YEAR 2014
Dateline: 2009-10-02
Ямар вирусын програм хамгийн сайн бэ?

arstechnica.com нэгэн хэрэгтэй судалгааг танилцуулжээ. AV-Comparatives энэхүү судалгааг хийж энэ оны 8-р сард танилцуулсан бөгөөд  судалгаандаа A, Б гэсэн 2 бүлэг вирусын багцыг ашигласан байна. А багц нь 2007 оны 12 сараас 2008 оны 12 сар хүртэлх хортой програмуудыг багтаасан (бүх програмууд 97%-аас дээш илрүүлсэн) бол Б багц нь сүүлийн 7 сарын хугацаанд шинээр төрөн гарсан тооцоолуурын хорхой, шавьжнуудыг багтаасан байна. Судалгааны илрүүлэлтийн дүнгээр G Data Antivirus тэргүүлж, Avira Premium удаалжээ. Мөн Avast маань 5-д орж харин Монголчуудын хамгийн их хэрэглэдэг Kaspersky эхний 10-т ч б...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2009-10-02
.NET programming in Ubuntu

Миний бие Линукс системтэй танилцаад 6 жил, Убунтутай танилцаад 3 жил гарантай болж байгаа ухаантай. Гэтэл Линуксын нэгэн боломжийг огт мэдэлгүйгээр өнөөг хүрчээ. Тэр боломжийг олж мэдэнгүүтээ Убунтуд дурлаж байснаа бүр хайрлах шат руугаа орлоо шүү дээ. Миний олж мэдсэн, надаас бусад нь аль хэдүйн мэддэг байсан болов уу гэмээр энэ боломж намайг ёстой л алмайрууллаа даа.

Би бээр Моно гээч зүйлийг хальт энд тэндэхийн мэдээний гарчиг дээрээс харсан ч яаг юу болохыг сонирхож уншилгүй өдийг хүрсэн билээ. Ном уншаад сууж байсан чинь .NET-ийн програмууд зөвхөн Виндоус дээр бус ямар ч платформ дээр ажи...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2009-09-29
Joomla! 1.5 Монгол орчуулга гарлаа

Та бидний хүсэн хүлээсэн Joomla! 1.5 Монгол орчуулга албан ёсоор гарлаа. Joomla! 1.5 Монгол хувилбарын Удирдлагын самбар, Үндсэн сайт, Жишээ мэдээлэл, Суулгацын хэсэг бүгд иж бүрнээрээ Монгол хэл дээр орчуулагдан та бүхэнд хүрч байгааг хэлэхэд таатай байна. Энэхүү хувилбарыг бүтээсэн Нүүдэлчид 2.0 Нутагшуулалтын багийн гишүүд Анарболд, Лхагвасүрэн, Цэцболд нарт, тэднийг дэмжигчдэд баярлалаа.

Мөн өнөөдөр Joomla Day Mongolia 2009 өдөрлөг болох юм билээ. Та бүхэн оролцоорой.

Дэлгэрэнгүй мэдээллийг: www.n20.mn веб сайтаас авна уу....

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2009-09-28
Ганцаардан хөрвөөсөн хүсэл

Шүүдэр сувдрах үдшээр
Шүлэг шивнэн эрхлээд
Сүрчигний үнэрт мансууран
Санчиг үсийг илбэхсэн
Орог саарал сэтгэлээ
Оддын гэрэлд дэлгээд
Орчлонд хоёулхнаа мэт
Орой шөнийг өнгөрөөхсөн
Хууранд уяран зүүдлэн
Хулжих нойрон дундаа
Хунгийн далавч мэт цагаахан
Хуруун дээр чинь үнсэхсэн
Уйлахад нулимсыг шингээдэг
Унтахад түшүүлж дэрлүүлдэг
Зураггүй чимэггүй цулгай
Уутгүй бүрээсгүй шалдан ч
Тэвэрт чинь үргэлж байдаг
Дэр чинь байх юмсан



...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2009-09-21
Kaspersky antivirus (KAV & KIS) 2010-ыг үнэгүй ашиглах заавар crack, serial, keygen

Илүү сайн бас төлбөргүй вирусын програмыг танилцуулъя: Энд дарж уншаарай!

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2009-09-09
модод шиг

...нүцгэрчихэж сэтгэл...нүцгэн сэтгэл мэдээж эмзэг байна биз дээ. Уржигдар огиудас хүргээд байсан тэр зүйлийн тухай бодохнээ...би бас хэтэрхий эмзэг хүлээгээд авчихаж. Тэр яриа, өгүүлбэр дундаас миний дургүйг хүргэсэн, гэдэн хөдөлгөсөн, гомдоосон 2-хон үгийг би маш чанга сонссоноор барахгүй...зөвхөн энэ 2 л байсым шиг санагдаж. Дараа нь бас өөр өөр зөндөө үгс байсныг, ярианы өнгө тийм ч муухай биш байсныг бодоод...огиудас хүрэхээ болилоо.

Өчигдөр орой унтахын өмнө орондоо хэвтээд хажууд байсан номыг авч мэргэллээ...хүүхэд байхад тэгдэг байсышт...нүдээ аниж байгаад ном нээгээд уншаа л. Яг тэрүү...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2009-09-08
Байгаа нь л энэ...

Энэ бол утгагүй хэрэг
Гэж ухаан хэлмүй

Энэ бол байгаа нь л
Гэж хайр хэлмүй

Энэ бол азгүйдэл
Гэж тооцоо хэлмүй

Энэ бол шаналалаас өөр зүйл биш
Гэж айдас хэлмүй

Энэ бол найдваргүй
Гэж алсын хараа хэлмүй

Энэ бол байгаа нь л
Гэж хайр хэлмүй

Энэ бол инээдтэй
Гэж бахархал хэлмүй

Энэ бол ухаангүй хэрэг
Гэж болгоомжлол хэлмүй

Энэ бол боломжгүй
Гэж туршлага хэлмүй

Энэ бол байгаа нь л
Гэж хайр хэлмүй


Эх сурвалж: http://khishigdelger.delhii.net/2007/04/30/257/


...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2009-09-08
Улаанбаатарын замын хөдөлгөөнийг зохицуулах

Энэ мэдээг уншаад төрсөн сэтгэгдлээ бичмээр санагдлаа. Энэ бол арай л амьдралгүй санагдлаа. Уг нь СБ талбай, Баруун, зүүн 4 зам г.м том уулзварууд дээрээ дээгүүр төмрөн ч байж болно, чулуун ч байж болно явган хүний гүүрэн гарцнууд хийгээд шийдчихвэл асуудал их багасна гэж бодож байна. Хүмүүс дээгүүр явчихдаг гүүрэн гарцууд (эсвэл доогуур нүхэн ч байж болно. Гэхдээ дээгүүр хийх нь илүү хямд, хялбар байх болов уу. Уг нь хотын өнгө үзэмжээ бодвол илүү өртгөөр нүхэн гарцуудаар шийдвэрлэх хэрэгтэй байх.) гадаадын улсуудын бичлэг энэ тэр үзэж байхад дандаа тийм байдаг юм билээ.

Бас тэр талбайн баруу...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2009-09-07
Сэрэмжлүүлэг

Хэд хэдэн найз дамжуулжээ. Тиймээс хүмүүст анхааруулъя гэж бодлоо.
Иймэрхүү зүйлд итгэж нууц үгээ алдав аа! Хэрэв энэ хуудсанд өөрийн нэр, нууц үгээ хийж нэвтэрсэн бол та нууц үгээ бусдад алдсан байна. Яаралтай http://mail.yahoo.com хаягаар орж нууц үгээ солино уу.

Хулгайч сайтын хаяг: http://64.17.161.245/config/ (энэ хуудсанд ороод жинхэнэ хаяг нууц үгээ оруулж болохгүй гэдгийг санаарай!!!!)

Ер нь дээрхийн адил хаяг...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2009-09-07
Огиудас

өөрийнхөөрөө байж болохгүй...чадахгүй, болгочих гэхээр...чадчих гэхээр би өөрөө нэг адгийг амьтан болчих гээд байгаа юм шиг...ийм л үед огиудас хүрэхиймд. надад дарамт, шахалт үзүүлэхэд...мэдсээр байгаа юмыг ахин дахин сануулахад би дургүй...энэ мэдрэмжийг даваад үүний цаана л гарчихвал ч. надад зориг өгөөч.
...

. Сэтгэгдэл бичих