YEAR 2014
Dateline: 2018-09-16
Даши Сампилон- Буриадын сүүлчийн Ерөнхийлөгч


Даши Сампилон хэмээх энэхүү Буриадын сэхээтэн манай Бямбын Ренчин гуайн ойрын багш байсныг мэдэх хүн төд олон болов уу. Бас их эрдэмтэн Б.Ренчин маань багшийнхаа хүсэлтээр түүний үр хүүхдүүдийг өсгөн хүмүүжүүлсэн гэдэг...


Гэхдээ түүний тухай одоог хүртэл олон зүйлс нууцлаг хэвээрээ л байна. Зөвлөлт засгийн үед түүнийг буудан хороосноос хойш нэр төрийг нь гутаан, мартсан билээ...

АРД-ын нийтлэлч Евгений Хамаганов: "-АРД-ын нэгэн уншигч Даши Сампилоны тухай ямар нэгэн юм зүйл нийтлээч гэж хүссэн юм. Яг үнэнээ хэлэхэд миний хувьд Сампилон гэдэг хүн Богданов, Жамсран болон Ринчино нараас тусдаа хүн ...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2018-08-04
Миний ардын сэтгэл цагаан /Дууны үг/

Миний ардын сэтгэл цагаан
Үг Ш. Сүрэнжав
Ая Ш. Эрдэнэбат

Миний ардын сэтгэл цагаан
Мишээх царай нь итгэл дүүрэн
Мөнх тэнгэрийн өнгө нь цэнхэр
Мөрөн голын ус нь цэнгэг

Миний ардын зан нь шулуун
Мэндлэн золгох ёс нь ариун
Талын салхины үзүүр нь зөөлөн
Таана мангирын үнэр анхилам

Миний ардын үйлс нь өрнүүн
Мэтгэн зорчих зам нь шулуун
Уулс хангайн бараа нь зүмбэр
Үүлс хоноглом орой нь сүмбэр




...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2018-08-04
Хаврын найраг /Дууны үг/

Үг: Ж.Шагдар
Ая: Х.Сэргэлэн

Аргалын удамт хонин сүрэг маань
Алагланхан сувдранхан өсөж байна
Халзан цагаанхан хурганууд нь хө
Хашаа дүүрэн тоглонхон байна

Янгирын удамт ямаан сүрэг маань
Ихэрлэнхэн ижилдэнхэн өсөж байна
Яргуй цэнхэр ишигнүүд нь хө
Ямаан хадандаа дүүлэнхэн байна

Дахилт:
     Ай хө зэ хө ай түмэн сүрэг ээ
     Үй түмээр өсгөсөн
     Малчин түмний минь алдар аа
     Малчин түмний минь алдар аа

Хавтгайн удамт тэмээн сүрэг маань
Хангал говьдоо хүрэнтэнхэн бэлч...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2018-05-20
Нютаг /дууны үг/


Баянхаанай ууламнай 
Бугайн урамдаанта нютаг 
Анханай саhанаар яаранхай
Ахай абагайн нютаг 
Анханай саhанаар яаранхай
Ахай абагайн нютаг 
Урасхал дүлөөн Балжамнай 
Улаалзай мойhоной орон 
Уургай сайгаа аягаланхай 
Уяхан ижийм нютаг 
Уургай сайгаа аягаланхай 
Уяхан ижийм нютаг 
Агасайн дэлгэр таламнай 
Адуу малай бэлшээритэй 
Арадай дуугаа аяланхай 
Аншан баабайн нютаг 
Арадай дуугаа аяланхай 
Аншан баабайн нютаг 
Мараанай сэнхир хөндий
Мангир таанайн орон 
Хаанаш ябаhан намтаяа 
Хамтадаа байдаг нютаг
Хаанаш ябаhан намтаяа 
Хамтадаа байдаг нютаг


Нутаг /Халхаар/

Баянхааны уул маань 
Бугын урамд...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2018-05-20
Энэрэлт сайхан харц /дууны үг/

Ая: УГЗ Т.Чимэддорж Үг:Яруу найрагч Д.Батсүрэн
МУСТА Т.Рэнцэнханд

Цэцэрлэг,дэлгүүр,талбайд хүмүүс " - Эмч ээ!" гэж баясан дуулах юм.
Цэхлэж харин эмч та хүмүүст цэнгэлээр бялахсан харцаа илгээх юм.
Эмгэн буурлууд таныг тэврээд " Эвий хүү минь!" гэцгээх юм.
Гарынхаа тэнхээг та минь мэдрээд, энэрэлт сайхан харцаа илгээх юм.
Үхлийн бараан үүлэн дундуур цагаан сум шиг зүсэн орж
Үзлийн муухай өвчнийг хөөгөөд та, цэлмэг тэнгэрт нарыг авчирлаа!





...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2018-05-20
Сувилагч тандаа баярлалаа


Үг Ш.Сүрэнжав Ая Т.Чимэддорж

Зөөлөн гараараа тэнхрээн сувилсан
Зүйтэй аалиараа тэтгэн ивээсэн
Цагаан өмсгөлт уяхан дагина
Гэгээн үйлстэй ухаант бүсгүй

Оровч гаравч дурсгалтай
Эвлэг занд чинь баяслаа би

Амьдралыг үхлээс аварч булаасан
Аюулыг үүдээр түлхэж буцаасан
Асрал хайрын хүж наран
Ачлал энэрэлийн сүн далай

Оровч гаравч дурсгалтай
Эвлэг занд чинь баяслаа би

Шөнөжин нойргүй эргэж сахисан
Өнжин завгүй өргөж асарсан
Нинжин хайрын цацрах цалгиа
Нандин хүслийн шижир долгио

Оровч гаравч дурсгалтай
Эвлэг занд чинь баяслаа би





...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2018-05-20
Ханийн жаргал (дууны үг)

Үг Ш. Дулмаа Ая Ж. Баясгалан


Амгалан нуурандаа хөвөх хос хунгийн адил
Алаг дэлхийд чамтайгаа нийлэн голомт үүсгээд
Айл гэрийн хойморт хүүхдийн дуу цангинаад
Амьдралын их замд ханийн жаргал эдэлнэ ээ

Ингэж бодоод ирэхээр хайрын гал минь хэвээрээ
Ийм л байдаг болохоор ханийн минь сэтгэл янзаараа

Саруулхан шөнийн гэрэл тооноор тусан мэлтийгээд
Санаа амгалан нойрсох чинийхээ царайг ширтээд
Сайхан төрсөн дүрийг чинь зүрхнийхээ угт шингээгээд
Салашгүй үүрдийн итгэлийг сэтгэлдээ тунгаан хадгална

Ингэж бодоод ирэхээр хайрын гал минь хэвээрээ
Ийм л байдаг болохоор ханийн минь сэтгэл янзаараа

Хөвч дэлхийн...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2018-05-19
Бөхөөжөө гэлгүй яахав (Монгол ардын дуу)

Зуун түмэн хойгоос
rnУлааны нь гэлгүй яахав
rnЗургаан түмэн залуугаас
rnУчирснаа гэлгүй яахав
rn
rnНаян түмэн хойгоос
rnХары нь гэлгүй яахав
rnНайман түмэн залуугаас
rnНайзаа гэлгүй яахав
rn
rnАрван түмэн хойгоос
rnЦагааны нь гэлгүй яахав
rnАрдын олон багачуудаас
rnЧамайгаа гэлгүй яахав
rn
rnҮй түмэн хойгоос
rnБоры нь гэлгүй яахав
rnҮеийн олон багачуудаас
rnБөхөөжөө гэлгүй яахав
rn
rn(Эрэгтэй хүн дуулахдаа залуугаас гэдгийг сэвгэрүүдээс гэж дуулна)
rnБөкөөжөө гэлгүй яахавrnrn
rn
rn
rn
rn
rn
rn
rn
rn
rn
rn rnrn
rn
rn rn...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2018-02-14
男はつらいよ

28年間の日本の発展も見ながら48作を見ました。何回か涙が出てきましたし美人の女優さんたちに惚れながら・・・バレンタインデーに、一人酒飲みながら、朝仕事早いのに終わりまでみてしまいました・・・何というか感動しましたし、人生の勉強にもなったと思います。

1969-1997 оны хооронд 28 жилийн хугацаанд хийгдсэн 48 анги киноны сүүлийн ангийг хундага сархадтай, нүд чийглэг байдалтайгаар үзэж дуусгав... Жүжигчин бүсгүйчүүдэд хэдэн ч удаа дурлав даа... Маргааш өглөө эрт ажилтай байж... гэхдээ харамсахгүй байна өө. Миний хувьд үнэхээр гайхалтай сонгодог бүтээл. Кино гэж, видео бичлэг гэж ямар гайхалтай юм бэ... Хүний амьдрал гэх мэт...

今のこの感情をいつまでも覚えて置きたい、忘れたくない、いつまでもおもいだしたいな・・・なんか生きていてよかったという感じだね。ただの映画がこんなにも強く感動させるなんて今までは...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2017-06-15
Үнэ цэн

Өдөрт 50 копейкны шан харамж авдаг зарц эзэн дээрээ ирж
rn
rn-Та яагаад Иванд өдөрт 5 рубль харин надад 50 хан копейк төлдөг юм бэ? Хэмээн гомдоллож гэнэ. Тэгтэл эзэн
rn-Чи энэ гадаа юун тэрэг зогсоод байгааг мэдээд ирээч гэв. Зарц ч хурдан гүйн гарч ирээд
rn-Эзэнтээн өвс ачсан тэрэг зогсож байна гэлээ. Эзэн,
rn- Хэзээ хадсан өвс юм болдоо? Чи нэг мэдээд ирээч гэв. Зарц ч дахин гүйн гарч ирээд
rn-Энэ зун хадсан өвс гэнэ ээ гэжээ. Эзэн,
rn- Өвсөө зарах юм болов уу? Хэмээн дахин асуулт тавихад зарц мөн л хурдан шаламгай гүйн гарч одов.
rn-Эзэнтээн, тэр өвсийг зарна гэж байна. Эзэн инээмсэглэн
rn-Тэгээд х...

. Сэтгэгдэл бичих