YEAR 2014
Dateline: 2008-09-18
царай муут

Хорчгор, хатсан шар навчтай туранхай моднууд
Хаашаа хийсэхээ мэдэхгүй хөл дор хөглөрөх навчнууд
Илч муутайхан залхуутай төөнөх сүүмийсэн нар
Эвий дээ намар цаг яасан ч царай муутайм:p


. Сэтгэгдэл бичих

Dateline: 2008-09-18
Ногоон дэлхий

Саяхан нэг Япон нөхрийн лекцийг дүү маань сонсоод хэлсэн. Дэлхийн төлөө бид санаа зовох биш өөрснийхөө төлөө, хүн төрөлхтний төлөө л санаа зовох хэрэгтэй. Дэлхий бол хэдэн сая жил оршоод л ирсэн, харин дээрх амьтад нь солигдсоор л ирсэн. Тийм болохоор бид дэлхийн төлөө биш өөрснийхөө төлөө санаа зовох хэрэгтэй...
Тэгээд сая бас энэ доорх жижиг видеог үзээд чийдэнгүүдээ солихоор шийдлээ...
Бас нээрээ нэлээн дээр нэг хэсэг ТВ-ээр рекламдаад байдаг байсан машины янданд тавьчихаар ялгарч байгаа утааг багасгаж, бензин хэмнэдэг жижиг төхөөрөмж зарна гээд... Тэр ер нь хэр зэрэг эд юм бол? Хэрэглэж...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2008-09-15
Хэрхэн хорвоогийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй болох вэ?

How to become the most beautiful girl in the world

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2008-09-11
бага шиг дарлаарай

царай муутайгаар нь дуудна, биеийн хэмжээг ярина...юуийн, яшиг л байна. би чинь эцсийн эцэст эмзэг сэтгэлтэй эмэгтэй хүн шүү за юу. ингээл нэг агсамнангуут сэтгэл онгойлоол амьсгаа уужуураал нээх сайхан болчдийшт. хуурай агсам тавих боломж өгсөн блогтоо баярлалаа, баярлаад нээчлээ...ахиад хааж нээгээд байж мэдэх сэтгэцийн гажигтай хүн шүү. олон юм бодоод эмзэглээд байх огт хэрэггүй (зарим нэг журмын нөхдөд хандав).

за байз юувлээ, юу болоод өнгөрлөө. Аа тийн, би эмээгээ дагаад манай нэг холын хамаатны бие нь муудсан ах дээр очоод. 2-хон хүүхэдтэйн том нь Солонгост, бага охин нь энд...аавыга...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2008-09-07
Ай...

Эмээгийнд очоод..ай гэдэс ч цадав, сэтгэл ч цадав. Чухам дүүрэн хүн суужийн. Би нээх хоол моол ярьж байгаагүй байх...одоо яринаа, эмээгийн хоолыг бол хаана ч ярина. Өдөр очихоосоо өмнө хоол захих гээл утасдсан чинь мань хүн хэдийнээ хийцэн байсын...борцтой цуйван. Ай сайхан байна лээ шүү. Сүүтэй цайгаар даруулаа л. Байжийсан чинь хажуу айл нь хонь гаргасан гээд гэдэс амсуулдын...өнөөхийг нь жоохон миалаад идсэнгүй...амтгүй байсынмаа ямар ч, цус нь гэж нил гурил...би хонины гэдсийг бол нээрээ ёстой тэрнээс хавьгүй илүү бэлдэнэ дээ: бэлдэх гэдэгт нь гэдэс арилгах, нарийвчилбал, хошного чихэх, хо...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2008-09-06
Firefox хамгийн хурдан, бас хамгаалалт сайтай

Мoziila Firefox бол Gecko системд суурьласан Linux, Windows, Mac OS X үйлдлийн системүүд дээр бүгд дээр нь ажиллах чадвартай, нээлттэй эх бүхий тогтвортой ажиллагаатай, хурдан, хамгаалалт сайтай, вебийн үзэгдэлтийг засаж харуулдаг олонх туршлагатай хэрэглэгчдийн хамгийн дуртай, Монгол хэл дээр ашиглах боломжтой веб хөтөч юм.

Галт үнэгний JavaScript систем нь хамгийн шилдэг бөгөөд, стандарт болж чадсан. Internet Explorer, Opera, Chrome, Safari зэрэг хөтчүүд нь бүрэн стандарт бaридаггүйгээс javascript, ajax ашигласан олон веб сайтууд дээр алдаа гарах, бүрэн гүйцэд ажиллахгүй байх тохиолдол байд...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2008-09-05
Дэлхий ч яахав, Монгол ч яахав...

Өнгөрсөн үеийнхээ булшин дээр амьдарч буй бид
Өвөг дээдсийнхээ цусаараа тамгалж
Нулимсаараа бүлээцүүлсэн
Өлгий сайхан эх орноо
Өр зүрхнээсээ хайрлахгvй юм бол
Татсан тамхиний иш, талаар тарсан лонх
Тагтаршиж муудсан хөрс шороо болж
Хатгах модгүй, урсах голгүй
Халуун зун цас орж, хүйтэн өвөл бороо шивэрч
Цөл газар, цэвдэг мөс
Цээрлэх ёсгүй
Цагааныг хар гэж
Ясаан тавих газаргүй
Ядрах цаг ирж мэднэ
Та хогоо хаана ч хамаагvй битгий хаяарай.

Гэнээ за, дэлхий Монгол орон ч дүүрч гэхэд амиа бодоцгоохгүй бол хэцүү л болж байна. Намайг үхэх хүртэл зүгээр гэж зарим хүмүүс яри...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2008-09-05
зарим нэг хүний эрх ашгийг хөндчих үү би...

2 сарын өмнө дөө...нэг юм болсон доо, дайн дажин, үймээн самуун...хүссэнэээрээ нэрлэж болно. хүн болгон энэ талаар бичээ л хэлэлцээл хэрэлдээ л...бүүр нэг залхаасан даа. би ч гэсэн бас тэр талаар бодолтой байсөөн...тэхдээ хүмүүс нэг юм руу хошуураа л, шавааралдаа л, туйлшраа л байвал би ард нь үлдэх сонирхолтой хүн...тэртэй тэргүй илүү юман дээр бүр илүүдээд угаасаа хэрэггүй байсын. за тэр ч яахав. би дээрээс хойш гадаадад байгаа хүмүүст юм хэлкээ л байсын...бүгдэд нь биш л дээ, яг миний дургүйг хүргэж гэдэн хөдөлгөдөгүүдэд нь л. хэлкээ л хэлкээ л зарим нэг хүнд ч бүр хэлээ л...бүүр нэг блог м...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2008-09-04

энэ хэний хүүхэд вэ
ээж аав нь хэн бээ
хэний хүү вэ
хэний дүү вэ

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2008-08-31
Ядрал

Цагаа олоогүй...

Цагаа олоогүй,
Царай муутай, шинийн, нарийхан сарны
Гуниг надад халдварлаад...

Гэр дээр тавьсан хэлтгий шанага шиг
Долоон од
Дээврээр шөнөжин хөөцөлдөөд...

Нойр муутай хонолоо.
Нар ч цагаа олоогүй санагдах
Энэ хачин өглөө

Адилхан л хоёр хусны
Нэг нь шарлаад, навчис нь үймээд,
Нөгөө нь жишим ч үгүй, нов ногоон...

Арай эрт сэрчихэв үү, би?
Хожимдчихов уу?

Г.Аюурзана

Ядрал

Өдөрөөс өдөрт, цагаас цагт
Өөрөөсөө би өөр болж байна
Өдөрөөс өдөрт, цагаас цагт
Өр зүрхнээсээ би урваж байна

Өнгөрүүлсэн бүхэн минь ахин шинэ зам болж тосох
Өөдгүй т...

. Сэтгэгдэл бичих