Dateline: 2009-01-27
,,,
оорийгоо хайгаад олкунээ...
Dateline: 2009-01-24
нялхрал...
...Сэтгэлд хөгжим эгшиглэж
Сэмхэн лугшилтаар зүрх бүжнэ
Өөрийн эрхгүй мөрөөдөлд умбан
Өөр нэгний зүгт бодол тэнэнэ
Өнгийн гэрэл гялбан цацарч
Өр зүрхэнд диско болно...
(метрополис нүүгээд ирчихсэн юм уу даа хаха...)
...Дэр нь болчихмоор
Дэрлүүлж баймаар
Үнэрийг нь шингээмээр
Үсийг нь имэрмээр
Хацрыг нь илбэмээр
Хамрыг нь шүргэмээр
Хажуу талдаа зурагтай
Хайтан ягаан дэр болчихмоор...
...Өнгийлөө гэрэлтэй байна
Үсрээд ормоор солонгорч байна
Өнгө нь үл мэдэгдэх түүний сэтгэл
Үнсгүй шатаах галтай ч юм уу
Үүрд хөлдөөх жавартай ч юм уу
Өөрийн мэдэлгүй сорогдон татагдса...

уранхай
Тэлвэзтэй байх сайхан юм...амралтын өдрүүдийг гэртээ өнгөрөөхөөр тооцоолсон тул түүнгүйгээр уйдна гэж сэтгээд кабелаа залгуулчив...өчигдөр оройноос хойш шив шинэхэн, сов соргог мэдээ мэдээллээр тархиа цэнэглэж байна. Эдийн засгийн хямрал чинь болчоод байхад би огт хямраагүйгээр барахгүй мэдрээ ч үгүй явж байдаг...гэснээс манайхан бас энэ хямралт өртөөд цомхотгол хийсэн юм байна, мартахаа шахлаа. Хэд хоногийн өмнөөс л хэд хэдэн хүн цом авнаа гээд өрөө дамжаад гүйгээд байсныг, ямар тэмцээнд түрүүлсийн бол гэх мэтээр хайнгадуухан бодоод өнгөрсөнөөс биш цаад нарийн учрыг ажилдаа түүртээд огт анзаа...
Dateline: 2009-01-23
Монголын өнгө...
Блогоор холбогдон танилцсан хэсэг андууд Банжиг фото аялалаар явж ирээд дурандaa буусан хорвоогийн өнгийг бидний өмнө дэлгэжээ:
http://nyam-ochir.blog.banjig.net/post.php?post_id=129398
Маш их таалагдлаа. Би сая сэтгэгдлээ үлдээхээ мартаад бичих гээд яараад хүрээд иржээ... Та нар орж сэтгэгдлээ үлдээгээрэй. Бие биендээ урам хайрлая, бүлээн дулаан үгс хайрлая .
http://www.anjigai.com/post.php?post_id=129154
За тэгээд Анжигай ахын блогоос холбооснууд туув :-b

ЭНД ДАРЖ Надиагын зу...
Dateline: 2009-01-23
Ичнэ, эрнэ,,,
Ичиж байна
Бухнийг дутуу унэлдэгтээ
Эрж байна
Уучлал гэх нигууслийг...
Зусэн торлийн дур торх
Зуйл бурийн ааш аяг
Зурх сэтгэл чин ч шал худлаа
Зугээр л… “чи хаана байна?”...
Бухнийг дутуу унэлдэгтээ
Эрж байна
Уучлал гэх нигууслийг...
Зусэн торлийн дур торх
Зуйл бурийн ааш аяг
Зурх сэтгэл чин ч шал худлаа
Зугээр л… “чи хаана байна?”...
Dateline: 2009-01-23
NTRegOpt registry compactor
Regitry гэдэг бол Windows үйлдлийн системтэй компьютерийн гол тохиргоог агуулдаг хэсэг юм. Харин энэ нь удах тусам нэмэгдэж, компьютерийн ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг.
NTRegOpt бол registry compactor буюу шахаж цэгцлэгч програм юм.
Таньд зөвлөхөд энэ програмыг хэрэглэхдээ нээлттэй байгаа бүх програмаа хаагаарай. Суулгасны дараа танаас доорх цонхтой адил цонх нээгдэн асуулт асууна:
Энд хэдийгээр Vista бичигдээгүй ч NTRegOpt Албан ёсны веб саит дээр нь Vista-г бүрэн дэмжинэ гэж бичсэн байгаа.
Үүний дараа та хэрхэн таны регистиг янзлаж буй статусыг харах болно.
Ингээд дууссан...

Yahoo messenger-н нууцуудаас
Нуугдаж нэвтрэх
Yahoo messenger-т хүмүүс нуугдаж invisible байдлаар offline (саарал харагддаг) нэвтрээгүй юм шиг бусдад харагдуулж орж болдог. Үүнийг анх нэвтрэхдээ Sign in as invisible to everyone гэдгийг чагталж орж болох ба орсныхоо дараа мөн Messenger цэснээс My Availability->Invisible to everyone гэж сонгосноор нуугдаж болно.
Зөвхөн нэг хүнийг, эсвэл нэг бүлгийг сонгоод байнга нуугдаж ч болно. Ингэхдээ тухайн хүнийхээ эсвэл бүлгийн нэрэн дээр хулганы баруун товчийг дараад stealth settings->Appear permanently offline гэж сонгож тохируулдаг.
Харин байнга биш зөвхөн энэ удаад л тэр ...

Dateline: 2009-01-22
гэм зэмээс...
Харин энэ удаа тэр хоёр барьсан гараа тавилцсангүй, мань хүн түүн рүү бушуухан нэгэнтээ харснаа юу ч хэлэлгүй газар шагайчихав. Тэднийг харж байгаа хүн алга, хоёрхон биеэрээ л сууж байна. Хуяг одоо л буцаж ирж яваа аж.
Чухам яагаад ингэснийг мань хүн өөрөө ч мэдсэнгүй, ямар ч атугай нэг юм түүнийг гэнэт шүүрч аваад Сонягийн хөл рүү шидчих шиг болжээ. Раскольников түүний өвдөгийг тэврээд уйллаа. Эхний хоромд Соня үнхэлцэгээ хагартал айж, царай нь үхсэн мэт хувхай цайжээ. Тэгээд босон харайж хамаг бие нь салгалан түүнийг ширтэв. Гэтэл тэр даруй, тэр агшинд хамаг учрыг ойлгожиху...
Dateline: 2009-01-22
Тамхи бэлгийн сулралд хүргэдэг
Анх 4-р курст байлуу даа манай найз зуныхаа амралтаар Кубээс ирэхдээ навчин тамхи авчирч бэлэглээд. шар айраг шимэнгээ тэрийг нь сороод л таатай байсан... Дараахнаас нь уушгилж сураад л.. Найзуудтайгаа ууж суугаад л сорох дуртай, эрээн утааг сонирхох дуртай болсымаа гэж... Нэг л тайвшраад л сайхан шүү.. Пиво тэр 2-н сайхан хоршихыг ч хэлэхэв. Ямартай ч тамхинаас гарах шийдвэр дээх нь гаргасан юм.
Энэ маань нэг шинжлэх ухааны сэтгүүл дээрх нийтлэлийг уншсанаас болсон л доо. Тамхи татдаг болон хэт тарган эрчүүд туранхай татдаггүй эрчүүдээс эрт бэлгийн сулралд өртөх хандлагатай байдаг гэнэ лээ. ...

Dateline: 2009-01-21
Хацар чимчигнэм...
Хайраад л, хацар чимчигнээд, нүднээс нулимс гоожоод л цэв хүйтэн агаар цээж дүүрээд л, уруулд нэг тийм хүйтэн таатай мэдрэмж. Шуурганы өөдөөс алхаад л... өвлийн амт... Өнөөдөр орой гадаа маш гоё байлаа... Шуургатай болохоор ч юм уу утаа харьцангүй бага цэвэрхэн. Найзындаа очсон чинь байсангүй. Гадуур хэсэг алхав... Тэдний гэрийн тэнд нэвт салхилаад ер нь агаар их цэвэрхэн байдаг юм...
Бусдын хувьд хөлдөж үхэм хүйтэн бол миний хувьд хамгийн таатай хамгийн сайхан мэдрэмж энэ хөлдөх мэдрэмж л байдаг. Урьд төрөл гэж байдаг бол би урьд төрөлдөө шатаж үхсэн хүний сүнс ч байж магадгүйм :-b
...