгачихна...

Ялаа алах гээд, хулгана алах гээд, акумляторы...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2007-12-13
Аль нь эхлээд вэ?

Монголчууд бидний дунд нэгэн сонирхолтой сэтгэхүй байдаг.
Биеэ өвдөхөөр эмчид очих биш аптект очоод л эмийн санчаас нь ингээд байна, энд өвдөөд байна ямар эм уух вэ? гэж асууж байгаад шууд худалдаж аваад уучихдаг. Тэгээд зарим нь азаар дээрдэж, зарим нь бүүр дордсон хойноо эмчид ханддаг. Уг нь гадаадын бусад хөгжилтэй оронд бол эмийг ингээд бараа шиг зараад, дуртай нь авч уудаггүй, эмийн сангууд нь эмчийн бичиггүйгээр үйлчилдэггүй.
Тэгэхээр ЭМ нь эхлээд биш ЭМЧ нь эхлээд юм шүү гэдгийг санаж яваарай.
Ингээд л зүгээр болчихдог юм гэж хандаад, эцэст энэ муу эмч эмчилж чадаагүй гэхийн оронд эхнэ...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2007-12-13
Хохь чинь л болно шүү!!!

Өглөө цайгаа ууж явж байхгүй бол хохь чинь л болно шүү гэнээ.

1. Цөсний чулуу үүснэ.
2. Ходоодны өвчтэй болно.
3. Стрессд орно.

1. Шөнөжин өтгөрч хуралдсан цөсөө өглөө цай ууж гадагшлуулж байхгүй бол хатуураад чулуу болдог гэнэ. Зарим хүмүүс өглөө юм идэхээр гэдэс нь эвгүйрхээд байдаг гээд цай уудаггүй, ялангуяа ингэж гэдэс эвгүй оргидог хүмүүст энэ бүүр их хамаатай.

2. Шөнөжин ялгарсан ажилд бэлдээд хоносон ходоодоо өглөө баярлуулж байхгүй бол өвддөг. Ходоодны шүүс нь HCl буюу хлорт устөрөгч-давсны хүчил болон бусад хоолыг боловсруулах бодисууд агуулсан хүчтэй шүүс байдаг. Тэр нь х...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2007-12-06
Бадралын блог

Өөр олон олон мундаг хүмүүс байдаг байх, сүүлийн үед олигтой блог хэсэхгүй байсан. Өнөөдөр санаандгүй явж байгаад ойрд ороогүй Санлиг Бадралын блог руу орчихлоо маш их таалагдлаа.

http://bolorcms.com/badaa/index.php?/archives/27-Mongolian-Horde-Concept.html
http://bolorcms.com/badaa/index.php?/archives/33-unknown.html

Зэрэг бичлэгүүдийг уншаарай. Би хэрвээ компьютерийн мэргэжилтэй байсан бол энэнд ямар нэгэн хэмжээгээр заавал оролцох байсан... Миний бодлоор энэ хүнээс сурах юм их, бас хамтраад ажиллахад ямар ч байсан алдахгүй мэт санагдаж байна.

Мөн веб програмын талаар зарим нэг зө...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2007-12-06
Монгол үг, үсгийн алдаа засагч - Бадралдаа амжилт хүсье!

Хэрвээ та Дусал гарын хөтчийг ашигладаг, эсвэл OpenMN-ыг мэддэг бол, эсвэл зүгээр л Бадаагийн Крилл-Латин-Уникод хөрвүүлэгчдийг мэддэг ашигладаг бол Санлиг Бадрал хэмээх энэ хүнийг эчнээ таних байхаа. Би ч мөн адил хэдий харж байгаагүй ч, гараас гараар туслуулж байгаагүй ч энэ хүний хийсэн олон зүйлсийг ашиглаж баярлаж явдаг. Бас түүний бүтээсэн хөрвүүлэгчид Дусал гарын хөтчид багц болон дагалддагийг та бүхэн мэдэх байхаа. Хэрвээ мэддэггүй бол түүний сайтаас эсвэл хэн нэгнээс Бадаагийн хөрвүүлэгч байна уу гээд асуучих Та нэг хэрэглэж үзээд л салахаа болино доо

OpenMN хэмээн анх Монголд Soy...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2007-12-05
Яг одоо би

Чангаас чанга тэврээд
Чамайгаа би үнсэхсэн
Чармай нүцгэлж байгаад
Мянга түм үнсэхсэн
Тас тэвэрч байгад
Тачаадан озон үнсэхсэн
Тайчиж нүцгэлж байгаад
Зай үлдээлгүй үнсэхсэн
Хайрын үгсээ шивнээд
Хацар дээр нь үнсмээр
Халуун булбарай арьсыг
Хаа сайгүй үнсмээр
Хүслээ шивнэж байгаад
Хүзүүн дээр нь үнсмээр
Хүүхэн туяхан биеийг
Хүрэлцэн таалан үнсмээр
Хүсэл тачаалдаа мансууран
Хэдэн зуун жил үнсмээр, илмээр, үнэртмээр, тогломоор, үсээр нь арьсаар нь, хуруугаар нь......

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2007-12-05
Дотогшоо өнгийе

Өчигдөр ТВ-ээр Төвдийн Лхас, хаалттай хотын тухай, тэр үеийн Энэтхэг, Төвдийн түүхийн талаар үзэв. F.E.Younghousband гээд нөхрийн номыг олж уншмаар, тэр сүүлд юуг ойлгож, юуг мэдэрч, амьдралыг яаж үнэлж байсныг нь мэдмээр, Төвд рүү явж, Гималайн ууланд авирмаар, тэр үеийн Лхас хотод амьдарч байсан Төвд хүмүүстэй уулзмаар санагдаж байна. Бас Эрнест Мулдашев шиг нөгөө агуйг хайх юмсан. ...Forbidden City-д гадны хүн зөвшөөрөлгүй нэвтэрвэл алдаг байсан гэхээр тэр үеийн Төвдүүд бас тийм ч ариун нигүүлсэнгүй хүмүүс биш байсан юм шиг.. Гэхдээ л өөрсний шүтээн ариун нандин зүйлсийг хамгаалж, түүндээ б...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2007-12-03
Би мэднэ :) харьяалахын

За сүүлийн үед блог бичигчдийн үг үсгийн дүрмийн алдааны талаар тун ч ширүүхэн юм болоод байгаа.
Зүгээр өөрийн анзаарсан зарим нэг хүмүүсийн их алддаг дүрмийн талаар өөрийн сонсож дуулснаа биччихдэг юмуу гээд л..

Анзаараад байхад харьяалахын тийн ялгалын нөхцөлийг залгахдаа их алдах юм.
Эм үгэнд 61-ын и буюу Ы-г, эсвэл эр үгэнд эм үгийн ий-г залгасан байх нь олон тохиолддог.
Уг нь бол э, и, ү, ө, е гэсэн эм эгшиг орсон үгэнд ий буюу эм үгийн ий-г залгадаг юм шиг байгаа юм.
Тэгээд а, у, о, ё гээд эр эгшиг орсон үгэнд "ы"-г залгаж байгаа юм.

Зарим тохиолдолд энэ нь гэхдээ өөр байдаг.
Энд о...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2007-11-30
ПОПУЛИСТУУДЫН "ТАХИЛЫН ЯМАА" БА МОНГОЛЫН ЦӨӨН БИЗНЕСМЕНҮҮД

Сүүлийн саруудад үнийн өсөлтөөс болоод олон нийт бухимдалтай байна. Ажиглаж байхад нийгмийн энэ бухимдал, уур уцаар дээр дөрөөлөн нэр хүнд горилогсод ч олширч байна. Тэр бүү хэл төрийн зарим байгууллага, нийгмийн зарим хөдөлгөөн "ардын баатар"-ын дүрд хувиран, бизнесменүүдээ хагалж идэхээр улайрч байна. Тэдний хашгичах үг нь шударга бөгөөд үнэн мэт сонсогдоно. Өнгөц сонсоход үнэхээр таатай гээч. "Муусайн шуналтай бизнесменүүдийн шударга бусаар олсон ашгийг хурааж авна", "Гурилын үнийг 500 төгрөг болгоно", "Төр үйл ажиллагаа явуулахыг нь зөвшөөрч болсон юм хураагаад авч бас чадна" гэх зэрэг нь ...

. Сэтгэгдэл бичих