YEAR 2014
Dateline: 2008-04-05
zurh min yu ch mederdgui bsn tsag.

chi irehgui gej nadad heleegui irne gej bas l heleegui
chamaig bi huleeseer l bsn 
chamaig bi bodsoor l bsn
chamaig sanahaaraa nulims min ooriin erhgui urschdag bsn 
chamaig bi irnee gej itgeseer l bsn
negent gurvan havar gurvan zun ongorson bjee
nadgui bsn tsag hugatsaa chin ymar bsniig bi medehgui ch 
chamgui bsn havar namaruud gunigtaihan shiversen boroo bsn 
chamgui bsn ovol zunuud zuudend shuursan tsas bsn
odoo bi chiniih bish
ori zurhend min ter durlasan
orhiod odson chinii hairtd
ondoo negen ali hezee durlachihsaan...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2008-04-03
Дон

Донтолт... Өчигдөр өнөөдөр 2 өвчин хөдөлсөн... Эмээ ууя даа...

Баадгийг нохой дагадаг
Инээдгийг эхнэр дагадаг
Ярвайдгийг ямаа дагадаг
Урвайдгийг ухна дагадаг
Өмхийрснийг өт дагадаг
Өөхөлснийг өвчин дагадаг

гэнээ хаха Nana-ийн блог дээр Idea бичсэн байв... Асар үнэн сургаальтай үг санагдаад копидэж авчраад пастддаад авчлаа.

...Нээрээ энэ блогуудыг гүйцэж уншиж ч чадахаа больчлоо л доо... Хааяа нэг орж ганц нэгийг нь л хараад өнгөрч байдаг болов. Болдог бол бүгдийг нь уншмаар л санагдах юм......

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2008-04-03
Чи яаж уншиж амждаг байнаа?

Чи яаж уншиж амждаг байнаа?
Google Reader эсвэл FeedReader ашигладаг юм. Үүгээр бүх хүссэн блог болон веб сайтын шинээр нэмэгдсэн бичлэгүүдийг мэдээд уншаад байх боломжтой. Доор харуулсан байдлаар блогийн RSS feed (шинэчлэлт тандагч) ашиглан бүгдийг нь нэг дороос уншчихдаг юм. Мөн OPML файл ашиглан өөрийн дуртай блогуудын хаягийг хадгалж авах болон солилцож болно. Дээрх хоёр хоёулаа энэ файлыг дэмждэг. Энд дарж миний блогуудын цуглуулгыг татаж авч болно. Тэгээд Manage subscriprions>> гэдэг дээр дарж ороод Import/Export руу ороод файлаа оруулаад ...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2008-04-03
ertontsiin binuud...

biye bi gej hairlahaas bish
busdiin zovlong ul haihrana
bi zov busad n buruu gej
bilguunii gerel untarsan munhaguud bodno
onoo tsagiin aranshin ene
ooriin big burhan met deedelne
orooliin big chotgor shig gutaana
ertonts bigeer duuren baihad
erdoo gants ooriin bidee ter itgene.
O.Dashbalbar.

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2008-04-02
Сэтгэгдэл

Өнгөрсөн сард www.news.mn сайтад тавигдсан нэг нийтлэлийн маань дор ийм нэгэн сэтгэгдэл "Ярьсаар л байна уу?" гэсэн гарчигтай бичигдсэн байлаа.

Болохгүй бүтэхгүй байгааг нь бүгд л мэдэж байгаашдээ. Яах ёстой талаар ч өчнөөн жил ярилаа. Одоо бодитой дорвитой ажил хийхгүй юм бол элдэв шалдав юм бичиж цаг үрхээ болимоор юм. 2007 оны 10 сарын 19

Энэ сэтгэгдэлд хариу болгож бас нэг зочин:

Тэр бодитой доривтой ажлыг чинь хийгээд өгий гэж эрх мэдэл авсан хүмүүсээс наадахаа нэхээч ээ. Судлаачдын ажил чинь бичиж, хэлэх л байдаг юм биш үү. Шаардах юм аа шаардах хүнээс нь шаардаж чадахгүй, албан ту...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2008-04-01
цэг

4 сарын 1. Мягмар гариг. Өчигдөр эрт унтсан хирнээ өглөө босохыг хүссэнгүй. Сэрэнгүүтээ зүүдэлсэн зүүдээ бодов. Муухай зүүд. Тоохгүй байя гэсэн ч бодогдоод байлаа. Зүүдэндээ харамсаагүй хирнээ сэрээд харамсах. 30 мин ажлаасаа хоцров. Ажил их. Дээш доош гүйсээр таарав, овоо ч ажил амжуулав. Зүүдээ бодсоор л. Нэгнийх компьютер ассангүй гэнэ, үзлээ. Хардыг салгаж аваад яаралтай хэрэгтэй файлуудыг нь зөөж өгөв. Хоол идэв, нэг л сэтгэл дундуур. Цайны цаг тааруулж эмээ рүүгээ залгав. Ханиад хүрчихэж. Сөөнгөдүү тамир муутай хоолой. Зүүдээ хэлж гонгинолоо. Ном уншуулья гэнэ.Ядарч байхад нь би хүртэл э...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2008-03-30
Бурхан өршөө! Дарь-Эх өршөө!

https://xvv.blogmn.net/12576/ - Энийг үзээгүй хүмүүс байвал дахиад зөвлөмөөр байна. Үзээрэй...
https://xvv.blogmn.net/11620/

Дээрх бичлэгүүд дээр ярилцаад,. бас зарим талаар бодол өөрчлөгдсөн болохоор дахин энэ талаар төрсөн бодлуудаа, болоод бусад зарим зүйлийг бичмээр санагдчихлаа...

Эртүүд Юкигийн блог дээр Нүгэл, уламжлалт дом зэргийн талаар ярилцаж байсан юм. Саяхан бас Тэмүүжингийн блог дээр Мухар сүсгийн талаар ярилцсан... (яг бичих гэсэн чинь найруулга, юунаас хаанаас эхлэх нь нэг л эмх цэгцэнд орж өгдөггүйээ... Жоохон нуршуу, сонин л болох шинжтэй... Гэхдээ таныг аль болох залхуурал...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2008-03-30
тайвшрал

Тайвшралыг хайв
Тамхинаас, талхнаас
Хөргөгчин дэхь хүйтэн пийвнээс
Хөлдүү зайрмагнаас хайв

Өлзийтөгсийн шүлэгнээс
Өчигдрийн дурсамжаас
Сэтгэл хөдөлгөсөн дуунуудаас
Сэнгэнэсэн цэвэр агаараас хайв

Харах, хүрэх бүхнээс
Хайн эрсэн ч олсонгүй
Өдөржин хайгаад олоогүйдээ гутран
Өвдөгөө тэврэн ганцаар хэвтэхэд
Өрц уран дусал нулимс
Өгссөнийг буцаан залгихад
Тэр ирэв.Тайвшрал.

...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2008-03-25

Надад 2 сонголт байна, үүнээс гадна энэ 2-ын алийг нь ч сонгохгүй байх гэсэн 3 дахь сонголт ч байна. Экзистенциализм-ыг магтан дуулья.

Гэнэт Уналт санаанд орлоо. Өөрөө хүсээгүй ч бусдыг нүдэнд найрсаг харагдах гэсэндээ хуурамч дүр эсгэдэг тэр залуу, сохор хүнийг зам хөндлөн гаргаж өгч байхдаа дотроо харааж гаднаа инээдэг тэр залуу...өөрөө өөртэйгээ ингэж зөрчилдөсний эцэст энэ бүхнээс залхаж байгаа тэр залуу, жинхэнэ өөрийнхөөрөө байгаад ирэхээр тэр бусдын хувьд хамгийн өөдгүй хүн болж Унана.

Чи өөрийнхээ амьдралд эзэн. Энэ үгийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж чаддаг хүн байдаг бол уу? Хэ...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2008-03-24
Хараал идэг :-(



Бээжингийн олимпын лого хэрхэн бүтсэн бэ?



Цээжин дотор бөөн хар юм бөглөрчихөөд нэххх сонин болчихлоо...
http://news.gogo.mn/r/21703 энийг ороод унш даа энэ одоо юу вэ? Арай ч дээ? "Төр ард түмний төлөөлөл" юм бол бид ингэж бодож байгаа гэж үү? Тэгвэл ингэж амьд явахаар нээрээ үхцэн ч яахав... Үнэхээр... Яадын би бухимдагч,тэнэг хүн... арай ч дээ... Ард түмнээ доромжлоно гэхэд энэ үнэн бол арай дэндэж байнааа... Гадаад "хэргийн" яамны өмнө жагсы......

. Сэтгэгдэл бичих