Гэм зэмийг ахиад уншиж байгаа болохоор Достоевскийгоор ахиад "өвчиллөө". Түүний хэлсэн үгнүүд болон ишлэлүүдээс оруулав, заримыг нь санаандаа хүртэл орчуулж чадахгүй болохоор орчуулсангүй...чадан ядан орчуулсан хэд нь.
Да будут прокляты эти интересы цивилизации, и даже самая цивилизация, если для сохранения ее необходимо сдирать с людей кожу.
..настоящая правда всегда неправдоподобна...Чтобы сделать правду правдоподобнее, нужно непременно подмешать к ней лжи. Люди всегда так и поступали.
Жинхэнэ үнэн хэзээд үнэнтэй төсгүй. Үнэнтэй төстэй болгохын тулд бага зэрэг худал нэмэх хэрэгтэй, хүм...
Элэгний хавдрын 95 хувь нь элэгний вирүсээс болж үүсдэг юм байна. Энэ дотроо миний дуулснаар бол C вирүс, түүн дотроо Монголд их тархсан төрөл нь (HCV-1b? - энэ төрөл нь элэгний хатууралд хүргэж хавдарт хүргэх нь хурдан ба интерферон эмчилгээний үр дүн муутай байдаг гэж дуулсан...) элэгний хорт хавдрыг хамгийн ихээр үүсгэдэг хоруу чанар ихтэй вирүс гэгддэг. Тиймээс ч Монголд элэгний хорт хавдраар нас барагсдын тоо маш өндөр байдаг. Үүний дээр оношлогоо эмчилгээний хоцрогдол ч бас нэлээн байгаа байх. Хавдар судлалын төвийн эм...
Өвөө.Би-өвөөгийн бор охин. өглөө өвөөтэйгээ 2-лханаа үлдээд өвөө араажав чагнан би гэрээ цэвэрлэх дуртай байсан. Гаансаа нэрэхэд нь үнэрлэх дуртай...халамцуу үедээ үнсэх гэхэд нь би сахлаараа хатгана гээд үнсүүлэхгүй болохоор хүний хүүхэд хүрэн бөөртэй гэж ирээ л том хүнд гомдоллож байгаам шиг гомдоллодог байж билээ. Хааяа нэг эмээгээсээ зугтан өвөөтэй хамт унтахаар зүтгэнэ, оронд орчихоод идсэн хоол хаана байгааг зааж өгдөг болохоор нь тэр..энд нь 2 бууз байна, энд нь цай байна. Өвөө ач охин 2-ын хамгийн сүүлд хамтдаа оролцсон олон нийтийн ажил нь сумын 50 жилийн концерт. Өглө...
зиа ингээд эль хуль амьдралын эхлэл...бишээ тийм хэсгийн. гэрт ирсэн чинь мангар хүйтэн байна, хүйтэн байх тухгүй...угаасаа гэртээ зузаан хувцастай байхаар эвгүй байдаг юм, дээрээс нь даарамхайг хэлэх үү. орцоор ороод ирсэн чинь нил ус...мөс. хамгийн түрүүнд манайх биш биз дээ л гэж санаа зовлоо, 7 хоног хаяад явчихсан хүн чинь, ашгүй биш байна...ус алдаад дулаан багасгасан болтой..найгүй хүйтэн байна даа гэж.
шинэ жил, төрсөн өдөр...нам гүм, аниргүй. өчигдөр оройдоо сэтгэл нэг тиймхэн байлаа, юм бүхэнд сэтгэл хангалуун байхаар тийм байх уу, эсвэл би сэтгэл дундуур байгаа зүйл...
энэ олон жил амьдрахдаа аваад үзүүлчих, жишээ татчихаар хийсэн бүтээсэн юм алга даа...гэхдээ бас муу муухай юм огт хийж яваагүйг "сайхан амьдрал" гэж хэлж болох л юм.
Ер нь энэ жил бүтээлч амьдрах төлөвлөгөөг боловсруулаад байгаа. юу ч хамаагүй бүтээнээ гэжж.
Өөртөө мэнд хүргээл гараа явчий дөө
хэдэ...
Энэ дэлхий дээр тогтмол үнэтэй юм гэж нэгээхэн ч үгүй. өдгөө нэг унц алт (30 орчим грамм) 286 ам доллар. Гэтэл 70-аад оны эцсээр унц нь нь 800 ам доллар байжээ. Америк доллар маань өөрөө Канад доллар, Япон иентэй харицуулахад ханш нь мөн л дээш доошоо савлаж байдаг. Бүтээгдэхүүний үнийн тухайн өдөр цаг минут дахь үнийг олон улсын бирж тогтооно. Биржүүд дотроо төрөлжсөн байдаг. Ухаан нь зэсийн үнэ Лондонгийн бирж дээр үнээ тогтоож байхад ноолуурын үнэ Шанхайн бирж дээр учраа олж байх жишээтэй. Бирж дээрх үнэ маш олон зүйлээс хамаарч байдаг
Гол нь хэрэгцээ...
- Энэ бол Аалзны тор-2-ын үргэлжлэл биш -
Баабар юу ярив?
"Аалзны тор" нийтлэл гарсны дараа нийгэмд нэлээн шуугиан үүссэнийг хамгийн ихээр өлгөж авсан хүн нь улс төрч Баабар юм. Тэрээр "өдрийн сонин"-д нүүр дүүрэн ярилцлага өгснөөс гадна энэ сэдвээр нэгэн FM-ээр ярьж, Монгол телевиз, "Ийгл ТВ"-ээр мөн ярилцлага өгчээ. Тэрээр маш их юм ярьсан боловч үнэндээ "Аалзны тор" нийтлэлээс илүү гарах юу ч хэлсэнгүй. Гагцхүү "Лугано" банкны вэб сайтыг ухаж үзсэн бололтой хаягийг нь хэлж, дотор нь байгаа банкны балансыг нь татаж хуулан үзүүлэв. Улстөрчийн хувьд тэрээр "Энэхүү Худалдаа, хөгжлийн банкн...
2002 оны 12-р сарын 5-ны өдөр Люксенбургийн оффшор бүсд “Глобал Инвестмент энд Диволепмент” нэртэй компани цоо шинээр бүртгүүллээ.
Компанийн эзэн гэгдэх мадам Хуарт өөрийгөө уул компанийг үүсгэн байгуулагч хэмээн бүртгүүлэв. Натариотыг ноён Элминвер гүйцэтгэжээ. Уул компани нь үнэндээ хоршоо юм, учир нь “Жи Эм Ю Кэй” компани эл хоршооны 67 хувийг, “Би Си Эл” компани 13 хувийг, “Жи Ай Ди Маркет” компани 20 хувийг эзэмших болсон гэнэ. Хоршоо уулаасаа жижиг аж. Нийт хөрөнгө нь ердөө л 62 мянган доллар. “Жи Ай Ди Маркет” компани хэдийгээр хувьцааны дөнгөж 20 хүр...