YEAR 2014
Dateline: 2008-02-17
Нянгууд дотроо хоёр янз

Матрикс кинон дээр хүн төрөлхтөн бол дэлхийд халдварлагдсан нян гээд гардаг. Би ч бас тэгж боддог. Гэхдээ нянгууд дотроо бас 2 хуваагддаг юм. Эмгэг төрөгч нян Хэвийн нянгууд гэж.
Эмгэг төрөгч нян бол халдварлагдсан эзнийхээ дотор замбараагүй өсөж үржиж, хамаг эд эрхтнээс нь шимж сорж идэж ууж байгаад эзэн нь үхэхэд эзэнтэйгээ хамт оршуулагддаг.

Харин хэвийн бичил биетнүүд бол угаасаа хүний биед төрөхөд ороод байж байдаг бөгөөд бусад эмгэг бичил биетнүүдээс хамгаалан, хүнд ач тустай зүйлсийг хийгээд тэндээ амьдран суудаг.

Түүнтэй адил дэлхий дээрх хүмүүс бид бас дэлхийн нянгууд юм. Хятадууд...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2008-02-16
Веб програмистуудаа - Анхаарал хандуулахыг хүсье!

Та бүхэнд нэг санал ч гэх юмуу хүсэлт ч юмуу гаргах гэсэн юмаа. Би өөрөө энэ талдаа тийм сайнгүй болохоор нэг л болохгүй байгаа юмаа.
Юу вэ гэхээр онлайн ургийн бичиг хөтлөх боломжтой сайт хийвэл ямар вэ гэж. Зарим айлд байдаг гэсэн Манайд байхгүй л дээ. Ойд төөрсөн сармагчин лугаа адил болчихжээ. Тэгээд цаашид өөрийн овог удам судраа хөтлөөд явж болохоор тийм зүйл онлайн хийчих чадалтай аавын хүү/охин байгаа болов уу л гэж. Энэ талаар нэг бодолцоорой найзуудаа :) Цаана нь цус ойртолт, удамшлын гажиг зэрэг олон асуудал байдаг болохоор. Ухаант өвөг дээдэс маань эрт дээр үеэсээ хөтлөж иржээ. Ту...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2008-02-15
Мухраас...

PC-ны мухраас гайгүй дуу олчих санаатай хайсан чинь...

       

         

         

         

         

         




           



Бас чамдaa зориулчихмаар нэг дуу:

         

БЭЕ БЭЕЭ ГАМНАЕЫЛ

Байдал гээшэ орёохон,
Байдаг юм даа элдэб зүйл.
Наран толорон байтараа
Үүлэн буужа магадгүйл.
Улаан зүрхэн — шулуун бэшэл,
Уян зөөлэн эрдэнил.
Бэрхэшээл дүүрэн дэлхэй дээр
Бэе бэеэ гамнаеыл!
Байдал гээшэ орёохон,
Байдаг юм даа элдэб зүйл.
Баяр бадаран байтараа
Уйдхар буужа магадгүйл.
Улаан зүрхэн — шулуун бэшэл,
Уян зөөлэн эрдэнил.
Бэрхэшээл дүүрэн дэлхэй дээр
Бэе б...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2008-02-14
Адал явдлууд гэвэл арай ахдчих байх даа

Ойрд надад болон миний эргэн тойрныход тохиолдсон хөгтэй явдлууд ч гэж зүгээр инээмэр аядсан зүйлүүд. 1. Хэд хоногийн өмнө. Манай ажил дээр нэг Солонгос нөхөр, нэг монгол залуу 2 ирээд явсан. Ёооё яг гоё юм бичмээр санагдхаар нэг бачка орж ирж үймүүлэх юм да хө. За яахав. Тэгээд тэр 2-ыг явах үед нь би коридорт дайралдаад хажуугаар нээх их гүйсэн юм. /Би ер нь нэг их гүйдэг юм коридороор энэ явдлаас хойш бараг гүйхээ болисон байхаа./Яг зөрөөд өмнө нь гараадахсан чинь бүдрээд уначдаг юм.Яджийхад манай ажлынхан байсан бол яахавдээ, нээх гадны хүмүүсийн урд орж гүйж байгаад уначихаад хичнээн ичив...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2008-02-13
Мэдрэмжийг мэдэрсэн нь

Би ёстой нэг шижигнэсэн нийтлэл бичих эрэлд хатаж байнаа. Цаанаа хөх инээд хүргэсэн, дотор маажсан тийм бичлэг. Бодхоос л инээд алдмаар . Даанч тийм юм бичих сачий хүрэхгүй байгаа тул, өчдрийн үзсн коногоо бичие. Корей. Хүмүүс үзсэн л байх нэг холливуд стайльтай кино. Бөөн хар хувцастай баагий нар банк хулхидаж дээрэмдээд, дараа нь дотроо бутарч нэг нэгнээ хулхидаж алга болцгоодог тиймэрдүү. Киноны нэг нь- Чинийхээр амьдрал гэж юу вэ гээд асуусан чинь, нөгөөх нь бодох ч юмгүй шууд л Зовлон гэж наадийн. Бас нэг кинон дээр амьдрал бол сонголт, сонголт хийх эрхтэй амьдралд чиний хийсэн сонголт эн...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2008-02-13
Зарц байхаас уйдчихлаа

Зарц гэдэг маань хүн юу хий гэнэ тэрийг нь хийдэг хүн. Би лав өчнөөн жил зарц хийжийн. 2-3 ажил сольснийг хэлэх үү? Орсон ажил болгондоо залууд нь ордогийг хэлэхүү, тэгээч миний хөө, ингээч миний дөө гэсэн үгнүүдэд хошгороод гүйж өгнө шүү дээ. Ер нь л хэлэхийн аргагүй лайтай. залхчихлаа. Болдогсон бол -Чадахгүйэ, өөрөө хий гэж хэлчихээд царайнууд нь ямархуу болхийг нь харах юмсан. Энэ нэг сэмбэлзсэн юм муухай ааштай, их зантай, бүдүүн бөгстэй гээд ярьж өгөх байх даа. Би чинь одоо тэгж хэлэгдхээс айгаад л  зарцлагдаад гүйгээд байгаам шүү дээ.  Тэгхээр надад энэ залхуутай байдлыг давах 3 арга ба...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2008-02-13

Ираны нэг хүн архи уусан учир цаазаар авхуулах болж гэнээ. Тэгээд тэр улсад хичнээн ч их архи уугаад хөл гараа тасдуулсан хүн байдаг гэнэв дээ. Үнэн худал нь бүү мэд ийм мэдээ. Хэрвээ тэр Шариатын хууль гээч нь Монголд байдаг байсан бол манай улс иргэдгүй, эсвэл бөөн хөл гаргүй хүмүүстэй байх байсан юм уу хаашаа юм. Аймар юм.

Өчигдөр орой аеробект явав. Шаал дэмий цаг нөгцөөсөн юм болов. Ядаж хөлс ч гаргахгүй, урамгүй, бие чилээхгүй ч чигшиг. Урьд нь нэг аеробект явдаг байлаа. Тэнд явдаг байхад дасгалыг нь хийж байхдаа ингэж зовжийхоор үхчих юмсан гэж бодоод харин хийж дууссаны дараа бие, сэт...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2008-02-12
АНУ-ын Калифорнийн Их Сургуулийн лекцийн танхимаар зочлох уу?

Доорх хаягаар орж уншаарай. их сонирхолтой зүйл бичжээ. Бидэнд боломж байна, бид энд компьютерийнхээ дэлгэцийг харж суугаад л Калифорнийн Их Сургуулийн Лекцийн танхимд уншигдсан лекцийг өөрийн дураар үзэж, сонсох боломжтой болгож байгаа интернет гэгч энэ ямар агуу ертөнц вэ?
Мөн дурын номоо эндээс хайж олоод унших боломж байна, үнэгүй хичээлүүд, кино, дуу гээд л энд байхгүй зүйл алгаа. За доорх хаягаар орж үзээрэй:

http://sainbayar.blogspot.com/2008/02/search-google-and-life-sergey-brin.html

Мөн та Амай хэмээх Монгол залуутай хамт дэлхий тойрон аялж болно:

http://amai.dot.mn

Бас Т...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2008-02-12
Шороон мауз жилийн шороотой бичлэг

Удахгүй Валентины өдөр болох гэж байгааг тохиолдуулан Блогийн дэвсгэр өнгийг Хайр болн ягаанаар солилоо. хэхэ. Валентины өдрийг хүн болж, хөөрхөн царайтай төрснөөс хойш тэмдэглэж үзээгүйм байна. Бусад баярыг яаж ийгээд архи дарс уугаад тэмдэглээд байдаг, Валентины өдөр л байдгүйэ./шогшров/.Нэгэнт баяр ёслол ярьсных, цагаан сарын тухай ярилгүй өнгөрч боломгүй, баяраар их унтаж амарлаа, хүн ирэнгүүт сэрээд, явангуут унтаад нэг иймэрхүү, ямар байснаар энэ жилийн өнгө тодорхойлогдоно гэвэл энэ жилжингээ унтаж өнгөрөөх бололтой.Бас зүгээ гаргахдаа баахан ичингүйрэн балайрав. Эртхэн босоод зүгээ гар...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2008-02-10
Заримдаа ч ичмээр ч юм шиг...

Нэг их мэддэг хүн шиг томроод, бас бодлоо бусдад тулгаад байгаа мэт харагддаг бололтой юм. Уг нь өөрийнхөө хувьд зөвхөн эндээ бичиж байна л гэж боддог юм. Нэг их мэддэг хүн шиг томроод заримдаа ичмээр ч юм шиг,.. Гэлээ гээд хэл загатнаад байгаа болохоор хэлэхгүй бол санаа амрахгүй юмаа... Яавал дээр юм бол доо... Саяхныг хүртэл өөрийнхөөрөө дугарч байвал мэлхий шиг ваагаласан ч яахав гэж ярьдаг байлаа. Гэхдээ бас хэрэггүй үед, худлаа үнэн муухай ваагалаж бас болохгүй л юм даа. Мэдрэмжтэй, мэдлэгтэй, учир жанцантай ваагалах хэрэгтэйм гэж бодогдоод л байна... уг нь ч гайгүй мэдрэмжтэй л ваагалад...

. Сэтгэгдэл бичих