YEAR 2014
Dateline: 2009-02-03
эндэхийн хужаа нарын тухай гуруун уг,,,

Энэ хотд 2000 орчим монгол байдаг гэх богоод 700 орчим н сурдаг. Хужаа нарын нарийвчилсан тоог дуулаагуй ч их дээд сургуулид суралцдаг н 500 орчим гэж тээр жил хуучин факын судалгаагаар мэдэж авч байсым. Хуули ёсоор болон бусаар амидарч байгаа хужаа нар ная олон юм байгаа. энд байх монголчуудаас лав 5дахин их. Ингэж хэлж байгаагийн учир н энэ хотын манайхаар бол уб-н нарантуулын бух лангууны эзэд н хужаа гээд тосоолдоо. Ямар байна? эндэхийн хамгийн том тов зах н буюу “централиныи рынок” н тэр чигтээ хужаа нарын эзэмшил байдаг. Нутгийн иргэдийн авч буй арга хэмжээ н лангуу бурт орос худалдагч б...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2009-02-03
Ёо моё, ёстой сонин,,,

энэ блогийг буур мартах шахаж гэхдээ мартахгуйээ гэснээс. аймар сониоон зарим нэгууд.
-эр: чи манай тэр тэр тэрнээс хэн нэгийг н сонирхоод сонгоод авчихаач?
-эм: юу?
-эр: яаахавдээ зугээр л…
-эм: ?
-эр: яахавдээ тэр чин гайгуйшд… адилхан блогчин улс байна… залуу хумуус байнадаа…
-эм: би найз залуу хайж блогдоод байгаам шиг бодогдоо юу?
-эр: угуйээ… зугээр саналаа хэлсийн.
-эм: донгосмор!

Харилцан яриа зохиолоошд. Донгосморыг шийтэгсугэй. Донгосуулмарыг…?...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2009-02-03
Итгэл

Нэгэн хошин яриа байдаг юм.
-Амьдрал юун дээр тогтдог вэ?

Хүмүүс хариулна:
-хайр дээр... мөнгөн дээр...  итгэл дээр... ойлголцол дээр... таашаал дээр... зорилго, хүсэл тэмүүлэл дээр... бла бла...
-Үгүй дээ дэлхий дээр тогтдог юм гэж

...Үнэхээр бие биедээ хайртай хүмүүс хамт сайхан амьдраад байдаг уу гээд бодсон чинь бас л эргэлзээтэй юм. Эсвэл тэр нь жинхэнэ хайр биш юм болов уу? Харамлана, хардана, бүүр шал дэмий зүйл дээр нэгэндээ гомдоно, тунирхана... Тэгээд байшин дээрээс үсэрчихмээр санагдана...
Үнэндээ энэ бүхэнгүйгээр хайр ч бас давсгүй хоол шиг зүйл байх биз. Давс ихдэх...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2009-02-02
БАГШ ТА

Багш та
Аргыг зааж мөрийг чиглүүлэгч од билээ
Арвин эрдмээр бороо асгаруулах үүл билээ
Амьдралд тэмүүлэн догдлон мөрөөдөх оюутан, сурагчдаа
Алсын ирээдүйд хөлөглөн хөтлөгч өглөгч билээ

Багш та
Эрдмийн цацрагаар гэрэлтэх наран билээ
Эрлийн замыг дөтлөгч газарч билээ
Энгүй уудмыг нээгч хаалгач билээ
Ээж, ааваас дутуугүй ачтан билээ

Багш та
Оньсыг нээгч түлхүүрийг атгасан шидтэн билээ
Олон хүнийг диваажинд хөтлөгч бурхан билээ
Оюутан сурагчдаа хайраараа энхрийлэх ээж, аав билээ
Оргилох хүслийг дэвжээн асаагч салхи билээ

Багш та
Улс орны хөгжлийг атгагч хэргэмтэн билээ
Угтан тосох ирээдүйг зура...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2009-02-02
чимээгүй алхая даа...

Магад энэ бүхэн зүүд ч юм билүү
Маргааш өглөө сэрэх ч юм билүү
Өгүүлж буй үгс худлаа ч юм билүү
Өөрөө би энд ч байхгүй ч юм билүү

Чи мэдэрч чадахгүй ч зүрхнийхээ гүнд
Чимээгүй л тэврээд зогсоё...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2009-02-02
Үгүйлэл

Шаагих бороон дусал бүр гуниг шивнэнэ
Чамайг үгүйлэн шаналах харанхуй өдрүүд
Үзэг цаасаар өөрийгөө багахан тайтгаруулж
Өнчирч үлдсэн мэт үгүйлэн санахдаа
Хөнжилдөө хөрвөөж үүр цайлгах шөнүүдийг
Хөөж энэ шүлэгтэй хамт хийсгэж орхихсон...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2009-02-02
блогчны үг

Дэлгэж тавьсан блогийнхоо хуудсаар
Дэвэрч будилах сэтгэлийнхээ учгийг би нээе
Дээврээс нисэх тагтаанд захиа дайдгийн адилаар
Бичлэгээрээ би чамдаа зүрхний үгсээ илгээе
Шууданч цагаан тагтаанд захидал дайдгийн адил
Шулуун яруу үгсээ чи минь ч бас илгээгээч
Шивнэх блогийн минь хуудсаар дамжуулж
Сэтгэгдэл, коментоор сэтгэлээ нээгээрэй......

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2009-02-02
тэрнийх

Хэрвээ тэр чихэр бол би хэл байх
Хэрвээ тэр нуур бол би хун байх
Хэрвээ тэр цэцэг бол би зөгий байх
Хэрвээ тэр гэрэл бол би дэнгийн эрвээхэй байх
Хэрвээ тэр миний гүнж бол би тэрнийx л байж таараа :D

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2009-02-02
Уйлахгүй

Нулимс дуслуулж уйлахгүйээ би, охин биш ямар
Нууж өрөвдөх хэрэггүй дээ чи бурхан биш ямар
Зүрхэнд чинь торох зүйл үгүй юм бол
Зүгээр л намайг орхиод яв даа
Бороо асгаруулан хайлахгүйээ би ямар тэнгэр биш
Бодож аргадах хэрэггүй дээ чи ямар ээж минь биш
Сэтгэлд чинь торох зүйл үгүй юм бол
Сэмхэн алхаад холдоод яв даа чи минь
Цурхирч гиншиж уйлахгүйээ би ямар хүүхэд биш
Цуг байж аргадах гээд яахав дээ чи ямар эгч минь биш
Торж холгох зүйл үнэхээр үгүй юм бол
Тоглож жүжиглэх хэрэггүй дээ яв даа чи минь...
Бороо шаагиж цонх тогшино
Бодол зүрхэнд ч бороо шиврэнэ
Нар гарч цэлмэж л таара...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2009-02-02

Хамтдаа хэвтээд оддыг тоолмоор
Харвасан нэгэнд нь хүслээ шивнэмээр
Гараасаа барилцаад мөсөн дээр гулгамаар
Гайхуулж онгирон чангаар инээмээр
Сайн тэврүүлээд ардаа суулгаад
Салхи татуулан байктай хурдалмаар...
Дэр бүтээх үсийг тань илбэмээр
Дэрлүүлж гараараа тэврэн нойрсуулмаар
Сугадан хөтлөлцөн гудамжаар зугаалмаар
Сууж цэцэрлэгт чамтайгаа үлдмээр
Сэрүүн үдэш янаглан суугаад
Сэтгэлийн үгсээ зүрхнээсээ хэлмээр
Ирээдүйн мөрөөдлөө хамтдаа ярьмаар
Ижилдэн дасаад хун шувууд шиг болмоор......

. Сэтгэгдэл бичих