*..Монголд гэхэд л дээх нь нэг яригдаад алга болсон хог ялган боловсруулах үйлдвэрийн асуудал байна. Зарим нь ч Улаанбаатарын хог багадаад бариагүй гэх, зарим нь засгийн газар мөнгө нэхээд бариагүй гэх. Миний сонссоноор гадаадын хэвлэлд үйлдвэр барья гэсэн Германы талын компанийг гэрээ хийх гээд ирэхэд Улаанбаатар хотын засаг дарга асан нэг нөхөр хувидаа ям...
Тэд...
Далайн хүүгих салхи хүчирхэг эрийн чичирсэн сэтгэл шиг хүрч алдан зөөлөн нөмрөхүйд үсээ задгайлан бодлоо гулсуулж хэсэгхэн хором нэвчин шингэн уусахдаа битүүхэн дуу алдалт мэт жигд түрлэгийг нь чунаглан сонсоод амирлангуйн их ертөнцөд автан анисхийлээ ...
Эрхэмсэг далай чамд бодлоон живүүлье.
Үдийн алдад тосгоноос хөдөлж замын чийчаанд гар өргөн суугаад Нанжин хотруу тас индүүдсэн замаар 2 цаг нам унтаж хүрэв. Нанжин хот түүх ихтэй, хэд хэдэн династийн үед нийслэл болж байсан гэж байгаа. Мин улсыг байгуулсан Жү Юаньжан гэгч тариачины амьдралаас хаан ширээ хүртэл заларсан зайтай эрийн бунхан, дурсгалын газраар орохгүй бол аялагч биш болчих гээд. Моголын эзэнт гүрний үргэлжлэл Юань улсын отгон хаан Тогоонтөмөрийг үлдэн гаргуутаа (1368 он) Дадү (Бээжин)-гаас нийслэлээ Нанжинруу шилжүүлж, хятадуудын хувьд том гавъяа байгуулсан тэр хаан бунхан дахь зурагаараа бол туйлын царай муут нэ...
...
Хүн урдаа зорилгогүйгээр амьдрана, тэмцэхгүй амьдрана гэж угаасаа л утгагүй... Тэгээд миний зорилго... бла бла бла бүүр нойр ч хүрэхгүй яах вэ одоо гэж бодож байгаа боловч яг хийе, гэсэн юмаа хийлгүй өдөр хоногийг өнгөрөөсөөр...
Уг нь ямартай ч Англи хэлээ үзээд, Япон хэлээ ч сайн үзэх нь л зорилго болсон газар ...
Долоо хоногийн турших үлгэрийн урт амралт эхэлж нэг мэдсэн миний бие ойролцоох мужийн тосгонд тахиан донгодооноор сэрж байх юм . Энэ бол нөгөө 700 сая эсүүл 900 сая тариачины нэг, Ван овогтынх байлаа гэж. Бага охинийх нь найз нар болох капиталист монголын хоёр эмэгтэйг дайлж цайлахаар өвгөн Ван гуай юу юугүй хавч, дун, цинцай, дүфүгээр ширээ дүүргээд урихдаа олон юм асууж шалгаахгүй, нүүрэндээ чимээгүй инээмсэглэл наачихсан, ер нь сонгодог тариачин төрх үнэртүүлсэн хүн, хөнгөн шингэн гэж яг л тахианы өд. Түмпэн дүүрэн амьд хавч арвагануулж тавьсанаа, нэг нэгээр нь толгойг нь хайчилж орхихыг...
Бас "Монголчууд ийм мияашдээ" гэж яг яагаад хэлчихсэнээ санахгүй байгаа ч би хэлсэн. Нэг найз маань чи өөрөө Монгол биш үү гэсэн... Тиймээ би ч бас өөрөө Монгол... Гол нь би гэж хэтэрхий биеээ тоож цээжээ дэлдсэн, бусдын бодол санааг хүндэлдэггүй, өөрийнхөө бодлыг бусдад тулгах гэсэн хэтэрхий дураараа баагий юм гэдгээ ухаарав...
За тэгээд Монгол улс одоогийн байдлаар үнэхээр Хятада...
Газар дээрх ганц ахын минь төрсөн өдөр.
Ахаа би дахиж муухай ааш гаргаж байхгүй ээ. Ном дэвтэрийг тань хайрлан гамнаж, боктой усаар хөөсрүүлэн угааж, хуудас нэг бүрээр нь хичээнгүйлэн хатааж байх болно оо, байнга. Байхгүй хоорондуур компьютерийг тань асааж унтрааж тоглож байхгүй. Хүн утсаар асуухад нь 00-д байна гэж дахиж хэлэхгүй .
Ерөөсөө л яг одооноос би үлгэр жишээ социалист, хөдөлмөрийн гавшгайч, улаан тугийн одонт, эв хамт ёсыг сахисан ган бат найрамдалт гялалзсан пеонер дүү байх болно оо гэдгээ шударга журмын ёсоор батлан хэлэхдээ баяртай байгаагаа тангараглъя, тангараглъя! ...
Өндөр хүнд бас хувцас гоё зохих юм даа..
Юу болоод өнгөрвөө дурлачихлаа гэж үү зүрх мээнь
Ер нь үндэснийхээ хувцсыг өмсөхөөр хүмүүс их гоё харагдахымаа. Ген мэнэнд байдгийн болов уу? Бодвол миний өвөг, элэнц хуланцуудаас үлдсэн ген байлгүй энэ дурламтгай зан хэхэхэ Аягүй бол элэнц өвөө гуай тэр ноёны гүнж мүнжид дурлаж явсан байхаа ... хэхэхэ
Энд нэг Япон жүжигчний кимонотой реклам ;)
http://panasonic.jp/viera/gallery/
http://panasonic.jp/viera/gallery/cm_pdp.html
http://panasonic.jp/viera/gallery/cm_lcd.html
> гэсэн тоглуулах товчин дэ...