YEAR 2014
Dateline: 2014-11-09
Чандмань эрдэнэ

Үг. Ж. Бадраа
Ая. Н. Жанцанноров

Чандмань эрдэнэ

Харах нүдэнд гийсэн саран чи минь хөө

Халгих зүрхэнд шингээсэн гэгээтэй
Халуун голыг булгиулсан гоо чинь хөө
Хасын туяаг ч булаасан одтой ёо
Хангай говийг уяраасан ааш чинь хөө
Хадыг ч хайлуулах идтэй еэ

Дэлгэр орчлонд ээсэн наран чи минь хөө
Дэлгэх цээжийг ариулсан цацраатай
Дэлбээт тольтыг дэнслүүлсэн гоо чинь хөө
Дэндүү холыг ч ойртуулах цаламтай
Дэлхий хорвоог баясгасан ааш чинь хөө
Дэвжин бадрахын урамтайяа

Цэцэгт талд нь зуузай холбон тэлгүүлсэн
Цэнгүүн салхий нь хуурдуулсан нь чи билээ
Цэнхэрийн голын харгианд нь дуу маань хөө
Цэлгүүн долгиун яруулсан нь ...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2014-11-01
WPS Office бичиг хэргийн програмын багц + Монгол үгийн алдаа шалгагч (төлбөргүй)

Хятадын Kingsoft гээд компанийн бүтээгдэхүүн WPS Office гээд үнэ төлбөргүй Office-ын програмыг олж суулгаж хэрэглэж үзлээ. Ер нь MS Word, Excel, Powerpoint програмуудыг энгийн хэрэглээнд бүрэн орлох юм байна. Windows, iOS, Linux, Android дээр суулгаж хэрэглэх боломжтой юм байна.

Хамгийн гол нь бид ихэнхдээ MS Office програмыг худалдан авалгүй кракдаж буюу хууль бусаар хэрэглэдэг. Түүний оронд энэ програмыг сонгоод хэрэглэх бүрэн боломжтой юм байна шүү. Дээр нь програмд Монгол үгийн алдаа шалгагчийг үнэ төлбөргүй суулгаж хэрэглэж болно. Заавар ба Монгол хэлийг доор оруулсан.








Миний хув...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2014-08-03
Өөртөө зориулан хуулж авав

http://www.erdenesukh.com
Гоё нийтлэл, бичлэгүүдтэй блог.

Доорх нийтлэлийг сая санаандгүй ороод уншчихлаа. Ер нь надад л хэлж байх шиг байна. Зоригтой айхгүй байх, шийдвэртэй байх, өнгөрсөнтэйгөө зууралдаж бодоод байхгүй байх. Үнэндээ яг өнгөрсөн давтагдах гээд байгаа мэт, маш адилхан байгаа болохоор айгаад... Магадгүй хаа нэгтээ нь би алдаад буруу тийш нь эргүүлчихдэг байх. Гэсэн ч би байгаагаараа, өөрийнхөөрөө байсан. Тэгэхээр харамсах зүйлгүй. Болохгүй болоод болоогүй л гэсэн үг. Болж бүтсэн л бол болох л байсан байх. Өнгөрснийг өнгөрсөнд нь орхиод одоо урагшаа хараад алхах хэрэгтэй хүү мин...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2014-07-08
Төмөр замын цариг ба бас бус

Ер нь бол нэлээд хүмүүсийн ярьж бичиж байгааг харж байхад үр хүүхэд, ирээдүйд чинь юу үлдэх нь хамаагүй, өнөө маргаашдаа ашигтай л бол нөгөөдөр яасан ч яахав гэсэн юм л ярьж байгаа юм. Өнөөдөр Монголчууд нүүрс ухаж Хятад руу ихээр нь ХЯТАДЫН ГАДААД БОДЛОГООРОО Монгол улсад тулгасан МУХАР замаар гаргаж эсвэл ураныг гадагш гаргаж ирээдүйд хог хаягдлыг нь буцаан авч нутагтаа булахгүй л бол өлсөөд үхчих гээд, зовж зүдрээд байгаа. Өнөөдөр л зарж үрэхгүй л бол үнэгүй болно гэж ярина. Хөгжлийн талаар биш зүгээр л ард түмний зовлонг нимгэлэх талаар бодлого боловсруулж, тэрийгээ ярьж, бүх талаа...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2014-07-08
Уран

Ураны асуудлын хувьд ганц зүйл хэлье. Ураныг судалдаг эрдэмтэд нь ямар ч аюулгүй гэж ярихад итгээд шэйрлэхээсээ өмнө түүнийг эмч нар буюу ХҮН гэдгийг тэр дотроо хамгийн эмзэг хүн болох ХҮҮХЭД гэдэг юмыг илүү сайн мэддэг. Эмч нарын судалгааг олж үзэх хэрэгтэй. Цацрагийг судалдаг хүнээс илүү цацраг хүнд хэрхэн үйлчилдгийг судалдаг хүн нь илүү мэднэ. Хавдар үүсгэгчийг ашигладаг хүмүүсээс илүү цацрагаас үүссэн хавдар өвчнөөр зовж шаналсан хүмүүстэй ажилладаг хүмүүсийн судалгаа материалыг үзэх хэрэгтэй. Зүгээр нэг эмчээс асуу гэж байгаа биш л дээ олон улсын uptodate.com, pubmed зэрэг сайтуу...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2014-07-08
Асуудал юунд вэ? (улс төр)

Хүмүүсийн талаар л хүмүүс муулаад, муулсан мэдээлэл шэйрлээд байгаа нь сонин юм. Тэр хүний ярьсан, гаргаж ирж тавьсан "АСУУДЛУУД"-ыг уг нь тал талаас нь ярилцаж хэлэлцмээр санагдах юм. Баттулга нь байна уу, Тэмүүжин нь байна уу, Фэнг шү Ганбаатар нь байна уу, Мөнхбаяр нь байна уу тэр нэвтрүүлгээ хийнэ үү, буугаа барина уу хамаа алга. Гол асуудал нь ямар асуудал хөндөж байна вэ? гэдгийг хармаар байна. Бид хэтэрхий хэлбэр, хүн, гаднаас нь хараад байх шиг? Жишээ нь нэг найз маань газрын хуулийг эсэргүүцэж байгаа хүмүүсийг, ураныг эсэргүүцэж байгаа хүмүүсийг хаанаас хэн санхүүжүүлээд байгаа нь эрг...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2014-06-23
кино кино кино

Охиноо хөдөө явуулчихсан, хичээл амарчихсан, ажил багахан..бөөн зав зай, хагас бүтэн сайн болонгуут хөшөө болтлоо кино үзлээ. Ном уншихаас залхуураад, бас ганц хоёр орчуулга хийж мөнгө олсон, үрсэн

Энэ удаад баахан Орос кинонууд л үзлээ, сабгүй үзэхэд гоя байдаг юм. Голлох 2 найруулагч: Звягинцев, Лунгин.
Number one бол яах аргагүй Звягинцев…бараг л дурлалаа энэ хүнд. Оростоо бол масс нь мань эрд дургүйдүү юм шиг байна, Оросын хамаг муу муухайг барууныханд харуулж нэр нүүр олж авч байна бла бла бла. ОРТ-р 2013 оны 12 сард гарсан Познер нэвтрүүлгээр орсон ярилцлагыг нь үзлээ. Познер хэдийн сэтгү...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2014-05-27
Төр засгийн үүрэг, хариуцлага гэж юм байх ёстой

Хаа холоос хоосон ветнамчууд ирээд ажил хийж сайхан амьдарч болоод байхад өөрсдөө залхуурч хэвтээд "талх таллаж авлаа", "нохойн хоолоор голоо зогоолоо" гэж төр засгаа зүхэж хэвтэж байвал ёстой заяа нь тэр ч юм уу даа
Төр засагт буруу өгөхгүй гэж ярьж байгаа хүмүүс тийм их гэгээрчээд байна уу? Эсвэл сохор дүлий юм уу? Эсвэл зүгээр л ингэж бөгс долоож хоолоо олж идэж байгаа хэрэг үү? Эдийн засгаа олигтой аваад явж чадахгүй байгаа төр засгийн бодлогын тусгал заримд нь хүндээр тусаж байгаа. Залхуурч хэвтсэндээ ч биш. Вьетнам Монголдоо ч байгаам биш гэдгийг ойлгомоор...

Төр засаг бизнес зах зээл рүү ...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2014-05-22
eBay хакердуулж хэрэглэгчиддээ нууц үгээ солихыг зөвлөж байна

Алдарт худалдааны eBay интернэт хуудас өнөөдөр буюу Лхагва гарагийн өглөө сайтдаа хакердуулсан талаараа мэдээлэл оруулжээ. Хакерууд энэ оны 2-3 сарын үеэс тус сайтын мэдээллийн баазад нэвтэрсэн байна. Хакерууд хэрэглэгчдийн нэр, мэйл хаяг, нууц үг, төрсөн өдөр зэрэг мэдээлэлд халдсан бөгөөд төлбөрийн картын мэдээлэл зэрэг осолтой мэдээлэлд хараахан халдаагүй байна. Эдгээр төлбөртэй холбоотой мэдээлэл нь тусдаа мэдээллийн баазад хадгалагддаг байна.

Иймээс eBay сайт хэрэглэгчдээ нууц үгээ яаралтай солихыг санал болгож байгаа гэнэ. Та хэрэв интернэт худалдааны eBay сайтад бүртгэлтэй, ашиг...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2014-05-21
Movies

 

. Сэтгэгдэл бичих