YEAR 2014
Dateline: 2008-08-10
Г.Лхагвадулам - Борооны зүрх

Хэд хоногийн өмнө амласанаараа энэ номноос таалагдсан хэдэн шүлгээ түүвэрлээд тавьчихья, номоо эргүүлж тойруулж нилээн харлаа...зохиогчийн эрхтэй холбоотой үг олсонгүй тул зориглов.

Навчсаас дуслах борооны сүүлч-
Надад одоо юу ч хэрэггүй.
Түлхэж орхисон учралд харуусч
Түүний өмнөөс нүдгүй нь уйлна.
Чийгтэй нойтон хөрсөн дээр алхахад
Чиний зүрхэн дээр гишгэлж буй мэт
Сэтгэгдэл төрөөд буруугаа мэдрэхэд
Сэржигнэх чимээ нь цаанаа л зэмлэлтэй
Мэгшсэн навчис хойноос ширтэнэ,
Миний алсан хайрын сүнс шиг.

Саяхны нэг бичлэг дээрээ алах талах юм бичээд байсан...тэрэнд тааруулж сонгов кэкэ...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2008-08-07
Баярлалаа 2

Тэнэмэлүүд гэж хараалгаад, архи уухдаа уугаад, хог ухаад, түүгээд яваа тэр хүмүүст баярлалаа гэж хэлмээр санагдаад. Тэр хүмүүс үнэхээр бидэнд маш хэрэгтэй юм хийгээд байна гэж бас бодогдоод баярлалаа гээд хэлчихье гэж шийдлээ. Мэдээж тэд нар юу гэж л уншив гэж дээ. Гэхдээ яахав...


5 жилийн дараа намайг цэвэр ус уух, найзуудтайгаа зуны амралтаараа зугаалж жаргалаа эдлэж, голд сэлэх эсэхийг шийдэх зүйлд энэ хүмүүсийн хийж буй үйлс нь хэрэг болж байгаа гэж бодох юм. Мэдээж тэд нар бол юун тийм юм бодох манатай л байх л даа. Ямар ч л байсан гэхдээ тэд хийж байгаа нь л үнэн болохоор баярлалаа ...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2008-08-05
Дуртай киноны дуунуудаас




. Сэтгэгдэл бичих

Dateline: 2008-08-05
БОБ (copy&paste)

Маш их таалагдсан тул эндээ хуулж тавилаа.


Уг нь америк орон ажиллаж, амьдрахад даана ч нэг таатай, тайван сайхан орон. Тийм ч учраас дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн есөн шидийн улс бүх насаараа уусан шингэдэг байх. Ёстой л нэг уул ус, өвс ургамал нь жигдэрсэн нутагт мал тогтдогтой л адил юмдаа. Ийм газар ирсэн хүн өөрийнхөө тайван амьдрал, өссөн төрсөн нутаг гэсэн ац бодолд дарагдан яаж ч чадахгүй байсаар он цагийг өнгөрөөчихдөг юм билээ. Гэлээ ч гэсэн би буцаж явнаа.
Намайг буцах шийдэлд эргэлт буцалтгүй хүргэсэн нэгэн хүнийг санахгүй байхын арга алга. Магадгүй тэр хүн намайг энэ үе...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2008-08-05
Баярлалаа 1

Бурхан гэж байдаг бол тэр нөхөрт үнэхээр их баярлалаа. Дараа нь компьютер, интернетийг бүтээсэн тэр нөхдүүдэд бас баярлалаа.

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Амьдрах хүслэнгээр болоод блогоор танилцсан зарим нэг найзуудтайгаа Туул голын эрэг рүү санаандгүй шахам байж байгаад гэнэт шийдвэр гаргаад гараад шидчихэвээ. Үнэхээр сайхан байлаа. Диваажин гэж хэрвээ байдаг бол яг тэнд л байлаа даа. Үзэсгэлэн төгөлдөр бүсгүйчүүд, өнгө алаглах цэцэгс, давалгаалан урсах Туулын ус арьс илбэж, амтлаж шарсан махаар хамар, ам, улаан хоолой, ходоод жаргалаа эдлэж, наран дулаахан ээж, найзуудаараа хүрээлүүлсэн ү...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2008-08-04
ойр зуур 2

ажлаар нэг ялаа...пиг ялаа. орон нутагт бол вакууман цонх...тор мор гэсэн ойлголт бараг л байхгүйм. яджаахад зүгээр ажил хийлгэхгүй хамар аман дээр ирж суугаад уур хүргээд байхаар нь ялаатай дайн зарлаад. нядлаад байсан дуусдаггүй шүү, үхчээд амь ороод байгаам шиг л гарч ирээ л байхын тамтайн. давхралдсан ялааг бол бүр сайн алжээн, нэг талаас "нэг сумаар 2 туулай", нөгөө талаас тэрмуу ялаа хүчиндүүлж байгаамчимлүү гэж бодоод. ингэж ялаан дунд ажиллаж байхдаа бас нэг ажил амжуулсандаа баярлаж үхчкээд. сая хэсэг ажил цалгардуулаад дарга намайг түрүү 7 хоногт дуудаад, 2 асуудал байна, 2-ланг нь ш...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2008-08-04
Хайргүй сексийн сул талууд...

itsme -н блогоос нэг бичлэг уншаад (хатуухан бөгөөд энгийн үгээр үнэнийг гоё хэлсэн байлээ. Нэрэн дээр нь дарж ороод уншаарай...), бас Ободын сүүлийн бичлэгийг уншаад бодоод тооцоод үзсэн чинь...

...Найзууд ч янз бүрийн л юм ярьдын. За ер нь албан ёсны бичнээ


Ганц удаагийн үйлдлээс болоод дараа нь олон жил шаналж, үр удамдаа гай тарих зүйл хийх үү? Элэг болон умайн хүзүүний хорт хавдар гээд хавдрууд хүртэл бэлгийн замаар дамждаг гэдгийг мэдэх үү? Папилома, герпес, дох, гепатит-B ба С буюу элэгний шар гээд вирусын гаралтай олон өвчнүүд бэлгийн замаар дамждаг. Тэрэн дотор ДОХ шиг шууд хүн...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2008-08-04
Хуулиа мэдэцгээе.

www.legalinfo.mn

Яг одоо хvчинтэй байгаа бvх эрх зvйн акт, vнэн зөв мэдээлэл энд бий. Эрх зvйн vнэн зөв мэдээлэл Таны эрх чөлөөт амьдралын эх vндэс мөн... Цааш нь дамжуулна уу.
Хуулиа мэдэцгээе, эрхээ хамгаалцгаая, хэрэгжvvлцгээе!

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2008-08-01
"LIBERTARIAN SUMMER SESSION"

Либертари зуны сургалт

Эрх чөлөөнд суралцаагүй хүн өөрөө эрх чөлөөнийхөө дайсан нь байдаг.

 

Монголын Либертари сан, Нээлттэй Академиас хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Либертари зуны сургалт" 2008 оны 8 дугаар сарын 11-нээс 15-ны өдрүүдэд "Дуган хад" амралтын газар болох гэж байна.

Хүмүүс бид төрөл садан, нутаг нуга, ярьдаг хэлнээсээ гадна үнэт зүйл, эрхэмлэх зарчим, нийгэмд хандах хандлагаараа ойлголцож, нэгдэж чаддаг билээ. Та зах зээл, ардчилал, иргэний нийгмийг эргэцүүлж, чөлөөт нийгмийн үндсэн зарчимуудтай танилцан, эрх чөлөөнд суралцсан таван өдрийг Либертари үзэл санаат...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2008-07-30
How to stay young and always happy

 1-р дүрэм. 
Нас, жин, өндөр гэх мэт онцын шаардлагагүй тоонуудыг мартаж орхи. Эмч нар л энд санаа зовох ёстой юм байгаа биз. 

 2-р дүрэм
Хөгжилтэй, сэргэлэн, өөдрөг найз нөхдөөрөө өөрийгөө хүрээлүүл. Ааш муутай юмнууд чамайг уруу татаж байх болно./Хэрэв чи тэр ааш муутуудын нэг бол үүнийг санаж яваарай.Би ч санаж байгаа ккк/

 3-р дүрэм 
Байнга шинийг суралцаж бай. Компьютер, гар урлал ер нь чиний мэдэхгүй суралцаж болохуйц бүгдийг сурцгаа.Тархийг ажиллагаагүй чөлөөтэй орхиж болохгүй. Ажиллагаагүй тархи бол чөтгөрийн ажлын байр, тэр чөтгөр гээч нь Там гэсэн үг байдаг. 

4-р дүрэм 
...

. Сэтгэгдэл бичих