YEAR 2014
Dateline: 2015-08-10
Дуунаас эхэлсэн чинь...

Сүүлийн үед ардын богино дуу, хуучны зохиолын дуунууд л сонсоод баймаар байдаг болчихож. Энэ дуучинд бүүр дурлаад байгаа. Сайхан ч дуулах юм, сайхан ч инээх юм, бас ярьж хэлж байгаа нь ч их таалагдаад байгаа. Дурласан дурласан, юуг нь нуух вэ


Нас мас яваад ингээд байна уу даа. хаха. Цаг хугацаа нэг бодлын их хурдан өнгөрөөд ч байгаа юм шиг. Гэхдээ 70-80 наслах байлаа гэхэд амьдрал талдаа ч ороогүй байдаг. Эхний 15 жилийг хүүхэд байсан гээд тооцохгүй бол бүүр ч цаг хугацаа өнгөрч шалиагүй ч юм шиг, цаана нь өчнөөн л хугацаа байгаа болохоор нэг ч их яараад ч яах юм билээ гэж бас бодох.

Ятга...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2015-08-09
Аархал байна /Хошин хувилбар/

Дуэт vs Дуэль нэвтрүүлгийн оролцогч Эзэнмөнх


Лэксус, Бэнз, Рэнжроверын
Тэнгэрлэг хүлгүүд гарашинд минь байна
Алтан шар гинж, шүрэн хөөргүүд
Ажлын ханан дахь сефэнд минь байна

Үдийн цайгаа Буллд идээд
Оройн хоолоо Аиришд зооглоод
Шөнийн цагаар Масс ороод
Шоудаж явсан аархал байна аа

Зара, Гучи, Долче-Габана
Зайсан дахь гэрийн шкафанд минь байна
Хазсан алимны зурагтай
Гар утаснууд халаасанд минь байна

Боодол боодол долларыг ээ
Болзоот хүүхэндээ цацаж явлаа
Нацагийн хүү, Намбарын хүү, Цахиагийн хүүг
Дааж явсан удаа байна аа...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2015-08-09
Зандан шоо

Үг: Ж.Бадраа
rnАя: Г.Бярваа
rn rnrn
rn
rnХарцагын шунгах ирмүүнээр
rnХадан халилд цойлохдоо
rnХаа-чиг хүрэх ирээрээ
rnХатан туурай нь бараагүй
rn     Дахилт: Залуу танхил насандаа
rn                 Заяа холбон довтлогосоор
rn                 Замилан хорвоог элээсэн
rn                 Задан шоо гэгч морьтойсон
rnЯхир сунгуу бартаагаар
rnЯнгир ади...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2015-08-09
Хангал Зээрд /дууны үг/

Б. Хандын ая
rnС. Долдын шүлэгrn
rnАлтай хангайн унаганхан
rnАлиа саарлын удам аа хөө
rnАмраг хоёрыг уулзуулсан
rnАгсан зээрд морь оо
rn
rnГийнгоо зээ
rnАгсан зээрд морь минь хөө
rn
rnУулын цаанаас түвэргээнтэй
rnУургач хээрийн удам аа хөө
rnУчралт хоёрыг уулзуулсан
rnУнаган зээрд морио
rn
rnГийнгоо зээ
rnУнаган зээрд морь минь хөө
rn
rnХангай газрын унаганхан
rnХалиун саарлын удам аа хөө
rnХайрт хоёрыг учруулсан
rnХангал зээрд морь оо
rn
rnГийнгоо зээ
rnХангал зээрд морь минь хөө
rn
rnЭнд дарж МУГЖ Нансалмаа гуайн дуулснаар сонсоорой
rn
rn rnrn
rn
rnrn...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2015-08-09
Хөдөө нутаг сайхан /Дууны үг/

Үг Д.Пүрэвдорж Ая З.Батсүх
rnУГЖ Д. Банзрагч
rn rnrn
rn
rnАлсын анирхан уулс дундаа
rnАгаарын ариухан хөдөө юм аа хөө
rnАжил хийж амьдран суумаар
rnАй даа сайхан нутаг юм даа хөө
rn       Уулс, үүлс гүнд нь туссан
rn       Усны тунгалаг хөдөө юм аа хөө
rn       Урт насалж удаан жаргамаар
rn       Урамтай сайхан нутаг юм даа хөө
rnЦэлмэг тэнгэрийн одод тоолон
rnЦэцэг нь түгсэн хөдөө юм аа хөө
rnЦэвэрхэн охид нь хань болмоор
rnЦэнгүүн сайхан нутаг юм даа хөө
rn       Хүний санаа ариухан цагаан
rn   ...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2015-08-09
Цовоо хонгор /дууны үг/

Үг. Ая. Т. Бат-Оргил        
rn rnrn
rnДаа вангийн хошууны Даваач залангийн
rnТүмэн агтны түрүүнд дүүлж явдаг байлаа
rnАрван таван лангийн алтан ембүүгээр
rnАлс хол газарт зарагдсан билээ
rn
rnАргалын утаа нь униартаж айраг сэнгэнэсэн
rnАлтан намраа арван жил зүүдэлж мөрөөдлөө
rnЯзгуур ариун нутагтаа ясаа тавих гээд
rnОройн нэгэн нарнаар оргож одлоо доо
rn
rnАлтаар чимсэн аргамж минь алдарч тасраад
rnШандасын сайныг сорьсоор нутгаа би зорилоо
rnШандын говийг гаталсаар шантарч ядарлаа
rnШаргал сайхан тал минь тэртээ харагдлаа
rn
rnАнгасан говийг хамт гаталж анд болсон салхи ми...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2015-08-09
Сайхан монгол морь (Дууны үг)

МҮОНТВ-ийн сан хөмрөгөөс нэвтрүүлэг; УХААРЧ АМЬДРАХ ХОРВОО - Яруу найрагч Л.Дагвадоржийн уран бүтээлийн үдэшлэг

Үг. Л. Дагвадорж       Ая. П. Пүрэвсүрэн
Дуучин: УГЖ Ж.Нансалмаа


Туулай сайхан зоонд нь
Наран туяа солонгорсон
Шашир суман дэлэнд нь
Салхи исгэрэн наадсан
Сайхан монгол морь минь
Сайхан монгол морьд минь

Зээр гүйцэм хурдаараа
Хээр талыг туулдаг даа
Унаган багадаа холд явсан чинь
Унасан нутагтаа эргэж ирдэг
Сайхан монгол морь минь
Сайхан монгол морьд минь

Дайны талбарт эндсэн эзнээ
Дайсны саварт өртүүлэлгүй
Дайчин нөхдөд нь хүргэж өгөөд
Нулимс бөмбөрүүлэн зогсож ба...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2015-08-09
Тод магнай ( Дууны үг )

Энэ бол нэрт дуучин П.Адарсүрэн агсны дуулж олны хүртээл болгосон "Тод магнай" дуу юм. Яруу найрагч Ж.Шагдар, хөгжмийн зохиолч Х.Сэргэлэн нарын хамтын уран бүтээл тус дуу нь алтан үеийн хитүүдийн нэг билээ

Дуучин А.Хосбаяр, Д.Мөнхбат



Доохноо болбол замын хар алхаатай
Дээхнээ болбол задгай суман хатираатай
Адуун сүргийн манлай болон дүүхэлзсэн
Эзэндээ ээлтэй эмнэг догшин морь мину зээ

Уужуу талдаа усан тэлмэн жороотой
Уулын даваанд шандас цуцаж сульдаагүй
Улайдам халуунд уулын салхийг сүүгүүлээд
Намайгаа жаргаасан насны жавхлан морь мину зээ

Наадамд болбол торгон жолоо сунгаатай
Найман ганз...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2015-08-09
Бүсгүй хүний заяа /Монгол ардын дуу/

Үзэмчин ардын дуу
Дуучин: Б. Долгормаа



Хажуу газар ургана гэдэг нь ээ хөө
Хайлаас модны жам юм аа хөө
Харийн газар очно гэдэг нь ээ хөө
Бүсгүй хүний заяа юм аа хөө

Уруу газар ургана гэдэг нь ээ хөө
Улиас модны жам юм аа хөө
Ургийн газар очно гэдэг нь ээ хөө
Бүсгүй хүний заяа юм аа хөө

Торгон дээлийг өмсөөд байвчиг
Ээжийн минь хайрыг гүйцээ нь үгүй еэ хөө
Тос өрмийг идээд байвчиг ээ хөө
Ээжийн минь сүүг гүйцээ нь үгүй еэ хөө

Өндөр газар ургана гэдэг нь ээ хөө
Өргөст модны жам юм аа хөө
Өөр газар очно оо гэдэг нь ээ хөө
Бүсгүй хүний заяа юм аа хөө

...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2015-08-09
Адуучин /Монгол Ардын Дуу/

Дуучин: Б. Долгормаа


Түмэн чиг олон адууны дундаас
Төгрөг сартай манхан шарга нь түрүүлээд ирнэ дээ хөө
Түмэн чиг олон хүний дундаасаа
Миний зүрхний жаахан тэр маань тормойж харагдана аа хөө

Мянган чиг олон адууны дундаасаа
Магнай сартай манхан шарга нь түрүүлээд ирнэ ээ хөө
Мянган чиг олон хүний  дундаасаа
Миний зүрхний жаахан тэр маань мишээж харагдана аа хөө

Алтан чиг хоёр бугуйвчийг ээ хөө
Арслан хотын урчуудаар сийлүүлсэн юмаа хөө
Асгаруулан мэлмэрүүлэн уйлаад яах вэ хөө
Амар болоод мэнд л суувал уулзана шүү дээ хөө


...

. Сэтгэгдэл бичих