YEAR 2014
Dateline: 2007-09-20
Ухамсрын шанаа

Өчигдөр 4 шил боргионд согтсым байлгүй тэр хавиар нэлээн далчганав. ;) Сүүлдээ бас хүмүүст хацраа өгөөд цохи энэ тэр гээд томроод байсан чинь бурхан гуай сонсчиж. Хариж явах замдаа ухамсрын шанаа хүртдэг байшд. Тэрэнд баярлаад л сууж байна. Бурхан намайг дандаа сонсож байдгийм байна гээд ;)Тэгээд миний хүсэлтийг биелүүлжээ гэж...
Тэгээд тэрнээс болсон уу юунаас болсон толгой өдөржин дүүрч өвдөөд дотор муухай оргиж явлаа. Орой зааланд тоглож байгаад нилээн хүчтэй мөргөлдөж нэмэрлэж хачирлаад, харьж ирэхдээ үхдэл шиг юм орж ирж унтаад босч ирсэн чинь эгч маань банштай цай чаначихаж. Хөлс баас у...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2007-09-20
Кайф

Өчдөр орой Мр.Брүүкс гэдэг кино үзлээ, эхнэрийг нь Шарон Стоун байна гэж бодсон биш байна лээ. Ер нь бол олон жилийн кино үзсэн туршлагаар киноны үйл явдлыг нэг таамаглаад байдаг юм, гэтэл өчдрийн киног бол огт тэгсэнгүй. Яахав нэг дуусхаар нь кайф-ийн тухай өгүүлсэн юм байна гэж ойлгов. Хүн хүнд кайф өгдөг зүйл нь өөр өөр байдаг, тэрийг Брүүксийнх бол сэтгэцийн өвчин гэж огт буусангүй. Хүний үхэж байгаа тэр мөч асар их кайф өгдөг болтой юм. Тэгсэн мөртлөө гэнэтийн биш, төлөвлөсөн. Сонин байлаа.

Миний кайф авдаг зүйл бол ихэвчлэн гэнэтийнх байдаг, 5 сард байхаа нэг өдөр аймар цас ороод бараг...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2007-09-19
Шийдвэр

За саяхан нэг шийдвэр гаргацан.
Юу вэ гэхээр тамхинаас гарах... ...Татдаггүй байсан л даа. Тэхдээ гарч байгаа... Юу гэсэн үг юм бэ?
Хааяа шар айраг шимэнгээ тамхи гээч хорыг татаж устгах ажилд гар бие оролцдог байснаа саяхны нэг өдрөөс тэр хорыг өөр бусад зарим нэг нөхөдтэй нь хамт хаяхаар шийдэв. Одоо дахиж ам руугаа явуулахгүй гэсэн шийдвэр байлаа гэж.

Энэ тэгээд бид нарт ямар хамаатаймбэ? би тамхи үнэртсэн охинтой өөрөө тамхи таталгүйгээр үнсэлцэж чаддаггүймаа... Тэгээл дараа үнсэлцэж магадгүй гээд чамд ч бас хэлжийхгүй юу даа ;)

Эрчүүд бол яахав татаа тат. охидуудаа битгий тамхи...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2007-09-18
2007.09.22-ны өдөр Номын өдөрлөг

"Үгс..." номын хоёр дахь хэвлэлд зориулсан номын өдөрлөг

 

УРИЛГА

Та бүхнийг номын өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урья.

2007 оны 9 дүгээр сарын 22-ны Бямба гарагийн 1200 цагт "Интерном" номын их дэлгүүр.

Би номонд дуртай хүүхэд байж ээ. "Номын сайн нөхөр" гэдэг тэмдэгээ харах бүрд, хүүхэд нас, уншиж байсан номнууд минь санаанд ордог.

Хүүхэд настай минь шууд холбоогүй ч номын тухай надад гүн сэтгэгдэл төрүүлсэн хоёр үг бий.

Эхнийх нь "Уншигч хагасыг нь өөрөө бүтээдэг тийм номнууд л хамгийн ашиг тустай. Тийм номноос олсон санаагаа уншигч өдөөн хөгжүүлж, буруу санагдаж байгаа зүйлийг нь өөрөө...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2007-09-18
Polls

1. Хүмүүст  чөлөөт цаг нөгцөөх газар байгуулбал ямархуу зүйлтэй байвал дээр вэ.Төрлүүд: Спорт, Зугаа цэнгэлийн... (Баар, ресторан биш) Монголд байхгүй. Тийм юм байгаасай гэж хүсдэг зүйлээ бичвэл сайн байна. Миний хувьд усан бассейн, усны аеробек, жакюззи, күүлбляж зэрэг устай холбоотой цаг нөгцөөх газар байвал зүгээр санагддаг. Хэдхэн хүний ордог жижиг газар биш, том бүх нийтийн байвал..

2. Тэнгис кино театр Солонгосын хөрөнгө оруулалттай тиймээс Со кино их гардаг. Зурагтаар үхтлээ үзэж үзчээд театрт очоод үзнэ гэхээр миа. Хэрэв Америкийн чадварлаг кино фирмийн хөрөнгө оруулалттай стандартны ...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2007-09-18
Зүүдэндээ ч Хардаастай

Хардалтаа гэж... Би нээрээ муухай хартай нөхөр байшүү. Сүүлдээ зүүдэндээ хүртэл харддаг болсон байна хэхэ. Саяхан нэг зүүд зүүдэлсийн. Тэгсэн ингэдийн. Би цахилгаан шат хүлээгээд зогсож байсан чинь ирээд онгойсон чинь манай хэд бүгдээрээ суужийхын тэгснээ өө багтахгүй суулгахгүй гээл намайг түлхээл би оркээл хэхэ тэгсэн Юки, Үнка 2 хамгийн наана зогсцон бүүр түлхсээр байгаад суулгахгүй яваад өгчийгаам. Би тэгээл шарандаа хойноос нь шатаар гүйгээ л...
...Тэгээ л орой болохоор байнгын гэгэлзээстэй... Нөгөө хэд чинь уулзаж байгаам биш байгаа гээл байнгын хардаастай... Эртүүд тэр нэг хүн бол байг...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2007-09-18
Шүдээ гэж...

Шүд, амны эрүүл байдлаас маш олон төрлийн өвнүүд хамаардаг. Нөгөө хоолойны өвчин зүрхэндээ ордог гэдэг өвчинд хүртэл хорхойтой шүд нөлөөлдөг байх юм. Мөн хоолны зажлалтаас ходоод гэдэсний замын өвчнүүд үүсч байдаг байна. Амны хөндий бохир байхад тэнд нянгууд өсөж үржин өвчлүүлдэг байна.

Хүүхдийн шүдийг дээд доод 4, 4н шүд гарч ирснээс хойш тогтмол угааж хэвшүүлэх хэрэгтэй ба чихэрлэг зүйлийг битгий ид гэхийн оронд анхнаасаа өөрснөө өгөхгүй байх хэрэгтэй гэнэ. Мэдээж хүүхэд л болсон хойно битгий, боль гээд за гэсэн ч хэдхэн минутын дараа мартаад л гүйж явдаг шүү дээ.

Монгол эцэг эхчүүд х...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2007-09-17
Хатагтай

Өчигдөр найзындаа орлоо. Юм авах гэж . Тэгсэн шаал аймшгийн юм сонсдийм даа. Найзын ажлын охин жирэмсэн болж гэнэ. Доошоо цус алдаад байхаар нь хатагтай гэдэг эмлэгт үзүүлжээ. Нөгөөдүүл нь зулбах гээд байгаа юм байна. Тогтоодог Тариа хийнэ. гээд 20000 авсан гэж байна. Тэгээд дахиад цус алдаад очтол аборт хийхээс өөр аргагүй. гээд савыг нь баахан ухаж гэнэ.Хэд хоногийн дараа  Дахиад л цус... юм үлдсэн байна гээд цэвэрлэх нэрийдлээр ухаж байтал нөгөө охин цус алдаад бантсан хатагтайн эмч нар нилээд цаг алдсаны дараа эх нялхаст хүргэж өгчээ. Эх нялхаст очтол харин 10000д 1 тохиолддог умайн хүзүүн...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2007-09-17
Өлзийтөгс гуай

урт наслахгүй юм шүү!
урьд насанд минь хэний ч билээ өмсчихсөн дээлээр
удаан гоёхгүй юм шүү!
төрөөгүй байхад минь хэн нэгний зохиочихсон
төвөгтэй урт зохиолын баатар байх уйтгартай юм
аль хэдийнээ нээгдчихсэн арлуудыг нээж
аз эз хоёрыг хольж хутгах гутралтай юм
нүгэл шиг л хурах хог новшийг хураан
нүдээ зүрхээрээ солиж суух гунигтай юм
урт наслахгүй л юм шүү!
өмнөх насанд минь төлөвлөчихсөн ялыг
өчнөөн баяртайгаар дуусгахгүй юм шүү!

(л.өлзийтөгс)
 ингэж мингээд биччих юм.  ...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2007-09-17
....

Сараагийн хайрын тухай гэдэг дууг сонсож байна. Клипийг нь бодсон чинь инээд хүрээд байна. Нэг хүүхэн өөрийнх нь ажилдаг кафед байнга орж ирдэг нэг залууд дурлацан байдаг юм. Хүмүүс яаагаад шаал танихгүй хүнд хайртай болдог юм бол. Ямар зантай , ямар байкграундтайг нь мэдэхгүй байж.

Харааны ой муутай хүмүүс гэж байх юм.Манай ажлын харилцаатай байдаг нэг залуу манай эгч машин барих гээд зогсож байхад нь аваад, болоогүй бүүр хоол идие гэсээр байгаад хамт хоол идээд манай ажлын тухай асуухлаар нь эгч андуураад байгаа гэдгийг нь мэдсэн гэжуга.

...

. Сэтгэгдэл бичих