YEAR 2014
Dateline: 2009-03-08
Coldplay - Postcards from far away



Хөнгөн, зөөлөн гуниг...сэтгэлд дотно аялгуу. Сонсоод л баймаар, даанч богинохон, тэр хирээрээ амттай

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2009-03-08
Монгол гэрээ

Copy paste хийв:
Удиртгал:

Монголчууд өнгөрсөн түүхийн туршдаа харийн орнуудтай маш олон гэрээ, хэлэлцээрүүд хийж ирсэн байх юм. Чингис хаан Их Монгол улсыг ХIII-аар зуунд байгуулсны дараа Монголчуудын бусад улс гүрэнтэй байгуулсан гэрээ болгоны дараа улс үндэстэн маань хүчирхэгжин бадарч байлаа. Монгол улс чадварлаг дипломат бодлого явуулсны үр дүнд, дайн хийснээсээ дутахгүйгээр амжилт олж байлаа. Уйгар, Карлук зэрэг улсыг чадамгай гэрээ хэлэлцээрийн үр дүнд дагуулан авч, хүчирхэг дайсан Алтан улсыг, Тангуд ба Сүн зэрэг орнуудыг, Хятан зэрэг ард түмнүүдийг холбоотон болгосноор бууруулан...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2009-03-06

Бурхан минь надад зориг хүч хайрлаач
Бүүр түүнийгээ ховсдох далдын хүч өгөөч
Бие биенээ сохортол ховсдоод
Бидэрч биш туучаад өнгөрөхсөн амьдралыг
Бурхан минь надад хүч өгөөч...

Бодох сөхөө, завгүй хорвоо дээр
Бор гөлөг шиг сүүлээ шарвалзуулан амьдрах
Боолын хүслээс сэтгэлийг минь чөлөөлж
Босоод алхах хүч өгөөч...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2009-03-04
Толгой эргээд л...

Миний бүр толгой эргэчихлээ. Аль нь зөв юм бэ? Ядаж ярьж байгаа зүйлс, гаргаад байгаа баримтууд нь зөрөөд байх юм. Бас бодоод байсан чинь Төгс буянт зурхайд нь ч итгэл алдраад явчихлаа. Энэ талаар санал бодлоо хуваалцаач андуудаа. Үүнийг уншсан нээрээ л тийм юм байна гэж бодогдлоо:

http://h-turuu.blogspot.com/2009/01/blog-post_4654.html
http://bayasa.blogspot.com/2008/11/blog-post_1379.html

Тэр Дашцэрэн энэ тэр нь дүүрч, хэдийд шинэллээ ч гэсэн муу болчихно гэж ч юу байхав...
Гэхдээ сонирхоод үзсэн чинь учир нь олдохоо болив. Цагаан сарыг бар сард болгож өөрчилсөн нь яг хэзээ юм бол оо...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2009-03-04
Монголчуудын одон орны мэдлэгийн тухайд

Монгол ардын мэдлэгийн бичмэл уламжлал маш эртний түүхтэй болохыг Монгол судлаачид нотолсон байна. Архангай аймгийн Чулуут голын хөндийн хадан дээрх тэнгэрийн эрхсүүдийн зураг 5000 жилийн өмнө дүрслэгджээ. Монголын эртний аймаг Тоба нар арван хоёр сар, өдөр өдрөөр хуваасан цаг тооны бичигтэй, Кидан нар бумаар тоологдох нөөц бүхий номын сантай байжээ. Монголчууд 1600-гаад жилийн түүх бүхий өөрийн бичиг үсэгтэй бөгөөд Европт ном хэвлэхээс 200 гаруй жилийн өмнө судар ном хэвлэж эхэлжээ. Монголын анхны дээд сургууль 1271 онд, анхны шинжлэх ухааны академи 1275 онд нээгджээ. Манай ард түмэн өвөг дээ...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2009-03-04
Монголчуудын тооны ухааны мэдлэгийн тухайд

Одоогоос 2000 жилийн өмнө буюу Хүннүгийн үеэс математикийн ухааныг барилга байгууламж, суваг шуудуу татах, батлан хамгаалах зорилго болон цаг тооны бичиг зохиох, од гарагийн байршлыг тооцоолох, өдөр шөнийн үргэлжлэх хугацаа, нар сарны ургах, шингэх цаг хугацаа, жилийн дөрвөн улирал нар сарны хиртэлт зэрэгт ашиглаж байжээ. Эртний Монголын математикийн хөгжлийн түүхийг , гэж хоёр үндсэн хэсэг болгон хувааж үздэг. Ардын аман математикт тооллын систем, бүхэл бутархай, эерэг, сөрөг тооны нэр томъёо, орон түүхийн ба хошин уран таавар, логик бодлогууд орно. Монголчууд гэгч олон оронтой тооны талаар...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2009-03-02
Гоё үг байна гэж тунгаав...

За нэг үг таалагдаад мартаагүй дээрээ бага зэрэг өөрийнхөөрөө болгоод тэмдэглэж авахаар шийдлээ...

...Steve Jobs-ийн нөгөө хэлдэгээр "Хүн бүх юмыг урьдчилан харж тооцоолох боломжгүй. Нарийвчилж бодолгүйгээр хийж эхлээд асуудлаа дайраад шийдээд явах хэрэгтэй. Гол нь хийж үзээд яваад байхад үр дүн нь хэрэглэгдээд л яваад байна. Заавал оновчтой замыг туулах шаардлагагүй гол нь урагшлах хэрэгтэй."
Шинээр хийнэ гэдэг шал дэмий дэмий. Сайжруулаад явсан нь дээр.

"Бүгдийг нарийвчилж харах гэдэг учиргүй ухаантай хүмүүс юу ч хийхгүй яриад суугаад байдаг" гэж үг байдаг...

За нэг ийм үг сая нэг...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2009-03-02
Приходи весна, приходи...уходи кризис, уходи

За нөхөд сайхан л шинэлцгээсэн биз дээ, асуух юун..гэхдээ ёс юм байна гээд асуучлаа шүү.
Өчдөр Комеди Клаб үзжаагаад энэ үгнүүдийг цээжилж авсийн "Приходи весна, приходи...уходи кризис, уходи." Ойрын 2-3 сардаа хэлчнээ. Энэ жилийн цагаан сарыг нилээн хямралтай болох байх гэж боджээсан чинь гайгүй л байна шд, нивеа тос зөндөөн бэлгэнд авах байх гэж боджээсан чинь ганцыг ч авсангүй би лав.

Ажлын золголтоос хоцорсон болохоор өнөөдөр ирээд өрөө өрөөнд нь орж амжууллаа...энэ золгож байна гээд гар барьдаг ёс гэнэт хаанаас гараад ирэвээ, ёстой таалагдахгүй байна.

Гадаа нээрээ гоё байнаа, цас ...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2009-03-01
Би хэн бэ?

За би болбоос эрэлчин билээ. Би аз жаргал, алт мөнгө хайгч биш зүгээр л өөрийгөө хайгч. Хайсаар л явна, олддоггүй ээ. Хаясан юм аа хайж байгаа биш зүгээр л хаа нэг газар би байх ёстой гээд, тэр "би" гээчийг л олохоор хайгаад явна. Үнэндээ тэр нөхөр олдох магадлал ч тун бага л даа...
Р.Чойном гуайн Жаргал зовлон шүлэг нээрээ үнэхээр ямар их зүйлийг багтаачихсан юм бэ...

Хатмал цөлд явахад хар ус амттай
Харанхуй шөнийн дунд өнчин зул гэрэлтэй
Жаргал ховор цагт жаргалын бага нь амттай
Хэт элбэг жаргал дунд хэсэгхэн зовлон бас амттай
    Ингэхэд ер нь жаргал гэж
    Илэрхийлж юуг хэлдэг ...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2009-02-27

Хайрын чинь нандин үгс өөр хүнд болохоор
Хаяад явчихмаар ч юм шиг, энэ бүхнийг
Хацар ягаахан инээмсэглэлийг харах гэж
Хамаг байдгаараа тэмцэн хоргодмоор, амьдралд

Уяхан сэтгэл чинь надад биш болохоор
Уйдах юм даа эндээс заримдаа
Уужим хорвоо дээр л хамт байгаа гээд
Ухаандаа төсөөлөөд л явбал л жаргалтай юу...

Ойрхон байгаа гэж мэдрэхэд л таатай
Олж холоос харвал л жаргалтай
Зүүдэнд хааяахан ирэхэд  үүрд ч сэрмээргүй
Зүгээр л чиний тухай бодон гиеүрэхдээ ч дуртай...

...

...

. Сэтгэгдэл бичих